Бичлэгийн тоо 3,329
Нүүрээ будаагүй ч сайхан харагдах 7 зөвлөмж
           
4Ихэнх эмэгтэйчүүд өдөр бүр сайхан харагдах цорын ганц арга бол нүүрээ будах гэж боддог. Нүүрний будаг сайхан ч гэсэн илүү сайхан харагдахын тулд өдөр бүр будах шаардлагагүй. Бид эдгээр сормуусны будаг, крем, нүдний будгийг түрхэхгүй байсан ч үзэсгэлэнтэй гэдгээ ухааралгүй маш их хугацааг тольны өмнө сууж, нүүрээ будаж өнгөрүүлдэг. Хааяа ч гэсэн нүүрээ будахгүй байж, арьсаа амрааж байх нь хэрэгтэй шүү. Тиймээс будаггүйгээр ч сайхан харагдах 7 зөвлөгөөг хүргэж байна.



1. Өглөө, орой бүр нүүрээ угаах

Хэрэв будаагүй байсан ч сайхан арьстай харагдахыг хүсч байвал өглөө, орой бүр нүүрээ угааж байх хэрэгтэй. Ойлгомжтой санагдаж байж магадгүй ч зарим эмэгтэйчүүд өглөө нүүрээ савандаж угаадаггүй, цэвэрлээд л будчихдаг. Өглөө, орой бүр нүүрээ угааснаар батга гарахаас сэргийлж, арьс илүү цэвэр болно.

2. Зөөлөн нүүрний саван хэрэглэ

Ширүүн гуужуулагч юм уу саван зэрэг нь арьсыг улайлгаж, хуурай болгодог. Харшил үүсгэгч багатай, өөрийн арьсны онцлогт тохирсон нүүр цэвэрлэгч сонгох нь чухал.

3. Зөв чийгшүүлэгч сонго

Нүүрээ угаасны дараа чийгшүүлэгч түрхэснээр арьс илүү эрүүл, залуу харагдана. Гэвч ихэнх чийгшүүлэгч арьсыг маш тослог, гялтгар болгодог. Тиймээс зөв чийгшүүлэгчээ сонгох нь чухал. Мөн SPF 30-тай чийгшүүлэгч сонгож арьсаа нарны туяанаас хамгаалаарай.

4. Сормуусны будгийн оронд вазелин хэрэглэ


Сормуусандаа вазелин түрхэснээр сормуус илүү өтгөн, урт харагддаг. Мөн сормуусны будгаа арилгахдаа вазелин түрхэж арилгаарай.

5. Уруул өнгөлөгчийн оронд наргилын тос түрх

Наргилын тосыг нүүрний будаг арилгахад хэрэглэхээс гадна уруул өнгөлөгч болгон хэрэглэж болдог. Дэлгүүрийн уруул өнгөлөгчүүд химийн элемэнт агуулсан байдаг учир арьсыг хуурайшуулж, хагарахад хүргэдэг. Бага зэрэг л наргилын тос түрхэснээр урууланд чийгшил өгч, зөөлрүүлнэ.

6. Хөмсөгөө хэт их зулгаах хэрэггүй


Мэдээж хөмсгөндөө байнга анхаарал тавих нь зөв боловч хэт их зулгаахгүй байх хэрэгтэй. Зөвхөн зэрлэгүүдийг л түүж, хөмсгөө өөрийнх нь хэлбэрээр ургуулаарай.

Өтгөн хөмсөгтэй байсан ч хэлбэрийг нь хэт өөрчлөлгүй, засах нь чухал.

7. Эрүүл хоолло

Та эрүүл арьстай бол танд нүүрээ будах ч хэрэг гарахгүй. Өдөр бүр хэрэглэдэг хоол хүнс тань арьсны чинь эрүүл байдалд нөлөөлж байдаг. Тиймээс эрүүл хооллох нь чухал. Хамгийн түрүүнд өдөр тутмын хүнсэндээ жимс, ногоог түлхүү хэрэглээрэй.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8493139/246/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2589 Бүсгүй минь, эхлээд өөрийгөө хүндэлж сураарай 2015-03-03 2126
2588 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 2001
2587 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 2024
2586 МУГТ Б.Сэр-Од Lake Biwa Marathon-оос хүрэл медаль хүртлэ 2015-03-01 2039
2585 Нурууны өвдөлтийн үед хийх дасгалууд 2015-02-28 2151
» Нүүрээ будаагүй ч сайхан харагдах 7 зөвлөмж 2015-02-28 2107
2583 Хулгай хийж байсан Монгол залуу эхнэр, хүүхдээ орхин зугтжээ 2015-02-28 2320
2582 Гоо сайхны төлөөх аймшигтай золиос 2015-02-28 2159
2581 Оросын арми дэлхийн хамгийн шилдэг винтовоор зэвсэглэж байна 2015-02-27 2134
2580 Жүжигчин Амбий бурханы оронд одлоо 2015-02-27 2023
2579 Америкт загварын блог хөтөлдөг хосууд 2015-02-25 3302
2578 Хамгийн махчин нь ч бас монголчууд биш юм байна 2015-02-25 2425
2577 Өмнөд Солонгосд 3 хүн буудуулан амиа алджээ 2015-02-25 2104
2576 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2098
2575 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2025
2574 Батганы сорви арилгах арга 2015-02-23 2009
2573 МУ-ын гавьяат тамирчин Баярсайханы модель охины халуухан зургууд эрчүүдийн харцыг булаав 2015-02-21 2291
2572 Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн засал 2015-02-21 2219
2571 Хөдөлмөрийн баатар М.Даваажаргалын тухай номыг монгол хэлнээ орчууллаа 2015-02-21 2043
2570 Цагаан сарыг хэзээнээс эхлэн тэмдэглэх болсон бэ? 2015-02-18 2227
배너신청
자생병원

배너신청