Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолуныг эх орондоо бүр мөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан /2015.04.30/ хүлээн авч уулзлаа.

 

Элчин сайд Ван Сяолуны Монголд ажилласан дөрвөн жил гаруйн хугацаанд хоёр орны харилцаанд томоохон ахиц дэвшлүүд гарсныг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ. Юуны өмнө хоёр талын харилцааны түвшин хоёр удаа ахисныг тэмдэглэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд 2011 онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бол өнгөрсөн 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монголд хийсэн төрийн айлчлалын үеэр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлсэн. Богино хугацаанд харилцааны ийм өндөр түвшинд хүрсэн нь том амжилт гэдгийг онцлов. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад түүхэн ач холбогдол бүхий төрийн айлчлал хийснийг дурдлаа. Энэ үеэр хоёр орны харилцаанд чухал шаардлагатай баримт бичгүүдэд гарын үсэг зурж цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тогтоосныг онцоллоо.

 

Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөрштэй. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа нь зөвхөн хоёр талаар хязгаарлагдахгүй. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар өнгөрсөн намар түүхэнд анх удаа гурван талт уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Гурван талын хамтын ажиллагааны байнгын яриа, хэлэлцээний механизмыг бий болгосныг түүхэн ололт хэмээн тэмдэглэв. Гурван талын уулзалт энэ оны долдугаар сард ОХУ-ын Уфа хотноо болох ШХАБ-ын орнуудын уулзалтын үеэр дахин үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа мөн илэрхийлэв.

 

Эдгээр онцлох чухал үйл явдлууд Элчин сайд Ван Сяолуны Монголд ажилласан үеэр болж өнгөрснийг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэллээ.

 

Элчин сайд Ван Сяолун Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, тааламжтай цагтаа БНХАУ-д Төрийн айлчлал хийх урилгыг уламжлав. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын яриа хэлэлцээ санаачилга болон НҮБ-аас баталсан Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг БНХАУ сайшаан дэмжиж байдгийг тэмдэглэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ван Сяолунд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөснөөр уулзалт өндөрлөв.

- See more at: http://www.unen.mn/content/49397.shtml?alias=politics#sthash.22G3KypZ.dpuf
List of Articles
No. Subject Date Views
2709 Биеийн галбир ба сайхан хувцаслах урлаг May 11, 2015 3336
2708 Т.Санчирыг яагаад тоглуулаагүй вэ? May 11, 2015 2552
2707 Баавар дахин хар тамхины хэрэгт холбогдлоо May 11, 2015 2483
2706 Нацистуудын эрлэг байсан Монгол мэргэн бууч May 10, 2015 2393
2705 Умард Солонгос пуужин харважээ May 10, 2015 2307
2704 Мемфис Гриззлисийн самбараас хослол гайхалтай байж, Уорриорсыг буулгаж авлаа May 10, 2015 2257
2703 Монгол залуу хүчингийн хэргээр Солонгост ял сонслоо May 10, 2015 2367
2702 Дуулиан: АНУ-ын Элчин сайд гадаад хөрөнгө оруулагчдыг монголд хөрөнгө оруулахгүй байхыг уриалжээ May 07, 2015 2116
2701 Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ? May 07, 2015 2449
2700 Гүнжид зориулж зоосон мөнгө гаргана May 07, 2015 2115
2699 Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл “Сөүл хотын хүндэт иргэн” боллоо May 04, 2015 2278
2698 Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ May 04, 2015 2172
2697 БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт оржээ May 04, 2015 2573
» Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав May 01, 2015 2315
2695 ”Хөсөгтөн” хамтлаг финалийн шатанд шалгарч шилдэг 9-т үлдэж чадлаа May 01, 2015 2489
2694 Зууны шилдэг тулааныг хоёр тэрбум хүн үзнэ May 01, 2015 2503
2693 БОСТСВАНИ улсад бороо ордоггүй Apr 30, 2015 2223
2692 Дуучин Б.Баярцэцэг мэс засал хийлгэсэн үү Apr 30, 2015 2385
2691 Шүдээ цагаан байлгах зургаан энгийн арга Apr 29, 2015 2316
2690 Газар хөдлөлтөөр 15000 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохироод байна Apr 29, 2015 2287
배너신청
자생병원

배너신청