Нууц амраг ***xaliuna010 

Нуурандаа оройтож ирсэн шувуу шиг 
Нууцхан хайр хожимдож ирдэг
Илүүдсэн дутуудсан сэтгэлээс болоогүй мөртлөө
Ирэх л гэж ирдэг үйлийн үр

Бүтсэн амьдралын хайр цавлаж
Бөртийж ирдэг цагаан лай
Үзэхүй сонсохуй хоёроос
Үргэж дандаа зуларсан
Ханашгүй хайр хишиглэсэн
Хагацаж болохгүй холын сэтгэл

Буруу юу? зөв үү гэж асуухад 
Бурхан хүртэл дуугардаггүй хачин хайр
Хайр хэмээх далайн ёроолын 
Хясаан дундах ганц сувд

Халуун голондоо хармлаж нуусан
"Хатан" суудалгүй аргагүй амраг
Онголоход минь хүртэл нууж дуусах
Орчлонгоос надад өгсөн хагас эрх чөлөө . . .



Saraa-Uulzakhiin tavilan asuuya - saraa

profile

ТАНЫ    АЯЛАХ    ЗАМ    ТАНЬ    ДАРДАН,    ЗОРЬСОН   ҮЙЛС   ТАНЬ БҮТЭМЖТЭЙ  САЙХАН   АЯЛААРАЙ