Эл сар билгийн тооллын намрын илүү адаг сарын давхарласан 3-наас өвлийн тэргүүн сарын 4 хүртэл үргэлжилнэ. Энэ сарын 1-н балжинням, дашнямтай, 28-нд дашнямтай 7 модон хохимой, 15 тэрсүүд өдөр болно.

Өдөр өдрийн  наран 5:22 минутад мандан, шөнө болтол жаргахгүй. 12 жилтнээ эерэг сайн, харь гарагынханд сєрєг муу. Эе, эвээ ололцох, хамт олноороо шоудах, архи пиво уух, бөөнөөрөө цэнгэх зэрэг vйлнээ сайн. Гэртээ харих, яаран сандарч хамт олноосоо зугтах, шалтаг тоочих vйлд муу. Шоуны сайн цаг нь оройн 6-н цагаас хойш болой. Хол газар яваар одогсод Бямба Ням гаригт Bar, Pub, Karaoke-г зоривол зохистой

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/