Чиний гэрийг өдөр бүр цэвэрлэж
Жигнэсэн бялуугаа чамд л зориулдаг байсан
Жинхэнэ эр хүн гэж чамайг хэлнэ гэж бодож
Жигшүүрт явдлыг чинь ер олж хардаггүй байжээ.
Хайр зарласан бүхнийг үл ойшоож
Ханьдаа үнэнч хэмээн чамайг хүлээж
Оройтон ирэхэд чинь унталгүй харж
Өөр бүсгүйн сүрчигний үнэрийг ч үл ойшоон
Өөрийгөө зөвхөн чиний гүнж хэмээн төсөөлж
Олон шөнийг орондоо ганцаар өнгөрүүлсэн.

Одоо боллоо
Орхиё
Чи шалиг эр
Чи заваан эр
Би мэднэ
Чи бүү мэлз
Өгсөн сэтгэлээ чамд тэр чигт нь үлдээе
Өөрөө харин шинэ амьдралаа эхэлье ч гэх шиг

profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!