Өнөөдөр дэлхий нийтийг зовоож, түгшээж байгаа зүйлсийн нэг болох "Дархлал олдмол хомсдол" нь 270 сая хүнийг өвчлүүлж, 33 сая хүний амь насыг залгижээ. Манай орны хувьд өвчний голомт ихэд тооцогддог 2 их гүрэнтэй хил залгаа оршсоор...Анхны ДОХ-ын вирус тээгч илэрснээс хойш өнөөдөр хүртэл 42 хүн тээгчээр бүртгэгджээ. Тэднээс 8 нь нас нөгчсөн байна.
Монгол Улс 2008 онд 6 сая Ам.долл зарцуулсан байна. Харин 2009 онд 18 сая болох юм шиг байна. Үр дүн гарах болов уу? Өмнөд Солонгост сурч, ажиллан амьдрагч Монголчуудаас хэд хэдэн тохиолдол гарсан. Зөвхөн 12 сарын 01 ний өдөр л ДОХ-ын талаар бодох биш үргэлж л бодож байгаарай.