Бичлэгийн тоо 3,329
6-р сарын 5 13 цаг 15 минут "Алтан мужийн дайчид" цувралыг тэргүүлж эхэллээ
Уншсан 2263 vote 0 2015.06.05 21:29:266-р сарын 5
13 цаг 15 минут
"Алтан мужийн дайчид" цувралыг тэргүүлж эхэллээ
Спорт Сагсан бөмбөг
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн энэ улирлын аваргын төлөөх цуврал өнөөдөр Голден Стате болон Кливлэнд багуудын хооронд эхэллээ. Эхний тоглолт "Алтан мужийн дайчдын" талбай дээр өрнөсөн бөгөөд талбайн эзэд 108:100-н харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр Голден Стате цувралыг 1:0-н харьцаатай тэргүүлж эхэллээ.
Өнөөдөр талбайн эздээс Стэфен Керри 26 оноо авч багаа тэргүүлсэн бол Кливлэндээс "Хаан Жеймс" 46 оноо авсан байна. Тоглолтын үеэр харамсалтай үйл явдал болсон нь зочдын лидер тоглогчдын нэг К.Ирвингийн бэртэл байв. Тэрээр плэй-офф эхлэх үед авсан бэртлээ тоглолтын хоёрдугаар хагаст дахин сэдрээсэн юм. К.Ирвинг өнөөдөр эмчийн үзлэгт орсны дараагаар цувралд эргэн ирэх эсэх нь тодорхой болно.
Дараагийн тоглолт манай цагаар ирэх даваа гарагийн өглөө "Алтан мужийн дайчдын" талбай болох "ORACLE Arena"-д болно.