Número de documentos 3,329

Стресс тайлах 6 арга

Leídos 2858 Recomendados 0 2015.05.29 13:43:01

Стресс тайлах 6 арга


Бишрэн шүт
Стресс, бухимдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Тиймээс та ямар нэгэн зүйлийг бишрэн шүт. Бурханы ямар нэгэн сонголт, байгаль эх дэлхий, эцэг, эх, ах дүү юм уу аль л өөртөө сэтгэлийн тааламж өгөх зүйлээ бишрэн шүтэхэд таны бухимдал тайлагдана.

 

Өөрийгөө тань

 

Та өөрөөсөө аль нэгэн сайхан зүйлийг" олж харахыг хичээ. Толинд хар, сайхан хувцас өмс, өөрийнхөө сайн чанарыг сайхан явсныг сана. Өөрийгөө зөв үнэл. Шүүмжлэлтэй хандсан ч бүр "ухах" хэрэггүй.
 
Эргэн тойрноосоо сайн сайхан зүйлийг олж харахыг хичээ
Замын бөглөрөл, амжаагүй ажил, хоолны хүнс цуглуулна... өө за, за бүтэхгүй нь. Ёстой ингэж амьдарснаас... Танд ийм бодол ойр ойрхон төрдөг үү? Хэрэв та иймэрхүү бодол гутралаас салж чаддаггүй бол өвдөж ч мэднэ шүү. Та эргэн тойрноо сайн хар л даа. Нар гараад ямар гоё байна, бас нэг мод шинээр суулгачихаж. Энэ жижиг сажиг зүйлийг анзаарахад л хангалттай. Хэрвээ эмэгтэй, эрэгтэй та угаасаа л ёрдын ааштай нэгэн биш бол бухимдал тань тайлагдана шүү, итгээрэй.

 

Хэрүүл зодоонд бүү оролц

 

Олон нийтийн газар, гудамж талбайд юу эс болдог билээ. Автобус унаанд хэрүүл, дэлгүүр, зах зээлийн газар мөн хараал хэрүүл. Заримдаа зодоон ч өрнөнө. Харин та үүнд тайван хандаж ач холбогдол бүү өгөөрэй. Соёлгүй биеэ зөв авч явж чаддаггүй хүмүүстэй маргах, зөв буруугийн шүүх гэж хайран цаг зав, мэдрэлийн эд эсээ үрэх хэрэггүй.

 

Цаганд харамч бай

 

Тэнд ч очиж хүн муулаад энд ч маргаан мэтгэлцээн өрнүүлээд явдаг нөхөд бий. Хэрэв та өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг бол энэ мэтийн хэрэггүй зүйлээс хол бай. Учир нь үр ашиггүй явган яриа, хов жив нь таны хайран цагаас хороож, тэр хэмжээгээр ажил бүтэлгүйтэнэ. Энэ нь стресст автуулах давхар нэрмээстэй. Найз нөхдийнхөөрөө орох, амны зугаа гаргах цаг хугацаа гэж тусдаа байх ёстой. Бүх зүйл төлөвлөгөөтэй, дэс дараалалтай байвал хүн бухимдахгүй.

 

Инээмсэглэж яв

 

Эргэн тойронд хөмсгөө нумлан зангидсан хүмүүс. Түүний асуудалд бүх хүн буруутай юм шиг уурладаг нөхдүүд элбэг бий. Ингэснээр хүн юу ч хожихгүй. Харин ч мэдрэлийн эд эсээ үхүүлж байгаа хэрэг. Харин та инээмсэглэ. Дэлгүүрт ороод ганц талх авсан ч чин сэтгэлээсээ талархалтай ханд, та хариу эелдэг байвал бүх хүн тийм байна, эсрэгээр бол хар энергиэс салахгүй
- See more at: http://www.unen.mn/content/25509.shtml?alias=health#sthash.hoOM1r8y.dpuf
List of Articles
Título Fecha Leídos
2749 Кимийн хойд эцэг хүсээ солиулж эмэгтэй болжээ Jun 03, 2015 2664
2748 Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд Jun 03, 2015 2536
2747 Т.Санчир Флиппин улсын PBA-тай хийсэн гэрээ цуцалжээ Jun 01, 2015 2484
2746 Шивэрнээс салах энгийн 8 арга Jun 01, 2015 2691
2745 Фэйсбүүкд тоглоомын саналыг блок хийх арга Jun 01, 2015 2658
2744 Хэт халууны улмаас зам хайлж байна May 29, 2015 2860
» Стресс тайлах 6 арга May 29, 2015 2858
2742 Шамбарам буюу цагаан мах эргэх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? May 29, 2015 2649
2741 Бохир усаа Туул гол руу урсгана May 28, 2015 2526
2740 Суганы эвгүй үнэрийг дарах шилдэг арга May 28, 2015 2859
2739 Хөх толботой төрөхийн учир May 28, 2015 2694
2738 Мао Асада мөсөн талбайдаа эргэн ирлээ Спорт May 27, 2015 2546
2737 Улсын наадмын түрүү, үзүүр булаалдах хүчит арслан цолтнууд Спорт Бөхийн төрлүүд May 27, 2015 2392
2736 Арьс хуурайших 7 шалтгаан May 27, 2015 2469
2735 6 үгнээс бүтсэн ч сэтгэл хөндсөн өгүүллэгүүд May 27, 2015 2673
2734 Гайхалтай амьдралын 5 алхам May 26, 2015 2486
2733 65 настай эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд төрүүллээ May 26, 2015 2708
2732 Сүмогийн хороо Тэрүнофүжиг магтаж, Хакүхог шүүмжилжээ May 26, 2015 2407
2731 Мексикийн нийслэл Мехико хотноо байгалийн ховор үзэгдэл боллоо May 23, 2015 2754
2730 Элэгний C вирусийн эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэхээр болжээ May 22, 2015 2551
배너신청
자생병원

배너신청