Số bài viết: 3,329
Дугаарын хязгаарлалт иргэдийг бухимдуулж байна


 

 

 

Улаанбаатар хотын захирагч  Э.Бат-Үүл 2012 оны сонгуулийн дараа ажлаа авснаас хойш хамгийн рейтинг өндөртэй улстөрчөөр шалгарах хэмжээнд явж байсан ч олж авсан нэр хүндээ шавартай хутгаж орхилоо.

 

Э.Бат-Үүл даргын  санаачилсан автомашины дугаарын хязгаарлалт бүтэн хоёр жил үйлчилсэн ч үнэндээ үр дүнгээ өгсөнгүй. Замын түгжрэл хивэндээ л байна хэмээн бухимдах иргэд цөөнгүй. Үүнээс гадна дугаарын хязгаарлалтыг тэгш сондгой болгоно хэмээн нийгэмд яриа цацагдахад иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч байв.


Тодруулбал, энэ зун хотод хийгдэх дулааны шугам сүлжээний томоохон засвар шинэчлэлт, авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зургаадугаар сарын 15-н буюу ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн хотын төвийн бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар НЗДТГ-аас мэдээлж байсан.

 

Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Энэ зун нийслэлийн гудамж замуудад багагүй өргөтгөл шинэчлэлт хийх тул төвийн замыг ийнхүү хаах юм. Тиймээс иргэд жолоочид замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй хандахыг хүсч байна. Мөн замын засвар ирэх наймдугаар сарын 14-нд дуусна. Энэхүү засвар хийгдэж дуусмагц буюу ирэх наймдугаар сарын 15-наас автомашины дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн цуцлах санал гаргасан. Гэхдээ эцэслэн шийдээгүй байна” гэсэн мэдээллийг өглөө.



Тэгвэл энэ асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцэв.Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах ажлын хэсгийн ахлагч н.Гантөмөр "Дулааны шугам солих ажлын хүрээнд Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл төв замыг хаагаад байгаа хэдий ч замын ачаалал төсөөлж байснаас бага байгаа учир хотын төвийн бүсэд автомашиныг хөдөлгөөнд оролцуулахдаа улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлахыг хойшлуулах санал гаргаж байна" гэв. 



Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлахыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэлээ. Үүнийг сонссон иргэд түр ч болов тайвширсан бололтой. Зөв шийдвэр байна. Цаашдаа ч гэсэн ийм байгаасай гэж ярих нь бий. 

А.Ханд 

List of Articles
STT Tiêu đề Ngày gửi Đã xem
2789 Грект өрөө төлөх 7 хоног үлдлээ 23-06-2015 2863
2788 А.Сүхбат аварга энэ жилийн наадамд зодоглоно 23-06-2015 2734
2787 .Жавхлан Ц.Мөнхбаярыг хорих ангид эргэн очжээ 23-06-2015 2433
2786 Ч.Сайханбилэг: В.Путинтэй хийсэн уулзалт үр дүнтэй боллоо 22-06-2015 2842
2785 Нийслэлийн иргэд 0-1 хувийн татвар төлөхөөр болов 22-06-2015 2643
2784 20 наснаасаа амжилтаа эхлүүлэх 7 арга 22-06-2015 2484
2783 Еврэйчүүд хүүхдээ ингэж номонд дуртай болгодог 22-06-2015 2688
2782 Бүсээрээ ороолгоход охин минь уучлаарай ааваа гэсэн 18-06-2015 2808
2781 MERS-ийн эсрэг туршилтын эмчилгээг Өмнөд Солонгост хийж эхэллээ 18-06-2015 2746
2780 Хүүхдээ хазахыг нь яаж болиулах вэ ээжүүдээ 17-06-2015 2768
2779 Йогуртны 9 гайхалтай чанар 17-06-2015 2642
2778 Дэлхий дээрх эртний тайлагдаагүй 10 нууц 16-06-2015 2575
2777 Малайзад монгол эмэгтэйг 4 удаа бууджээ [1] 16-06-2015 2345
2776 Мерс вирусээр анх удаа залуу хүн нас барж, гадаадын иргэдийг тусгаарлалаа [1] 16-06-2015 2574
2775 Түрээсийн орон сууц хөтөлбөр баталлаа 16-06-2015 2502
2774 Элэгний С вирусийн СОВАЛДИ, ХАРВОНИ эмүүдийг ДЭМБ хэрхэн дүгнэсэн бэ? 15-06-2015 2723
2773 нас барсан хүний тоо 15 хүрлээ 15-06-2015 2550
2772 Угж удаан хөхүүлбэл нүүрний хэлбэрт өөрчлөлт орно 12-06-2015 2842
» Дугаарын хязгаарлалт иргэдийг бухимдуулж байна 12-06-2015 2691
2770 Цагдаагийн алба хаагчид хуурамч 17 сая төгрөгийг илрүүллээ 12-06-2015 2684
배너신청
자생병원

배너신청