Бичлэгийн тоо 3,329
Малайзад монгол эмэгтэйг 4 удаа бууджээ

Малайз улсад монгол эмэгтэй халдлагад өртсөн тухай орон нутгийн хэвлэл мэдээлжээ. Тодруулбал, өчигдөр орой 17:45 цагийн орчимд Селангор мужийн Пералинг дүүргийн Дамансара хотод байрлах Бандар Ютама дүүрэгт энэ хэрэг болсон байна.

Гэрчүүдийн мэдээлснээр буутай хоёр халдагч этгээд мотоциклиосоо 4WD дамжуулалттай жийп машин луу зогсолтгүй гал нээж эхэлжээ.Халдагчдын онилж буудсан машин дотор монгол эмэгтэй байсан бөгөөд цээж мөрөндөө 4 удаа буудуулсан байна.

Гэмт этгээдүүдийн дайралтыг харсан өөр нэгэн мотоцикльтой эр тэднийг мөргөж унагаасан нь тансаг машин дотор байсан монгол эмэгтэйн амийг аварчээ.

Аврагч залууг Датук гэдэг бөгөөд 35 настай бизнессмэн хүн хэмээн аж. Тэрээр аврах “ажиллагааны” үеэр ямар нэгэн шарх, гэмтэл аваагүй байна.

Машины цонх руу нийт 8 удаа гал нээсэн болохыг цагдаагийн газраас тогтоосон байна. Хоёр халдагч Датукын мотоцикльд мөргүүлж унасны дараа мотоциклио унаад зугтаасан аж.

Холбогдох албаныхан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байна. Тэд 9 мм-ийн диаметртэй гар буугаар буудсан хэмээн гэрч мэдээлжээ.

26 настай эмэгтэй одоо Малая их сургуулийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.Түүний хэн болох болон биеийн байдал хэр байгаа тухай мэдээлээгүй байна.

Петалинг дүүргийн Цагдаагийн газрын мэдээлснээр энэхүү халдлага нь өшөө авалт байж болзошгүй гэжээ.

Хэрэг явдал болсон Бандар Ютама хот нь Дамансарагийн баячуудын амьдардаг газар бөгөөд томоохон брэнд дэлгүүрүүдээрээ алдартай юм байна.

Д.Идэр

www.24tsag.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8618255/f61/trackback

sakaa_

2015.06.16 20:37:50
*.229.122.106

Hanuud bsn bisnesmeniig buudah gj bsn sumand ni mgl hun onogson bn

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2789 Грект өрөө төлөх 7 хоног үлдлээ 2015-06-23 2863
2788 А.Сүхбат аварга энэ жилийн наадамд зодоглоно 2015-06-23 2734
2787 .Жавхлан Ц.Мөнхбаярыг хорих ангид эргэн очжээ 2015-06-23 2433
2786 Ч.Сайханбилэг: В.Путинтэй хийсэн уулзалт үр дүнтэй боллоо 2015-06-22 2842
2785 Нийслэлийн иргэд 0-1 хувийн татвар төлөхөөр болов 2015-06-22 2643
2784 20 наснаасаа амжилтаа эхлүүлэх 7 арга 2015-06-22 2484
2783 Еврэйчүүд хүүхдээ ингэж номонд дуртай болгодог 2015-06-22 2688
2782 Бүсээрээ ороолгоход охин минь уучлаарай ааваа гэсэн 2015-06-18 2808
2781 MERS-ийн эсрэг туршилтын эмчилгээг Өмнөд Солонгост хийж эхэллээ 2015-06-18 2746
2780 Хүүхдээ хазахыг нь яаж болиулах вэ ээжүүдээ 2015-06-17 2768
2779 Йогуртны 9 гайхалтай чанар 2015-06-17 2642
2778 Дэлхий дээрх эртний тайлагдаагүй 10 нууц 2015-06-16 2575
» Малайзад монгол эмэгтэйг 4 удаа бууджээ [1] 2015-06-16 2345
2776 Мерс вирусээр анх удаа залуу хүн нас барж, гадаадын иргэдийг тусгаарлалаа [1] 2015-06-16 2574
2775 Түрээсийн орон сууц хөтөлбөр баталлаа 2015-06-16 2502
2774 Элэгний С вирусийн СОВАЛДИ, ХАРВОНИ эмүүдийг ДЭМБ хэрхэн дүгнэсэн бэ? 2015-06-15 2723
2773 нас барсан хүний тоо 15 хүрлээ 2015-06-15 2550
2772 Угж удаан хөхүүлбэл нүүрний хэлбэрт өөрчлөлт орно 2015-06-12 2842
2771 Дугаарын хязгаарлалт иргэдийг бухимдуулж байна 2015-06-12 2691
2770 Цагдаагийн алба хаагчид хуурамч 17 сая төгрөгийг илрүүллээ 2015-06-12 2684
배너신청
자생병원

배너신청