Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл “Сөүл хотын хүндэт иргэн” боллоо

p19k9dfsv3184cbqd5th1oho4tt7Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж байна. Айлчлалын үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хамтын ажиллагааг сайжруулан, гүнзгийрүүлэх дөрвөн чиглэлд нягт хамтран ажиллах ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн энэ үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилж, цол олголоо.
Сөүл хотын дарга Пак Вон Сүн “Манай хотын 10 сая иргэний зүгээс Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаа тогтоож хамтран ажиллаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Өдгөө хоёр хотын хамтын ажиллагаа идэр насандаа хүрч бид шинэ маргаашийг угтаж байна. Мөн хотын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар цаашид хорин жилийн нөхөрлөлөөс илүү нягт хамтран ажиллаж хоёр хотын иргэдэд тус дэмжлэг болсон утга төгөлдөр харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэхүү санамж бичигт хотын хөгжил, цахим засаглал, аялал жуулчлал, байгаль орчны салбарыг хөгжүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллах юм. Э.Бат-Үүл даргад Сөүлийн арван сая иргэний зүгээс “Сөүл хотын хүндэт иргэн” цол олгож буйдаа туйлын баяртай байна. “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилсөн нь Улаанбаатар хотын 1.3 сая иргэн манай хотын хүндэт иргэн болж байгаа хэрэг юм” гэж онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

List of Articles
No. Subject Date Views
2709 Биеийн галбир ба сайхан хувцаслах урлаг May 11, 2015 3336
2708 Т.Санчирыг яагаад тоглуулаагүй вэ? May 11, 2015 2552
2707 Баавар дахин хар тамхины хэрэгт холбогдлоо May 11, 2015 2483
2706 Нацистуудын эрлэг байсан Монгол мэргэн бууч May 10, 2015 2393
2705 Умард Солонгос пуужин харважээ May 10, 2015 2307
2704 Мемфис Гриззлисийн самбараас хослол гайхалтай байж, Уорриорсыг буулгаж авлаа May 10, 2015 2257
2703 Монгол залуу хүчингийн хэргээр Солонгост ял сонслоо May 10, 2015 2367
2702 Дуулиан: АНУ-ын Элчин сайд гадаад хөрөнгө оруулагчдыг монголд хөрөнгө оруулахгүй байхыг уриалжээ May 07, 2015 2116
2701 Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ? May 07, 2015 2449
2700 Гүнжид зориулж зоосон мөнгө гаргана May 07, 2015 2115
» Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл “Сөүл хотын хүндэт иргэн” боллоо May 04, 2015 2278
2698 Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ May 04, 2015 2172
2697 БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт оржээ May 04, 2015 2573
2696 Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав May 01, 2015 2315
2695 ”Хөсөгтөн” хамтлаг финалийн шатанд шалгарч шилдэг 9-т үлдэж чадлаа May 01, 2015 2489
2694 Зууны шилдэг тулааныг хоёр тэрбум хүн үзнэ May 01, 2015 2503
2693 БОСТСВАНИ улсад бороо ордоггүй Apr 30, 2015 2223
2692 Дуучин Б.Баярцэцэг мэс засал хийлгэсэн үү Apr 30, 2015 2385
2691 Шүдээ цагаан байлгах зургаан энгийн арга Apr 29, 2015 2316
2690 Газар хөдлөлтөөр 15000 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохироод байна Apr 29, 2015 2287
배너신청
자생병원

배너신청