Бичлэгийн тоо 3,329
Мөрөөдлөө үргэлж биелүүлдэг хүмүүсийн 12 дадал

Ялж, амжилтанд хүрэх хүсэл тэмүүлэлтэй байж, өөрийнхөө бүрэн потенциалыг ашиглах хэрэгтэй. Дараах зүйлс таны хувийн шилдэг байдлын үүд хаалгыг нээх болно.

Мөрөөдлөө олж, түүндээ хүрнэ гэдэг нь та жинхэнэ амьдралаараа амьдарна гэсэн үг. Урам зоригтой болоход бэлэн байж, хамгийн сайнаараа байхад бэлэн байна уу? Гайхалтай урам зоригтой хүмүүсийн дараах дадал зуршлаас суралцаж, амьдралынхаа мөрөөдлөө биелүүлэх эр зоригтой болоорой.

1.Тэд дотроосоо урам зоригтой байдаг

Энэ бол тэднийөөрсдийнх нь хувьд хамгийн шилдэг нь байж, урам зоригоосоо амжилт олох үнэн бодит хүсэл тэмүүлэл юм. Тэд шинэ адал явдалд албадлагаар бус, дотроосоо эрч хүчтэй ханддаг бөгөөд аяллаа олж нээн, асуудлыг шийдвэрлэж, суралцаж, боломжит үр дүнг сайжруулдаг.

2.Тэд шүүмжлэлд цагаа үрдэггүй

Тэд бусдын амжилт, алдааг өөрсөдтэйгөө харьцуулж, шүүмжлэхийн оронд бодитоор ажиглаж, суралцдаг. Тэд шүүмжлэгч, хов жив ярьдаг хүмүүсийн алинд ч цагаа үрэхийг хүсдэггүй.

3.Тэд даруу төлөв байдаг

Тэд өөрсдийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйхад бэлэн байдаг. Тэд бусадтай эргэх холбоотой байхыг дэмждэг бөгөөд тэрхүү эргэх холбоогоо зөв чиглэлд алхам хийхэд ашигладаг.

4.Тэд анхаарлаа хааш нь чиглүүлэхээ мэддэг

Бид болохгүй байгаа зүйлс болон муу туршлагуудад анхаарахын оронд болж бүтэж байгаа зүйлс болон амжилт дээр анхаарах хэрэгтэй. Хэрэв тэд буруу тооцоолсон бол өөрчлөлт хийж, зөв хийж байсан зүйлсийнхээ тухай боддог.

5.Тэд хүчтэй байдаг

Тэд бусад хүмүүс юу бодож байгааг үл харгалзан өөртөө үнэнч байдаг. Тэд дан ганц бусдад таалагдахын төлөө амьдардаггүй.

6.Тэд тааламжтай байгаа зүйлээ ч орхидог

Гайхалтай урам зоригтой хүмүүс тааламжгүй зүйлсийг ч даван гардаг. Тэд хүсч байгаа зүйлдээ хүрэхийн тулд хялбар замыг хэзээ ч сонгодоггүй. Тэд тааламжтай зүйлээ орхиод өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож чаддаг. Тэд өөрсдийн чадвартаа итгэдэг төдийгүй топ түвшинд гарч ирж чадна гэдгээ мэддэг.

7.Тэд тасралтгүй суралцдаг

Тэд маш их уншдаг бөгөөд амжилтанд хүрэх, аливааг хийхийн тулд үргэлж шинэлэг, үр дүнтэй бөгөөд хурдан арга замуудыг харж, эрж хайж байдаг гайхалтай ажиглагч нар байдаг. Тэд хувь хүнийхээ хувьд өсч хөгжин, тасралтгүй суралцах хэрэгтэй гэдгээ мэддэг.

 

8.Тэд хүсч байгаа зүйлээ мэддэг

Тэд өөрсдийнх нь амьдрал ямаршуухан байх вэ, хэн болохыг хүсч байна вэ гэдгээ мэддэг төдийгүй тэрхүү зүйлдээ хүрэх тов тодорхой алсын хараатай байдаг.
Тэд ямар зүйлсийг хийх вэ, ямар зүйлийг хийхгүй байх вэ гэдгээ мэддэг мэргэн ухаантай байдаг. Тэдний уриа бол “Хэзээ ч бүү бууж өг” болон “Боломжгүй зүйл гэж байхгүй”.

9.Тэд бууж өгдөггүй

Тэд замдаа гацсан үед асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг гаргаж, үйлдэл хийж, ажлаа хурдасгадаг. Тэд өөрсдийнх нь сонголт, зам мөрийнх нь нэг хэсэг биш л бол “тэмцээнийг” орхих хэрэгтэй гэдгийг ойлгодог.

10.Тэд бусдыг буруушаадаггүй

Тэд бусдын гаргасан бүтэлгүйтлийг хэзээ ч буруушаадаггүй. Тэд өөрсдийнхөө үйлдэл, сонголтонд нь бусад хүмүүс биш өөрөө л хариуцлага хүлээх ёстой гэдгийг ойлгодог.

11.Тэд өөрсдөдөө цаг гаргадаг

Тэд урам зоригтой байж, тоглоомын оргилд хүрэхээ болон өөртөө цаг гаргах хэрэгтэй гэдгийг мэддэг. Тэдэнд материаллаг зүйлсээс илүү өөртөө цаг гаргаж, анхаарал хандуулах нь чухал байдаг.

12.Тэд өөрсдийгөө урам зоригтой хүмүүсээр хүрээлүүлдэг

Тэдний найз нөхөд итгэлтэй, эерэг, ямар ч болзолгүйгээр тэдэнд тусалдаг хүмүүс байдаг. Тэдний найз нөхөд хэрэгтэй үед нь дэргэд нь байж, бүтэлгүйтсэн үед нь эргээд хөл дээрээ босоход нь тусалж чаддаг.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8505337/432/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2609 Хакухо М.Даваажаргал бүх цаг үеийн хоёрт эрэмбэлэгдлээ 2015-03-15 2258
2608 Дэлхийд ховорхон үлдсэн 10 үндэстэн (зураг) 2015-03-13 2167
2607 Мөсөөр нүүрээ арчлая 2015-03-13 2149
2606 Химийн зэвсгээр байлдаж эхэлжээ 2015-03-13 2160
2605 150 мянган ам.долларын үнэтэй ухаалаг бугуйвч бүтээжээ 2015-03-11 2026
2604 Экс-тэргүүн хатагтайд 20 жилийн хорих ял оноолоо 2015-03-11 2217
» Мөрөөдлөө үргэлж биелүүлдэг хүмүүсийн 12 дадал 2015-03-11 2106
2602 Нисдэг тэрэгнүүд мөргөлдөж, францын Олимпийн аварга амь эрсэджээ 2015-03-10 2088
2601 Хоёр дахь Ганбууш төрөх нь 2015-03-10 2313
2600 Доллар 1990 төгрөгт хүрлээ 2015-03-09 2191
2599 Эмэгтэй хүн дунджаар 8-10 цаг унтах хэрэгтэй 2015-03-09 2160
2598 Севол усан онгоцыг далайгаас татаж гаргах ажлыг төлөвлөөгүй байна 2015-03-09 2020
2597 Харрисон Форд онгоцны осолд оржээ 2015-03-07 2145
2596 Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор Сингапур нэрлэгджээ 2015-03-07 2047
2595 ҮНЭРТЭЙ УСАА ХЭРХЭН СОНГОХ ВЭ? 2015-03-07 2088
2594 Италийн эрдэмтэд ДОХ-ын вирусын нуугдмал эсийг илрүүлжээ 2015-03-05 2135
2593 Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайд халдлагад өртжээ 2015-03-05 2024
2592 Манай гаригийн хамгийн хөгшин хүн 117 насны ойгоо тэмдэглэж байна 2015-03-05 2062
2591 23 настай загвар өмсөгч бүсгүй 55 настай Немцовтой гурван жил хамтран амьдарчээ 2015-03-03 2337
2590 Apple корпораци бүтээгдэхүүнээ хөрвөх чадалтай болгоно 2015-03-03 2043
배너신청
자생병원

배너신청