Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийхээр болжээ. Яаралтай засварлахгүй бол нэг л өдөр цэвэрлэх байгууламж ажиллахаа больж, бохир халих аюул тун ойрхон болсон гэнэ. Тиймээс төв цэвэрлэх байгууламжийн гэмтэлтэй хэсгийг яаралтай засварлах ажлыг эхлүүлэхээр болсон байна. Төв цэвэрлэх байгууламжийг анх байгуулсан цагаас хойш шинэчлэгдээгүй зарим байгууламжуудад цооролт үүсэж, цооролтын хэмжээ ихэссээр байгаа аж.

 

Ингэснээр одоогийн 65 хувийн цэвэрлэгээний хувь хэмжээ улам багасах гэнэ. Засварын ажлыг гурав хоногт багтаан хийх бөгөөд энэ хугацаанд иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах, эсвэл нийслэлчүүдийн хэрэглэсэн усыг цэвэрлэхгүй шууд Туул гол руу асгах гэсэн хоёр сонголт хийхэд хүрсэн байна. Иргэдийн усыг хязгаарлах нь боломжгүй асуудал учраас бохир усыг шууд Туул гол руу асгахыг сонгохоор болжээ.

 

Засварын ажлыг УСУГ-аас 40 орчим сая төгрөг гарган хийх юм байна. Хэрвээ гурав хоногтоо амжуулж л хийхгүй бол бороо шорооны улирал эхэлж байгаатай холбогдуулан хөрсний ус, гадаргуугийн ус орж ирнэ. Тэгэхээр энэ аэротенк маань ачааллаа дийлэхгүй болно хэмээн албаныхан хэллээ. Аэротенкууд нь 1979 он 80 аад оны эхээр баригдсан байна. Энэ олон жилийн хугацаанд бетон байгууламжууд нь улам бүр муудаж байгаа тул яаралтай асвар хийх гэж байгаа аж.

 

Уг нь шинэ цэвэрлэх байгууламж барих шаардлагатай гэж Засгийн газарт хандаж байсан гэнэ. Гэтэл өнөөг хүртэл тэд чимээгүй л байгаа сурагтай. 280-300 орчим сая төгрөг байвал шинэ цэвэрлэх байгууламж барих бүрэн боломжтой юм байна. Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн Туул гол руу бохир усаа урсгах талаар ийнхүү хэллээ “Байгаль орчин бохирдоно. Уг нь Байгаль орчны хууль, Усны тухай хуулиар ариутгах татуургын шугам сүлжээгээр хотын бохирыг цэвэрлээд Туул гол руу нийлүүлэх хуультай. Тэрийгээ хийж чадахгүй одоо хууль зөрчих гэж байна. Тийм учраас ард түмэнд зөвөөр ойлгуулаарай гэж хэвлэлийнхнээс тусламж авч байгаа юм. Байдал газар дээрээ ямар байгааг хэвлэлийнхэнд харуулна. Өөр яах юм бэ, ямар ч арга байхгүй байна” гэсэн юм.

 

Г.Мягмарсүх


List of Articles
No. Subject Date Views
2749 Кимийн хойд эцэг хүсээ солиулж эмэгтэй болжээ Jun 03, 2015 2664
2748 Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд Jun 03, 2015 2536
2747 Т.Санчир Флиппин улсын PBA-тай хийсэн гэрээ цуцалжээ Jun 01, 2015 2484
2746 Шивэрнээс салах энгийн 8 арга Jun 01, 2015 2691
2745 Фэйсбүүкд тоглоомын саналыг блок хийх арга Jun 01, 2015 2658
2744 Хэт халууны улмаас зам хайлж байна May 29, 2015 2860
2743 Стресс тайлах 6 арга May 29, 2015 2858
2742 Шамбарам буюу цагаан мах эргэх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? May 29, 2015 2649
» Бохир усаа Туул гол руу урсгана May 28, 2015 2526
2740 Суганы эвгүй үнэрийг дарах шилдэг арга May 28, 2015 2859
2739 Хөх толботой төрөхийн учир May 28, 2015 2694
2738 Мао Асада мөсөн талбайдаа эргэн ирлээ Спорт May 27, 2015 2546
2737 Улсын наадмын түрүү, үзүүр булаалдах хүчит арслан цолтнууд Спорт Бөхийн төрлүүд May 27, 2015 2392
2736 Арьс хуурайших 7 шалтгаан May 27, 2015 2469
2735 6 үгнээс бүтсэн ч сэтгэл хөндсөн өгүүллэгүүд May 27, 2015 2673
2734 Гайхалтай амьдралын 5 алхам May 26, 2015 2486
2733 65 настай эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд төрүүллээ May 26, 2015 2708
2732 Сүмогийн хороо Тэрүнофүжиг магтаж, Хакүхог шүүмжилжээ May 26, 2015 2407
2731 Мексикийн нийслэл Мехико хотноо байгалийн ховор үзэгдэл боллоо May 23, 2015 2754
2730 Элэгний C вирусийн эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэхээр болжээ May 22, 2015 2551
배너신청
자생병원

배너신청