Số bài viết: 3,329

Умард Солонгос пуужин харважээ

Đã xem 2307 Lượt bình chọn 0 2015.05.10 20:56:37


Умард Солонгосын шумбагч онгоцноос харвасан баллистик пуужингийн туршилт амжилттай боллоо гэж тус улсын төрийн мэдлийн Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлжээ.

Шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан талаар анх удаа албан ёсны мэдээлэл хийсэн юм.

Туршилтыг яг хаана, хэзээ хийсэн талаар тус агентлаг мэдээлээгүй боловч эргээс зайтай газарт туршилтыг хийх тухай тушаалыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өгсөн бололтой.

Хиймэл дагуулаас авсан зургаас үндэслэн, Умард Солонгос шинэ төрлийн шумбагч онгоц бүтээж байгаа тухай АНУ-ын судалгааны баг анхааруулжээ.

Умард Солонгос шумбагч онгоцноос харвах баллистик пуужин зохион бүтээж байгаа тухай АНУ-ын армийн өндөр албан тушаалтай албан хаагч хоёрдугаар сард мэдэгдэж байсан.

Шумбагч онгоцноос харвасан пуужинг хянах нь хүндрэлтэй байдаг учраас Умард Солонгосын зүгээс өдөөж буй заналхийлэл улам бүр нэмэгдэх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Гэвч энэ зэвсгийг байлдааны бэлэн байдалд оруулахад багагүй хугацаа шаардлагатай ажээ.

List of Articles
STT Tiêu đề Ngày gửi Đã xem
2709 Биеийн галбир ба сайхан хувцаслах урлаг 11-05-2015 3336
2708 Т.Санчирыг яагаад тоглуулаагүй вэ? 11-05-2015 2552
2707 Баавар дахин хар тамхины хэрэгт холбогдлоо 11-05-2015 2483
2706 Нацистуудын эрлэг байсан Монгол мэргэн бууч 10-05-2015 2393
» Умард Солонгос пуужин харважээ 10-05-2015 2307
2704 Мемфис Гриззлисийн самбараас хослол гайхалтай байж, Уорриорсыг буулгаж авлаа 10-05-2015 2257
2703 Монгол залуу хүчингийн хэргээр Солонгост ял сонслоо 10-05-2015 2367
2702 Дуулиан: АНУ-ын Элчин сайд гадаад хөрөнгө оруулагчдыг монголд хөрөнгө оруулахгүй байхыг уриалжээ 07-05-2015 2116
2701 Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ? 07-05-2015 2449
2700 Гүнжид зориулж зоосон мөнгө гаргана 07-05-2015 2115
2699 Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл “Сөүл хотын хүндэт иргэн” боллоо 04-05-2015 2278
2698 Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ 04-05-2015 2172
2697 БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт оржээ 04-05-2015 2573
2696 Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав 01-05-2015 2315
2695 ”Хөсөгтөн” хамтлаг финалийн шатанд шалгарч шилдэг 9-т үлдэж чадлаа 01-05-2015 2489
2694 Зууны шилдэг тулааныг хоёр тэрбум хүн үзнэ 01-05-2015 2503
2693 БОСТСВАНИ улсад бороо ордоггүй 30-04-2015 2223
2692 Дуучин Б.Баярцэцэг мэс засал хийлгэсэн үү 30-04-2015 2385
2691 Шүдээ цагаан байлгах зургаан энгийн арга 29-04-2015 2316
2690 Газар хөдлөлтөөр 15000 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохироод байна 29-04-2015 2287
배너신청
자생병원

배너신청