Миний сэтгэлийн зул
Өрх дэрвүүлсэн огторгуйн амьсгалд 
                             унтрахгүй
Миний сэтгэлийн зул
Өр өмөлсөн зовлон,гунигт бөхөхгүй

Миний сэтгэлийн зул
Нүүрээ нууж цацсан өштөний хоронд 
                              автахгүй
Миний сэтгэлийн зул
Нүгэл буяныг төрүүлдэг амьдралын хормоор 
                        цэгнүүлэхгүй ээ

Миний сэтгэлийн зул
Хүмүүний зүрхийг үгийн шидээр анагаана
Миний сэтгэлийн зул
Хүн ёсны өртөөг хүчирхэг зуунд хүргэнэ

Миний сэтгэлийн зул
Гүн харанхуйн хээлэнд анивалзах, гэрэлт 
                         өнчин нүд байж
Гуньж цөхөрсөн хүний үрд, эцсийн ганц 
                             итгэл өгнө

Миний сэтгэлийн зул
Номын гэрлээс гал авч
Ноцохдоо
Бодол гэрэлтүүлсэн
Миний ганц гоёл

Миний сэтгэлийн зул
Хуурын эгшигнээс хүй салгаж
Хайлахдаа
Хамар шархируулсан 
Хамгийн эмзэг гэгээ минь

Миний сэтгэлийн зул
Өнө мэргидийн ухаан оршсон, судрын 
                       мөрийг гэрэлтүүлж
Өөрөөсөө бойжиж гэгээрэхийг түмэн 
                            үeдээ захина

Миний сэтгэлийн зул
Багтарсан нэгний цээжинд, сүү болон 
                                 дусаж
Баяр гунигийг хорвоод, шүлэг болон 
                          үлдэнэ ээ.... 


profile
Шат тавиад тэнгэрлүү авирч
Шаналсан түмэнд хайрыг асгамаар
Цангасан сэтгэлд нь хувингаар цутгачихаад
Цэцэрлэгийн хүүхэд шиг ход ход инээмээр......
                                                  
                                                       /http://krilleer.blogspot.com/