Бичсэн: gambush

                                                    Сайн байна уу, охин минь. Аав нь ажлаа хийгээд сайн байгаа.

     Одоо чи минь єсч том боллоо. Тиймээс аав нь уучлал гуйж, сэтгэлээ хуваалцах гэсэн юм. Аавыгаа ойлгоорой. Охиныгоо гуравхан настай байхад ээж дvv хоёртой нь орхиод хэзээ эргэж ирэхээ ч хэлэлгvй Солонгос орныг зорьсон. Тэгэхэд дvv чинь дєнгєж дєрвєн сартай байсан. Анхандаа та гурвыгаа санаж бэтгэрээд хурдхан буцах юмсан гэж єдрийн бодол, шєнийн зvvд болж байлаа. Аажимдаа орчиндоо дасч, ажилдаа хамаг анхаарлаа хандуулж єєрийгєє саатуулаад арай дээрдсэн. Солонгос хэл сурч, барилгын засал чимэглэлийн ажилдаа ч дадсан. Эхлээд барилгын компанид засал чимэглэл хийсэн. Дараа нь арай дээшилж уран барилгын мужааны багийн ахлагч болсон. Гэхдээ л хууль бус амьдарч байгаа учраас хvн гэдгээ мартсан.

Эхлээд агаар, хоол нь таарахгvй бие хямарч билээ. Одоо дасчихсан. Хууль бус амьдардаг болохоор євдєх ч эрхгvй. Хуруугаа мужааны єрмєнд тайруулчихаад гэртээ эмчилсэн гээд бод доо. Эмчлvvлэхээр эмнэлэгт очвол баригдчих гээд.

Хоёр хvvхдээ хэнээс ч дутаахгvй єсгєчих юмсан, єєрийн гэр оронтой болчихоод харих юмсан гэж хуруу хумсаа хугалчих шахан ажиллаж байлаа. Хvний шунал их юм байна. Та хоёрыгоо сайн сургуульд сургаж, сайхан орчинд амьдарч байгааг ээжээс чинь сонссон. Ингээд боллоо гэж боддоггvй юм байна. Дахиад нэг машин авъя, хэдэн тєгрєг хадгаламжинд нь хийгээд ирээдvйг нь баталгаажуулъя гэж явсаар байтал нэг л мэдэхэд чи минь 16 нас хvрчихэж. Би та гурваас холдоод 13 жил єнгєрчихєж. Одоо л нэг харья гэж бодтол айх, бишvvрхэх сэтгэл тєрєєд байх юм. Очоод хvvхдvvд минь надаас хєндийрєє болов уу, бага хvv маань аавыгаа танихгvй гэж бодохоор очиж зvрхэлдэггvй. Ээж чинь ирээч гэж зєндєє гуйсан л даа.

Гэхдээ л айгаад байна. Ингээд сар єдрєєр хойшлуулаад, заримдаа бvр очмооргvй санагдах юм. 13 жил гэж их хугацаа юм билээ. Дvv чинь намайг яаж хvлээж авах бол. Ингээд л элдвийн юм бодож єєрийгєє зовоогоод харихаас зvрхшээгээд байх боллоо. Монголд очсон найзууд маань “Энд ирээд хэрэггvй. Монголд амьдрал vнэхээр хvнд байна. Бид буцахыг л хvсч байна” гэж хэлэх юм. Та хэдийгээ татаж авъя гэхээр аав нь энд хууль бусаар амьдардаг учраас болохгvй.

Аавыгаа ойлгоорой. Би мєд очих бодолгvй байна. Ээжид чинь хэлсэн боловч “Наанаа хvнтэй суугаа юу” гээд нулимс унагасан. Охиноосоо юугаа нуух вэ. Энд ирээд ганцаараа их л зовлон амслаа. Аав нь хоёр жилийн ємнє дєрвєн хуруугvй болсон шvv дээ. Айлгачихна гээд хэлээгvй юм. Тэгээд ганцаараа харь оронд амьдрахад ємєг тvшиг хэрэгтэй байсан учраас нэг эмэгтэйтэй хамт амьдарсан. Хоёулаа хууль бусаар амьдардаг болохоор хvvхэд гаргадаггvй л дээ. Одоо том болсон юм чинь аавыгаа ойлгоно гэж итгэсэн юм шvv. Чи дvv болон ээжийгээ ирээдvйд ачилж явах нь дээ. Аавыгаа уучлаарай, хэцvv vедээ хэлээрэй, тусална шvv. Аав нь тэнгэрт халихдаа л нутагтаа ясаа тавина. Тvvнээс нааш нvгэл маань ихдээд очиж зvрхлэхгvй нь ээ. Та нар надгvйгээр сайхан амьдарч чадна. Битгий уйлаарай. Аав нь очиж чадахгvй нь.