Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх

Адам Райнер (Adam Rainer) анагаах түүхэн дэхь хамгийн гайхалтай хүмүүсийн нэгд багтдаг. 1900-аад оны эхэн үед Адам өөрийн огцом өсөлтөөр эмч нарын анхаарлыг татсан байна. Тэр дэлхийн хамгийн өндөр бас хамгийн намхан хүн байж чадсан сонирхолтой амьдралын түүхтэй билээ.

Адам Райнер 1899 онд Австрийн Грацид эрүүл саруул төрсөн байна. Харин хэсэг хугацааны дараа түүний бие ямар нэгэн өөрчлөлттэй байгаа нь ажиглагдсан бөгөөд дэлхийн 1-р дайны үед түүний үеийн хүүхдүүд аль хэдийн нэлээд өндөр болсон байхад түүний өндөр 137см байжээ. Адамыг хэтэрхий намхан, бас сул дорой байна хэмээн үзэж цэрэгт авахаас татгалзсан байна. 

www.caak.mn

21 насанд нь түүний амьдрал эрс өөрчлөгджээ. 21 насандаа Адам 147см-ийн өндөртэй байсан бол арван жилийн хугацаанд 216 см хүртлээ өссөн байна. Ийнхүү хэт өндөр болсноор түүний нуруу муруйж эхэлжээ. 

www.caak.mn

Огцом өссөн явдал нь эмч нарын анхаарлыг маш ихээр татсан бөгөөд тэд үүний шалтгааныг олохыг хичээх болжээ. Шалтгаан нь Адам өнчин тархины хавдартай байсан хэмээн дүгнэжээ. Адамын өндрийг энгийн хүнтэй харьцуулсан зургийг та харж байна. 

www.caak.mn

Түүний өсөлтийг зогсоохын тулд эмч нар өнчин тархинд нь хагалгаа хийж хавдрыг авсан байна. Хагалгааны үр дүнд тэрээр огцом бус харин бага багаар өсөх болжээ. 

www.caak.mn

Тэрээр амьсгал хураатлаа өсөж байсан байна. Ийнхүү байнга өсөж байсан нь түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, Адам хэвтэрт орсон байна. Үүнээс гадна баруун нүд нь сохорч, зүүн чих нь дүлийрчээ. 

www.caak.mn

Адамын 21 нас болон 51 настай байх үеийн өндрийг, өсөлт нь хэвийн явагдаж буй дундаж өндөртэй хүнтэй харьцуулсан байна. Адам 51 насандаа 239см-ийн өндөртэй байх үедээ нас баржээ. Тэрээр хамгийн өндөр, хамгийн нам байж үзсэн дэлхийн цорын ганц хүн юм. 

www.caak.mn
List of Articles
編號 標題 日期 點閱
2569 Азийн орнууд Цагаан сарыг ингэж тэмдэглэдэг 2015-02-18 2098
2568 Битүүний өдөр цээрлэх зан үйл 2015-02-18 2188
» Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх 2015-02-17 2022
2566 Махлаг моделиуд загварын чиг хандлагыг өөрчилж байна 2015-02-17 2115
2565 Битүүлэх ёсон 2015-02-17 2173
2564 АНУ-ын телевиз Б.Обамаг хүчингийн хэрэгт сэжиглэв 2015-02-16 2224
2563 Гэртээ шүдээ цайруулах 5 арга 2015-02-16 2126
2562 Монгол залуу хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ 2015-02-16 2104
2561  С.Баярцогтыг огцруулах хүсэлт гаргалаа 2015-02-15 2064
2560  Тэнгэрийн улаачид газар нутгаа аврахаар нэгдэв 2015-02-15 2124
2559 Төрөх эмнэлэгт солигдсон охиноо 10 жилийн дараа олжээ 2015-02-15 2166
2558 3,5 сая ам.долларын үнэтэй ”Iphone 6” үйлдвэрлэжээ 2015-02-13 2064
2557 Турк улсын Истамбул хотноо Валентины баярыг тэмдэглэхээр очсон монгол залуус далайд живж амиа алджээ 2015-02-13 2606
2556 Таван настай хүү урьд насны амьдралаа тов тодорхой ярьжээ 2015-02-12 2354
2555 108 мянган ам.долларын үнэтэй ”Валентин меню” гаргажээ 2015-02-12 2091
2554 Эмэгтэй хүний нөхөрт гардаггүй 15 шалтгааныг та мэдэх үү 2015-02-12 2030
2553 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2024
2552 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2022
2551 Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга 2015-02-10 2109
2550 Тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээ нэмэгджээ 2015-02-10 2009
배너신청
자생병원

배너신청