Т.Санчирыг яагаад тоглуулаагүй вэ?


-Т.Санчирыг яагаад тоглуулаагүй талаар Фрэнки Лим чимээгүй байна-

 

 

Филиппины хамгийн том спортын мэдээллийн сайт SPIN.PH-д дөнгөж сая ийм мэдээлэл тавигдлаа.

 

Ням гарагийн орой болсон PBA-ийн Governor’s Cup улирлын тоглолтонд Barangay Ginebra 95-91 ээр Talk ‘N’ Text багт хожигдсон ба тус тоглолтонд тоглоогүй Т.Санчир тоглолтын дараа юу ч хэлсэнгүй. Gin Kings-ийн Ази Импорт залуу Alaska багийн эсрэг хийсэн эхний тоглолтонд бага зэрэг сандарч, тэвдсэн байдалтай харагдсан ба 13 минутанд 6 довтолгооныхоо нэгийг амжилттай болгож, 8 оноо авч, 3 удаа бөмбөгөө алдсан юм.

 

Магадгүй тус тоглолтоос болж дасгалжуулагч Лим түүнийг Tropang Texters багийн эсрэг хийсэн тоглолтонд огт оролцуулалгүй, сэлгээнд булсан байх. Big Dome цэнгэлдэхээс шууд гарч явсан дасгалжуулагч Лим сэтгүүлчдэд ямар ч мэдээлэл өгсөнгүй.

 

Санчирын орчуулагч Болд түүнийг тоглоход бэлэн байсан гэж хэлсэн ч сэлгээнд байсан талаар бас юм хэлсэнгүй. “Хэлэх зүйл алгаа, юм хэлчихвэл дасгалжуулагч буруугаар ойлгох магадлалтай” гэв. “Дараагийн тоглолт” гэж сэтгэл гонсгор Санчир дугарав. Тэр тоглолтын төгсгөлд завсарлагааны үеэр багийнханаасаа ганцаараа хол сууж байсан юм.

 

Санчирын хувьд түүний довтолгоо лав асуудал биш бололтой. “Тэр довтолгоон дээр бидэнд тусалж чадах нь ойлгомжтой зүйл, гэхдээ дасгалжуулагчид ямар төлөвлөгөөтэй байсныг би мэдэхгүй юм, магадгүй тэр PBA-ийн тоглолтын арга барилд дасан зохицох хугацаа хэрэгтэй байж болох юм” гэж Ginebra-гийн холбогч LA Tenorio тоглолтын дараа бидэнд хэлсэн юм.

 

Сэтгүүлч Карл Сакамос

Эх сурвалж: scoreport.mn

List of Articles
No. Subject Date Views
2709 Биеийн галбир ба сайхан хувцаслах урлаг May 11, 2015 3336
» Т.Санчирыг яагаад тоглуулаагүй вэ? May 11, 2015 2552
2707 Баавар дахин хар тамхины хэрэгт холбогдлоо May 11, 2015 2483
2706 Нацистуудын эрлэг байсан Монгол мэргэн бууч May 10, 2015 2393
2705 Умард Солонгос пуужин харважээ May 10, 2015 2307
2704 Мемфис Гриззлисийн самбараас хослол гайхалтай байж, Уорриорсыг буулгаж авлаа May 10, 2015 2257
2703 Монгол залуу хүчингийн хэргээр Солонгост ял сонслоо May 10, 2015 2367
2702 Дуулиан: АНУ-ын Элчин сайд гадаад хөрөнгө оруулагчдыг монголд хөрөнгө оруулахгүй байхыг уриалжээ May 07, 2015 2116
2701 Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ? May 07, 2015 2449
2700 Гүнжид зориулж зоосон мөнгө гаргана May 07, 2015 2115
2699 Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл “Сөүл хотын хүндэт иргэн” боллоо May 04, 2015 2278
2698 Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ May 04, 2015 2172
2697 БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт оржээ May 04, 2015 2573
2696 Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав May 01, 2015 2315
2695 ”Хөсөгтөн” хамтлаг финалийн шатанд шалгарч шилдэг 9-т үлдэж чадлаа May 01, 2015 2489
2694 Зууны шилдэг тулааныг хоёр тэрбум хүн үзнэ May 01, 2015 2503
2693 БОСТСВАНИ улсад бороо ордоггүй Apr 30, 2015 2223
2692 Дуучин Б.Баярцэцэг мэс засал хийлгэсэн үү Apr 30, 2015 2385
2691 Шүдээ цагаан байлгах зургаан энгийн арга Apr 29, 2015 2316
2690 Газар хөдлөлтөөр 15000 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохироод байна Apr 29, 2015 2287
배너신청
자생병원

배너신청