Бичлэгийн тоо 3,329

Өмнөд Солонгосд 3 хүн буудуулан амиа алджээ


Галт зэвсгийн хяналт чангатай Өмнөд Солонгос улсад буу шийдэм ашигласан халдлага гарах нь маш ховор байдаг.

Гэтэл өчигдөр Өмнөд Солонгосын Сежон хотод зэвсэглэсэн эрэгтэй дэлгүүрт орж гурван хүнийг буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн хэрэг гарсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

Халдлага үйлдсэн эрэгтэй нь хохирогчдын нэгийнх нь охин дүүгийн экс найз залуу байсан аж. Тэрээр халдлага үйлдэхээсээ хоёр цагийн өмнө цагдаагийн газарт хадгалуулсан байсан хоёр буугаа очиж авсан байжээ.

Өмнөд Солонгосын ихэнх эрэгтэйчүүд цэргийн албанд галт зэвсэг ашиглаж сурдаг боловч хувьдаа буу эзэмшихийг зөвшөөрдөггүй байна. Үүгээр ч зогсохгүй анчдын бууг цагдаагийн газар хадгалдаг аж.

О.Мөнхдуулга

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8489588/670/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청