Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Өвөл хаяанд ирж, охид бүсгүйчүүд дулаан хувцсаа өмсөж, гадуур явах нь цөөрсөөр. Ихэнх цагаа ажил, эсвэл гэртээ өнгөрөөдөг тул нүүрний болон биеийн арьсны хөгшрөлт илт түргэсдэг.
Агааржуулалт муу, дээр нь төвийн халаалт эхэлсэн үед арьс хуурайшдаг.

Мөн хүмүүс өвөл уураг, өөх тос ихтэй, тэжээллэг хоол хүнс хэрэглэхийг эрмэлзэж, хөдөлгөөн нь эрс багасдагаас бие организм нь дотроосоо бохирдож, арьсанд нөлөөлдөг. Уг нь хүйтэн агаар арьсны эд эсийг залуужуулж, бодисын солилцоог тэнцвэржүүлдэг.

Тиймээс өвлийн улирал бидний арьсанд ашиг тустай. Гэхдээ хортой нөлөөллийг арилгахын тулд зарим нэг арга хэмжээ авах хэрэгтэй.
Гоо сайхандаа долоо хоногт хэдэн цаг заавал зарцуулж сур. Хамгийн энгийн үйлдлээс эхлэе.

НҮҮР ЦЭВЭРЛЭГЭЭ. Бүсгүйчүүд сүүлийн үед ихээр хэрэглэх болсон арьс арчилгааны шавар маск байдаг. Түүнийг цөцгий шиг болтол нь зуураад нүүрэндээ түрхэнэ. Маскаа 30-40 минут байлгаад бүлээн усаар угааж арилгана. Ингэснийхээ дараа хүйтэн усаар нүүрээ булхах хэрэгтэй. Хамгийн гүн цэвэрлэгээ хийдэг нь хар шавар байдаг.

АРЬСНЫ ҮХМЭЛ ХЭСГИЙГ ГУУЖУУЛНА. Нэг хоолны халбага овьёосны гурилыг нэг цайны халбага бор будааны гурилтай /будааг кофе бутлагчаар бутлаж гурил болгоно/ холиод дээр нь хоёроос гурван дусал ургамлын тос хийнэ. Багахан бүлээн ус хийгээд нэг цайны халбага зөгийн балтай холино. Бэлтгэсэн бэлдмэлээ нүүр, хүзүүндээ жигд түрхэнэ. Ингэхдээ хөнгөхөн маягийн иллэг хийж тарааж өгвөл сайн. Дараа нь бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

НҮҮРНИЙ ХАЛУУН УУР. Энэ нь арьсны хүчил шүлтийн хэмжээг хэвийн хэвэнд нь барихад тусладаг. Гэвч энэ нь хэт мэдрэмтгий, шархалсан арьстай хүнд тохирохгүй гэдгийг санаарай.
Хатаасан ургамал, тос хийсэн саванда хийнэ. Хатаасан ургамалыг арьсныхаа онцлогт ус буцалгаад тохируулан сонгоно. Жишээ нь, хуурай, мэдрэмтгий арьсанд балжингарам сайн тохирдог бол холимог болон хэвийн арьсанд шидүүн гаа, розмарин тустай. Харин лаванда цэцэг нь бүх төрлийн арьсанд тохирдог.
Нүүрээ устай савнаас 8-10 см зайд байлгаж толгой дээгүүрээ алчуур нөмөрч, уурыг гадагшлуулахгүй битүү байлгана. Нүүрээ халуун ууранд таван хором байлгана. Ингэсний дараа нүүрэндээ чийгшүүлэгч тос түрхэж өгөөрэй.

НҮҮРНИЙ ИЛЛЭГ. Нүүрний иллэгийг зориулалтын, эсвэл чийгшүүлэгч тосоор хийж болно. Хэрэв чийгшүүлэгч тос сонгосон бол нүүрс, эрдэс тос агуулаагүй байвал сайн. Иллэгийг хүзүү, нүүрэндээ хийж өгнө. /бүх хөдөлгөөн хүзүүнээс дух, чамархай гэсэн дээшээ чиглэлтэй байх ёстой/.
Хэрэв ийм маягаар та долоо хоног бүр арьсаа арчилбал арьс тань өнгөлөг, толигор харагдаж, эрт хөгшрөх асуудал оргүй алга болно.
Арьсны уян хатан байдлыг сайжруулахад мөстэй ус, эсвэл зүгээр хүйтэн усаар угаах нь тустай байдаг. Мөн биеийнхээ арьсыг ч мартаж болохгүй. Хааяа хүйтэн шүршүүрт орж байвал арьс чинь танд талархах болно.

ХУУРАЙ АРЬС - ЗОВЛОН БИШ
Нүүрэндээ тэжээл өгөх дараах бэлдмэлийг бэлтгэж болно. Үүнд: 300 гр халуун усанд 100 гр чавга орохоор бодолцож хийгээд сайтар хольж, буцалгана. Дараа нь хөргөөд шингэн хэсгийг шилэн саванд болгоомжтой юүлж авна. Энэ бэлдмэлээр өглөө оройдоо нүүрээ цэвэрлээд үзээрэй.
Өндөгний шартай тэжээлийн маск. Өндөгний шарыг нэг цайны халбага чидун жимсний тос, 15 дусал нимбэгийн шүүстэй холино. Бэлдмэлийг нүүрэндээ түрхээд 15 минутаас ихгүй хугацааны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Маалингатай тэжээлийн маск. Нэг хоолны халбага маалингын үрийг 150 мл буцалсан усанд хийж 5-10 минут буцалгана. Хөргөсний дараа нүүрэндээ жигд тавих бөгөөд 20 минут байлгана. Бүлээн усаар цэвэрлэнэ.
Зөгийн балтай маск. Нэг цайны халбага зөгийн бал, нэг хоолны халбага гурил, нэг ширхэг өндөгний шарыг хооронд нь хольж зуурмаг болгоно. Нүүрэндээ түрхэж 20 минут болох ба бүлээн усаар цэвэрлэнэ.

Зөөхий зөгийн балтай маск. Аль болох өтгөн зөөхий байх хэрэгтэй. Аль алинаас нь ижил хэмжээтэй хийж сайтар холино. Нүүрэндээ түрхээд 20 минутын дараа бүлээн усаар цэвэрлэнэ.

ТОСЛОГ АРЬС - ЦЭВЭРЛЭЖ БОЛНО
Амтат жүрж, нимбэгийн хальсыг угааж цэвэрлээд үрүүрээр үрж жижиглэнэ. Жимснийх нь шүүсийг шахаж, дээр нь хийнэ. 100 грамм бренди, эсвэл архи холино. Хооронд нь сайн холиод бэлэн болсон бэлдмэлээ дулаан газар долоо хоног байлгана. Энэхүү бэлдмэлээр нүүрээ арчиж цэвэрлэвэл гайхалтай үр дүнд хүрдэг. Өдөрт хоёр удаа буюу өглөө, оройдоо цэвэрлээрэй.

Зөгийн балтай маск. 100 гр зөгийн бал, 25 гр архи, 25 гр буцалгасан цэвэр усыг хооронд нь холино. Нүүрэндээ түрхээд 25 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
Өндөгний маск. Нэг ширхэг өндөгний шарыг 20 дусал нимбэгний шүүстэй хольж бэлтгэнэ. Нүүрээ эхлээд чидун жимсний тосоор тослоод дээр нь бэлтгэсэн маскаа тавина. 20 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Ямар ч маск таны цагаас ердөө 20-25 минут л авна. Хэрэв та өдөр болгон маск тавьж хэвшвэл долоо хоногт 140 минут /2.5 цаг/ болно. Сарын туршид 10 цаг болно. Харин жилийн хувьд 120 цаг гарч байна. Ийм их цаг зориулсан болохоор гадаад үзэмж тань яаж өөрчлөгдөхийг та төсөөлж байгаа биз дээ?

Өвөл арьсаа хуурайшуулахгүйн тулд ус сайн уух хэрэгтэй. Гэхдээ учиргүй залгилах бус балга балгаар уувал арьсны эд эсийг дотроос нь чийгшүүлж өгдөг. Энэ нь арьсыг чийгшүүлэх эртний арга. Орныхоо ойролцоо өргөн амсартай саванд ус хийж тавь. Хэдий хүйтэн ч өрөө тасалгаандаа агаар оруулж байх хэрэгтэй.
Мөн биеийн арьсны талаар дурьдах хэрэгтэй байх. Өвлийн улиралд зузаан хувцас өмссөнөөс арьсны агаарын солилцоо багасч, арьс уян хатан, чанга байдлаа алддаг. Тиймээс хэдэн энгийн аргыг хэрэглээд үзээрэй.

Юуны өмнө өдөр бүр биш гэхэд боломжийн хэрээр нүцгэн байхыг хичээ. Дараа нь ширүүн сойз худалдаж аваарай. Энэхүү сойзоор шүршүүрт орохын өмнө хуурайшсан биеийг хөл, гарын хуруунаас эхлээд нүүрээ хүртэл бүхэлд нь үрж өг. Анхаарах чухал зүйл нь таны үрэх хөдөлгөөний чиг биеийн хязгаараас зүрх рүү чиглэсэн байх ёстой. Эсрэг чиглэлд хэрхэвч байж болохгүй. Ингэж бүх биеэ үрсэний дараа шүршүүрт орвол арьс тань зөөлөн, торгомсог болж, амьсгалж эхэлдэг.

profile

Алдар хүндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зөөлөн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг
Хэт бардам зантны өмнүүр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь...

  http://krilleer.blogspot.com/


 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/860206/fd9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211375
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239293
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366730
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365273
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524297
1236 Иммигрэйшний Гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх төв sterling 2008-11-08 1594
1235 baga nasni huuhedtei eejuuded [5] mende 2008-11-08 2236
1234 Хvн худалдаалах гэмт хэргийн золиос болсон залуухан эмэгтэйн тэмдэглэл [2] kill! 2008-11-07 1868
1233 yu gej heleh we orchuulaad uguuch [1] ang 2008-11-07 1109
1232 viznii tuhai neg yum asuuy [3] dior_875 2008-11-07 1381
1231 medexed ilvvdexgvi elbenhen 2008-11-07 1296
1230 Turshlagatai eejuudees asuuya bondooj 2008-11-07 763
1229 eniig unshaad uneheer uillaa. [4] 4you 2008-11-07 2419
1228 meddeg bol helj ogch tus bolooch [7] Monkhjin_M 2008-11-07 2784
1227 SOLONGOSIIN BRAND UMD BA BUUNII BARAA jurjee 2008-11-07 1146
1226 yaraltai hariulj uguuch [10] AGAGAG 2008-11-07 1773
1225 tsag bagatai ajil??? [1] mende 2008-11-07 1020
1224 yaraltai neg yum asuuy tuslaach [7] dior_875 2008-11-07 1227
1223 Бvсгvйчvvд - Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-11-07 1048
1222 **** ӨДӨР BVP 9-21 ЦАГ ХҮРТЭЛ 40% ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ АЖИЛЛАНА*****ЭМ ҮНЭГҮЙ ** БҮТЭН САЙНД 9-13 ХҮРТЭЛ ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙHA MAMONDE_00 2008-11-07 1075
1221 Byatshan urstei eejuuded [1] wonderfull 2008-11-07 1265
1220 elgemsvv, free976 nart [1] zaluya 2008-11-07 1257
1219 hi zarna MGL22 2008-11-06 1036
1218 jiremsen bol orood uzeerei heregtei yum bna [1] Enkhrilen 2008-11-06 1351
1217 sonirhood l uz [5] honeyy 2008-11-05 1185
1216 anhaaraarai $$$ [1] honeyy 2008-11-05 1221
1215 jiremsenii hordlogooos yaj garah ve? [3] pudu 2008-11-05 4846
1214 HARIULJ UGUUCH... [3] horolsuren 2008-11-05 1026
1213 xuuxedee mongol yabuulsan eejuudees asuuya [2] bnbn 2008-11-05 1007
1212 yaj sonsoh be tuslaach [2] shinmu 2008-11-05 1043
1211 medeh hun bna uu? [1] Enkhrilen 2008-11-05 1019
1210 nudnii davhraa [2] [3] syys 2008-11-05 4799
1209 orchuulga [1] 4you 2008-11-05 1026
1208 elgemsuud [18] ismiraldo 2008-11-05 1277
1207 hi 3sar garantai jiremsen yuma [4] dior_875 2008-11-05 2942
1206 Gadaad helnii bagsh nart [8] wonderfull 2008-11-05 1613
1205 urilga batlan daalt xiine 1ees 2 udaa viznii zurchilgvi irj butssan xvmvvst shark102 2008-11-05 858
1204 **** ӨДӨР БVP 9-21 ЦАГ ХҮРТЭЛ 40% ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ АЖИЛЛАНА*****ЭМ ҮНЭГҮЙ ** БҮТЭН САЙНД 9-13 ХҮРТЭЛ ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА*** MAMONDE_00 2008-11-05 1008
1203 belgiin xaritsaa........... [11] loi 2008-11-04 2838
1202 zobolgoo ogooch bvsgvichvvdee [2] zaluya 2008-11-04 1609
1201 hi asuult bnaa bvsgvichvvdee [3] dior_875 2008-11-04 1616
1200 hi bysgyichyydee tuslaach [3] AGAGAG 2008-11-04 1108
1199 dorojiig [3] Enkhrilen 2008-11-04 1000
1198 ta buhend bayalalaa [1] bse0 2008-11-04 941
1197 egch naraa eniig zaaval unshaad hariu bicheerei guij bn [1] dangerous 2008-11-04 3385
1196 ELGEMSUU-S ASUULT BNA. [4] mongoljingo 2008-11-04 1245
1195 Есөн-Эрдэнэ [1] E(2) 2008-11-03 1171
» Өвлийн улиралд арьсаа арчлахын тулд... Hotel California 2008-11-03 2405
1193 jiremcen bol xeden sar xvrtel? [2] xinfu 2008-11-03 1273
1192 jiremsen ehchvvded [1] waffle 2008-11-03 2804
배너신청
자생병원

배너신청