залгаж аваад хєгжvvлсэн vгсэнд чинь
заамдаж аваад vнэнийг хэлсэнд чинь
зальтай нь аргагуй vнэнээ нууж магтсанд чинь
замбараагvй амьдралд уусгах гэж оролдсонд чинь
амьдралаа би чамд гомдоогvй
алхам тутамдаа єсєрхєж зvхээгvй
айхдаа би дороо шээс алдаагvй
аюvлтай юм хэмээн дотроо эгшээгээгvй
тэнгэрт тэлчилж, нарнаас vvрийг харалгvй
тамтаггуй хаа ч юм буу мэд хадуурч явахад
чин vнэн vгээрээ газарт шороотой
шаварт vмхий ус шавхайтай хутган хаях бvрийд
vхаан суулган, улам тєгс болгох гэсэнд чинь
уужим байж бусдийг хvндлэдэг болгох гэсэнд чинь
хэн нэгэн сайханд бус ээждээ элбэрэлтэй болгох гэсэнд чинь
худал сургаал бус аавдаа итгэдэг болгосонд чинь
талархан зогсохдоо би хємхийгєє зуудаг
тэр шарандаа уйлахдаа магнай тэнvvн байдаг