Эхнэрээ чемодан дотор хийгээд хил давуулахыг оролдов

Польш, Беларусь Улсуудын хил дээрх Тересполь боомтын хилийн шалган нэвтрүүлэх хэсэг дээр Польшийн хилчид Москва-Ницца чиглэлийн галт тэргээр зорчиж явсан Францын иргэний чемоданаас түүний орос эхнэрийг “олсон” байна.
Ийм аргаар гэр бүлийн хос Шенгены визгүй байсан орос бүсгүйн асуудлыг шийдвэрлэхийг оролджээ. Чемоданаас гарч ирсэн бүсгүйн биеийн байдал сайн байсан бөгөөд эрүүл мэндийн туслалцаа авах шаардлагагүй байсан гэнэ.
Ийнхүү орос эхнэртэйгээ хамт эх нутаг руугаа явж байсан франц эрийн аялал Польшийн хил дээр дуусгавар болжээ. Тэд тус улсын хилийг хууль бусаар зөрчсөн тул эрүүгийн хариуцлага хүлээх аж. Польшийн хуулиар бол тэд гурав хүртэлх жилийн хорих ял сонсож магадгүй юм. Эх сурвалж
www.wikimon.mn