Số bài viết: 3,329

Арьс хуурайших 7 шалтгаан

Đã xem 2469 Lượt bình chọn 0 2015.05.27 13:46:22

3 цагийн өмнө / 1253 Ү

Арьс хуурайших 7 шалтгаан

зсэн

hair1 1. Тамхи татах. 

Тамхины утаа арьс хуурайшуулж, арьсны өнгө, эд эдийг үхжүүлдэг. Энэ муухай дадлаасаа татгалзаж чадахгүй байвал өдөр тутамдаа А, Е, С аминдэм агуулсан тос түрх.
2. Халуун ус. 

Халуун уур арьсны “хамгаалалтыг” устгадаг. Хэрэв ваннд суух дуртай бол усны хэм нь 36-с ихгүй байх ёстой гэдгийг санаж яваарай. Халуун ваннд 10 минутаас ихгүй суухыг хичээгээрэй.

3. Хэт ягаан туяа.

Нарны хортой туяа нь арьс хуурайшуулахаас гадна арьсанд үрчлээ суух шалтгаан болдог. Тиймээс нарны хэт туяанаас хамгаалах бодис агуулсан тос хэрэглэж байгаарай. Хуурай дээр нь үрчлээтэй арьстай байхыг хүсэхгүй байгаа биз дээ?

4. Хлортой ус.

Өглөө болгон чиний нүүрээ угааж байгаа ус хлортой ус шүү дээ. Харин хлор арьсыг хуурайшуулж тэр байтугай үрэвслүүлэх аюултай байдаг. Тиймээс цэвэр шүүсэн ус хэрэглэж заншаарай. Шүршүүрт орсныхоо дараа чийгшүүлэгч тос заавал түрхэж байгаарай.
5. Цаг агаар. 

Арьс хуурайшихад их нөлөөлдөг зүйл бол салхи, шуурга, нар, хүйтэн агаар, хуурай уур амьсгал г.м байгаль, цаг агаарын олон хүчин зүйл байдаг. Тиймээс чийгшүүлэгч маск тавьж, SPF шүүгчтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.

6. Агааржуулагч.

Хэрэвч чиний ажиллаж, амьдарч буй өрөөнд агааржуулагч суулгасан байдаг бол хуурай арьсны шалтгаан нь тэр байж болно. Учир нь агааржуулагч агаарын чийгшилтийг бууруулдаг. Тиймээс агаар чийгшүүлэгч бас байрлуулаарай.

7. Саван.

Саван арьсны хамгаалалтыг устгадаг гол дайснуулын нэг. Тэгээд ч савангийн эрин дуусчихсан. Чиний сонголтонд хөөс, гель, сүүн шингэнүүд зөндөө байна шүү дээ. Өөрт таалагдсанаа сонгоод л хэрэглэ.

www.emneleg.mn

List of Articles
STT Tiêu đề Ngày gửi Đã xem
2749 Кимийн хойд эцэг хүсээ солиулж эмэгтэй болжээ 03-06-2015 2664
2748 Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд 03-06-2015 2536
2747 Т.Санчир Флиппин улсын PBA-тай хийсэн гэрээ цуцалжээ 01-06-2015 2484
2746 Шивэрнээс салах энгийн 8 арга 01-06-2015 2691
2745 Фэйсбүүкд тоглоомын саналыг блок хийх арга 01-06-2015 2658
2744 Хэт халууны улмаас зам хайлж байна 29-05-2015 2860
2743 Стресс тайлах 6 арга 29-05-2015 2858
2742 Шамбарам буюу цагаан мах эргэх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 29-05-2015 2649
2741 Бохир усаа Туул гол руу урсгана 28-05-2015 2526
2740 Суганы эвгүй үнэрийг дарах шилдэг арга 28-05-2015 2859
2739 Хөх толботой төрөхийн учир 28-05-2015 2694
2738 Мао Асада мөсөн талбайдаа эргэн ирлээ Спорт 27-05-2015 2546
2737 Улсын наадмын түрүү, үзүүр булаалдах хүчит арслан цолтнууд Спорт Бөхийн төрлүүд 27-05-2015 2392
» Арьс хуурайших 7 шалтгаан 27-05-2015 2469
2735 6 үгнээс бүтсэн ч сэтгэл хөндсөн өгүүллэгүүд 27-05-2015 2673
2734 Гайхалтай амьдралын 5 алхам 26-05-2015 2486
2733 65 настай эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд төрүүллээ 26-05-2015 2708
2732 Сүмогийн хороо Тэрүнофүжиг магтаж, Хакүхог шүүмжилжээ 26-05-2015 2407
2731 Мексикийн нийслэл Мехико хотноо байгалийн ховор үзэгдэл боллоо 23-05-2015 2754
2730 Элэгний C вирусийн эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэхээр болжээ 22-05-2015 2551
배너신청
자생병원

배너신청