Keep me signed in.
Салхиар хэлүүлье
Хувь дутсан дурлалаар өвдөж Хуурийн чавхдас шиг хөг орж Хувтасан дотроо шатаж явахад минь Чи намайг тоогоогүй ээ Хоёр мөр шүлэг шиг уруулаар чинь үнсүүлж Хорвоог барьяа гэсэн бүтээгүй ээ Сураг отсон гэгээн зүүдэнд минь Сурагч бэхийн өнгөөр чи дандаа ирдэг Бүтээгүй дурлалаар алга шавхуурдан наадаад Бүртэн бүртэн гэсээр үүрээр чи оддог Мартаагүй явна чамайгаа гэж Манхайн цайх үүрийн туяа Марлын 3 гялаанаар хэлүүлье Санаж л явна чамайгаа гэж Сарны наагуур нүүх үүлс Сайвар цагаан салхиар хэлүүлье Б.ЛХАГВАСҮРЭН