Бичлэгийн тоо 3,329
Йогуртны 9 гайхалтай чанар

0    Эртний Энэтхэгт йогурт болон зөгийн балыг "бурхдын зоог" гэж үздэг байсан ба эртний Иран, Энэтхэгт Христийн тооллын өмнөх 500 онд йогуртыг хэрэглэж байсан түүх байдаг. 
Йогурт гэдэг үг нь Алтайн бүлийн хэлнээс гаралтай бөгөөд "йог-өтгөн", "урду-сүү" гэж Болгарын эрдэмтэд тайлбарладаг. Бидний амтархан идэх дуртай, төрөл бүрийн жимстэй, амин дэмийн эх үүсвэр болсон йогуртны тухай Нью Йоркийн хоолны нэрт мэргэжилтэн Марта МакКитрикийн судалгааны үр дүнд гаргасан мэдээлэл, зөвлөмжийг та бүхэнтэй хуваалцаж байна.

        1. Уургаар нэн баялаг. Йогурт махтай эн тэнцэхүйц бараг махнаас ч илүү уураг агуулдаг бүтээгдэхүүн юм. 170 гр йогурт нь 10 гр уураг агуулдаг нь 56 - 85 гр мах идсэнтэй тэнцэх хэмжээний уураг авч байна гэсэн үг ажээ.
    2. Йогурт таныг өег байлгана. Йогурт нь уураг ихээр агуулдаг учир таныг бүх л өдөржингөө өлсгөлгүй эрүүл мэндийг тань тэтгэж байдаг тухай эрдэмтэд судалжээ. Энэ нь нэг үгээр магад өдрийн цайндаа эсвэл орой йогурт идэх нь хөнгөхөн бас уураг ихтэй "өег" хоол болно гэсэн үг юм.
    З. Хөгшрөлтөөс сэргийлж жин хасахад тусална. Йогурт нь Харвардын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар жингээ барих мөн хасахад хэрэгтэй бичил биет маш ихээр агуулж байдгийг тогтоожээ. Английн эрдэмтдийн явуулсан сүүлийн үеийн судалгаагаар өдөр бүр йогурт иддэг хүн дөрвөн жил тутам 453 гр-аар турж байдаг гэнэ. Хүний бүдүүн гэдсэн дэх ялзруулагч бактерын ялгаруулсан хорт бодисууд нь бүдүүн гэдэсний ханаар цусанд шимэгдэн орж бие махбодийг аажмаар хордуулснаар хөгширч улмаар жин нэмэгдэх гол нөхцөл болдог байна. Харин йогуртанд агуулагдах сүүн хүчлийн бичил биетэн нь ялзруулагч бактерын эсрэг үйлчилж, тэдгээрийн ялгаруулсан хорт бодисыг задалж саармагжуулж, биеэс зайлуулахад тусалдаг байна.

    4. Хоолны шингэцийг сайжруулна. Йогурт нь сүүнхүчлийн бичил биетний өсөлт, үржлийн үр дүнд бүрэлддэг учраас хоол боловсруулах эрхтний булчирхайнуудын ажиллагааг идэвхжүүлдэг. Йогуртын хөрөнгөний гол бичил биетэн нь зөвхөн ялгаруулагч бактери төдийгүй гэдэсний хижиг, цусан суулга мэтийн аюулт халдварт өвчний бүлэг бактерийн өсөлт үржилтийг зогсоодог.
    5. Элдэв өвчнөөс сэргийлж, амны эвгүй үнэр дарна. Йогурт нь сүүн хүчлийн бичил биетнээр баялаг бөгөөд тэдгээрийн зарим омог нь никозин гэдэг антибиотик ялгаруулдаг. Энэхүү антибиотик нь сүрьеэ, уушигны хатгалгаа, дэлэнгийн болон буйлны үрэвсэл зэрэг элдэв эмгэгийг дарж амны эвгүй үнэрийг үгүй хийх шидтэй. Бөөрний үрэвсэлтэй хүн йогуртыг тогтмол хэрэглэхэд богино хугацааны дотор шээсэнд байх эфир, хүхрийн хүчлийн хэмжээ буурдаг. Шулуун гэдэс болон үтрээний үрэвсэл, элдэв нянг устгаж үтрээний чийгшлийг нэмэгдүүлнэ.
    6. Аминдэм, эрдсийн эх үүсвэр учир цусны даралтыг бууруулна. Йогурт нь цусны даралтыг хэвийн байлгаж, цусны даралт ихэссэн үед бууруулах үйлчилгээ үзүүлдэг "кали" амин дэмээр баялаг бөгөөд калийн агууламж хэдий чинээ их байна тэр хэрээрээ цусны даралтаа тогтвортой байлгаж, элдэв эм тан уух хэрэггүй болж байна. Мөн кальци, фосфор зэрэг эрдэс бодис, аминдэмийн эх үүсвэр болно. Йогуртанд агуулагдах сүунхүчлийн бактерууд В1, В2 аминдэмүүдийг нийлэгжүүлдэг. Иймд өдөрт 0,5 л йогурт хэрэглэхэд дээрх аминдэмүүдийн хоногийн хэрэгцээг бүрэн хангадаг байна.

    7. Ясны сийрэгжилт, шүдний өвчнөөс сэргийлэхэд сайн. Йогурт бүрэлдэх явцад уургийн бүрэлдэхүүн дэх кальци чөлөөлөгдөж үүсгэсэн лактат кальци нь ходоодны салст бүрхэвчийг цочроохгүйгээр хүний бие махбодид хялбар шимэгддэг тул ясны сийрэгжилт, шүдний өвчнөөс сэргийлэх, харшил, арьсны өвчин, цус тогтоох зэрэгт тустай.
    8. Дархлаа сайжруулна. Йогурт нь цусан дахь цагаан бөөмийг нэмэгдүүлж өвчин үүсгэх бичил биет болох "патоген"-ийг устгаж, ерөнхий дархлаа, бие махбодийн тэнцвэрт байдал /хомеостаз/, халдварт өвчин тэсвэрлэх чадамжийг дээшлүүлж, эрүүл байх нөхцөл бүрдэнэ. Йогуртыг тогтмол хэрэглэснээр хүний биений дархлааны 20%-ийг хангадаг болохыг доктор МакКитрик хэлжээ.
    9. Бусад ач холбогдол. Йогуртыг дотроосоо уух болон гаднаас нь төрөл бүрийн тэжээлийн маскыг тавьж гоо сайхандаа анхаарах нь ахуйн хамгийн шилдэг арчилгаа болдог. Арьсыг зөөлрүүлж, тэжээл өгдөг йогуртны түгээмэл маск нь хоёр халбага йогуртыг нэг халбага зөгийн балтай хольж дээр нь овъёосны гурил нэмээд л өөрөө хялбархан хийж болохоор энэхүү арга юм. Ингээд 15 минутын дараа угаах л үлдэж байна. (Нэг халбага -15 гр)
Йогуртыг майонезны оронд хэрэглэх бүрэн боломжтой бөгөөд төрөл бүрийн амтат салат хийж идэх нь эрүүл мэндэд тустай.

Эх сурвалж: www.mongolcom.mn
П.Саран
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8619703/b5c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2789 Грект өрөө төлөх 7 хоног үлдлээ 2015-06-23 2863
2788 А.Сүхбат аварга энэ жилийн наадамд зодоглоно 2015-06-23 2734
2787 .Жавхлан Ц.Мөнхбаярыг хорих ангид эргэн очжээ 2015-06-23 2433
2786 Ч.Сайханбилэг: В.Путинтэй хийсэн уулзалт үр дүнтэй боллоо 2015-06-22 2842
2785 Нийслэлийн иргэд 0-1 хувийн татвар төлөхөөр болов 2015-06-22 2643
2784 20 наснаасаа амжилтаа эхлүүлэх 7 арга 2015-06-22 2484
2783 Еврэйчүүд хүүхдээ ингэж номонд дуртай болгодог 2015-06-22 2688
2782 Бүсээрээ ороолгоход охин минь уучлаарай ааваа гэсэн 2015-06-18 2808
2781 MERS-ийн эсрэг туршилтын эмчилгээг Өмнөд Солонгост хийж эхэллээ 2015-06-18 2746
2780 Хүүхдээ хазахыг нь яаж болиулах вэ ээжүүдээ 2015-06-17 2768
» Йогуртны 9 гайхалтай чанар 2015-06-17 2642
2778 Дэлхий дээрх эртний тайлагдаагүй 10 нууц 2015-06-16 2575
2777 Малайзад монгол эмэгтэйг 4 удаа бууджээ [1] 2015-06-16 2345
2776 Мерс вирусээр анх удаа залуу хүн нас барж, гадаадын иргэдийг тусгаарлалаа [1] 2015-06-16 2574
2775 Түрээсийн орон сууц хөтөлбөр баталлаа 2015-06-16 2502
2774 Элэгний С вирусийн СОВАЛДИ, ХАРВОНИ эмүүдийг ДЭМБ хэрхэн дүгнэсэн бэ? 2015-06-15 2723
2773 нас барсан хүний тоо 15 хүрлээ 2015-06-15 2550
2772 Угж удаан хөхүүлбэл нүүрний хэлбэрт өөрчлөлт орно 2015-06-12 2842
2771 Дугаарын хязгаарлалт иргэдийг бухимдуулж байна 2015-06-12 2691
2770 Цагдаагийн алба хаагчид хуурамч 17 сая төгрөгийг илрүүллээ 2015-06-12 2684
배너신청
자생병원

배너신청