Бичлэгийн тоо 3,329

Элэгний С вирусийн СОВАЛДИ, ХАРВОНИ эмүүдийг ДЭМБ хэрхэн дүгнэсэн бэ?ө

Монголд элэгний А В С D вирүстэй 400 гаруй мянган хүн байдгаас элэгний С вирустэй 150 мянган хүн байна. Харин эдгээрээс нэн яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай 52 мянга гаруй хүн байдаг талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Тэгвэл удаан хугацааны хэлэлцээрийн үр дүнд манай улс АНУ-ын “Gilead Sciense”компаниас элэгний С вирусын эсрэг гурван сарын курс эмчилгээний Совалди болон Харвони хэмээх хоёр эмийг 900 болон 1200 ам.доллараар нийлүүлэхээр боллоо.

СОВАЛДИ

sovaldi-151727-1117417089

“Gilead Sciense” компаниас Совалдийг /Софосбувир/  2013 оноос дэлхийн зах зээлд  гаргажээ. Энэ нь бусад эм бэлдмэлтэй хавсарч элэгний С вирусыг эмчилдэг бэлдмэл юм. Бусад эмтэй харьцуулахад Совалдийг гаж нөлөө багатай, эмчилгээний үргэлжлэх хугацаа богинотой, эмчилгээний өндөр үр нөлөө үзүүлдэг гэж үзжээ.

2013 онд АНУ-ын Хүнс,  эмийн агентлагаас Совалдийг бусад эмтэй хавсран эмчилгээнд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анагаах ухааны томоохон ололт гэж дүгнээд, нэн шаардлагатай эмийн жагсаалтанд албан ёсоор багтаасан.

Өөрөөр хэлбэл софосбувирыг гепатит С вирусын 2 ба 3 дугаар генотипын эмчилгээг рибаверин хэмээх эмтэй, 1, 4 дүгээр генотипын эмчилгээг гурван төрлийн эм бэлдмэл /софосбувир+ рибаверин (амаар) + интерферон альфа (тариагаар)/  хавсран хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрчээ.

Совалди эмийг хямдруулсан ч Интерферон нь өндөр үнэтэй байдаг учраас монголчуудын хувьд эмчилгээ хийлгэх хүндрэлтэй билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ эмийг анагаах ухааны томоохон ололт гэж сайшаагаад,нэн чухал эмийн жагсаалтанд /энэ жагсаалтын 16-р хуудаст sofosbuvir нэрээр тэмдэглэгдсэн/албан ёсоор багтаасан байна.

Oлон эх сурвалжаас харахад Совалди эмийн 12 долоо хоног буюу гурван сарын курс эмчилгээний үнэ АНУ-д 84 мянган ам.долларын үнэтэй байдаг.

2014 оны есдүгээр сард тус компани хөгжиж буй 91 улсад зориулан Совалди эмийг хөнгөлөлттэй үнээр үйлдвэрлэхээр болжээ. Гэхдээ хуурамч эсвэл чанар муутай биш  яг л оригинал эм бэлдмэл мөн гэдгийг тус компанийн төлөөлөгч Аарон Бритфорд мэдэгдсэн юм.

ХАРВОНИ

harvoni-151511-691799243

2014 оны аравдугаар сард “Gilead Sciense” компаниас гаргасан Харвони /софосбувир+ледиспавир/ эм бол Интерферонгүйгээр гепатит С вирусын 1, 4-р генотипыг дангаар эмчилдэг бэлдмэл юм. Энэхүү  эмийг мөн л онцгой нөхцлөөр хямдралтай үнээр манай улсад нийлүүлэхээр болсон.

Эмчилгээний үр дүнд 1500 гаруй хүнээс 1456-ийнх нь вирус бүрэн устсан.

Дэлхийн зах зээлд 94 мянган ам.долларын үнэтэй зарагддаг бол гурван сарын курс эмчилгээнд шаардагдах эмийг бид 1200 ам.доллараар худалдаж авах нь. Судалгааны үр дүнд Харвони нь элэгний өвчтэй хүмүүст 98 хувийн эерэг үр дүн үзүүлж, гаж нөлөө маш бага гарсныг тогтоожээ.

Олон улсад элэгний С вирустэй 1500 гаруй хүнийг нэгэн судалгаанд хамруулан 12 долоо хоног эмчилгээ хийсэн байна. Эмчилгээний үр дүнд 1456 хүний вирус бүрэн устсан бөгөөд эмийг хэрэглэх явцад ядрах толгой өвдөх шинж тэмдэг л илэрч байв.

Гепатит С вирустэй тэмцэхээс гадна ХДХВ-ийн хавсарсан халдвар болон элэгний циррозын эмчилгээнд хэрэглэх боломжтой. Тиймээс өнөөдрийн байдлаар С вирусыг эмчлэх хамгийн тохиромжтой эм бэлдмэлд тооцогдож байна.

gilead-144527-377122103

2000 гаруй хүн хамруулсан клиникийн зургаан удаагийн судалгаагаар эмчилгээний үр нөлөө сайн, гаж нөлөөгүй болохыг тогтоожээ. Ийнхүү ДЭМБ болон АНУ-ын Хүнс Эмийн Агентлаг мөн л Харвони эмийг хүлээн зөвшөөрч, нэн чухал эмийн жагсаалтанд/энэ жагсаалтын 17-р хуудаст lediasvir+sofosbufir нэрээр тэмдэглэгдсэн/ бүртгэжээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8616930/2db/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2789 Грект өрөө төлөх 7 хоног үлдлээ 2015-06-23 2863
2788 А.Сүхбат аварга энэ жилийн наадамд зодоглоно 2015-06-23 2734
2787 .Жавхлан Ц.Мөнхбаярыг хорих ангид эргэн очжээ 2015-06-23 2433
2786 Ч.Сайханбилэг: В.Путинтэй хийсэн уулзалт үр дүнтэй боллоо 2015-06-22 2842
2785 Нийслэлийн иргэд 0-1 хувийн татвар төлөхөөр болов 2015-06-22 2643
2784 20 наснаасаа амжилтаа эхлүүлэх 7 арга 2015-06-22 2484
2783 Еврэйчүүд хүүхдээ ингэж номонд дуртай болгодог 2015-06-22 2688
2782 Бүсээрээ ороолгоход охин минь уучлаарай ааваа гэсэн 2015-06-18 2808
2781 MERS-ийн эсрэг туршилтын эмчилгээг Өмнөд Солонгост хийж эхэллээ 2015-06-18 2746
2780 Хүүхдээ хазахыг нь яаж болиулах вэ ээжүүдээ 2015-06-17 2768
2779 Йогуртны 9 гайхалтай чанар 2015-06-17 2642
2778 Дэлхий дээрх эртний тайлагдаагүй 10 нууц 2015-06-16 2575
2777 Малайзад монгол эмэгтэйг 4 удаа бууджээ [1] 2015-06-16 2345
2776 Мерс вирусээр анх удаа залуу хүн нас барж, гадаадын иргэдийг тусгаарлалаа [1] 2015-06-16 2574
2775 Түрээсийн орон сууц хөтөлбөр баталлаа 2015-06-16 2502
» Элэгний С вирусийн СОВАЛДИ, ХАРВОНИ эмүүдийг ДЭМБ хэрхэн дүгнэсэн бэ? 2015-06-15 2723
2773 нас барсан хүний тоо 15 хүрлээ 2015-06-15 2550
2772 Угж удаан хөхүүлбэл нүүрний хэлбэрт өөрчлөлт орно 2015-06-12 2842
2771 Дугаарын хязгаарлалт иргэдийг бухимдуулж байна 2015-06-12 2691
2770 Цагдаагийн алба хаагчид хуурамч 17 сая төгрөгийг илрүүллээ 2015-06-12 2684
배너신청
자생병원

배너신청