Бичсэн: gambush
Хариу бичсэн нь
Хэзээ нэгэн цагт таниас ийм захидал ирнэ гэж тєсєєлж байсан. Тэд бидэнтэй утсаар, интернэтээр харилцдаг ч нэг юм нуугаад байгааг чинь анзаарсан. Гэв гэнэт компьютерээ унтраана, эсвэл яриа чинь хоорондоо зєрдєг. Гэхдээ танд итгэж удаан хvлээлээ дээ. Та дvv бид хоёрыг сайхан амьдруулах гэж харь оронд хууль бусаар амьдрахаар явсан гэлээ. Таны бодлоор сайхан амьдрал гэж юу юм бэ. Надад энэ сайн гээд байгаа сургуулиас, тохитой тухтай гэх гэр орноос илvv элэг бvтэн халуун ам бvл л хэрэгтэй байсан. Гоё ганган хувцаснаас илvv аав ээж хоёртойгоо хамт байхыг хvсдэг.
Таныг єєр хvнтэй суусан тухай ээжид хэлж зvрхлэхгvй нь. Тэр цайныхаа дээжийг єргєн, єдєр болгон аягыг чинь угаан хvлээдэг юм. Дvv бид хоёрт ямар их магтдаг гээч. Гэхдээ би таныг vзэн ядаж чадахгvй нь. Дvv юу гэж хэлэхийг би мэдэхгvй ээ. Таны дэргэд байж нэг ч удаа тэврvvлж vзээгvй шvv дээ. Ээжээс таныг хэзээ ирэх вэ гэж асууж байдаг. Ээж ч бас энд таниас мєнгє аваад зvгээр суугаагvй ээ. Бид гурав дэлгvvр ажиллуулсныг та мэдэж байгаа. Эрэгтэй хvн шиг мах эвдэж зогсох ээжийгээ хараад гадаа гарч эр, гэрт орж эм болж явааг ойлгодог. Хvнсний захаас хайрцагтай бараа єєрєє vvрээд зєєдєг. Таны мєнгєєр энэ дэлгvvрийг нээсэн. Тvvнээс хойш vvгээрээ амьдарч болох юм шиг санагдсан. Тийм болохоор мєнгє таны эргэж ирэхгvй удах шалтгаан биш байсан.
Сvvлийн хэдэн жил та зvгээр л биднээс зугтсан. Гэхдээ анх явсан зорилгыг чинь бодохоор уучилж болмоор ч юм шиг. Тэгвэл энд байгаа хоёр хvvхдээ тэнд очоод мартсан хэрэг vv. Яах вэ. Хvний газар хэцvv байсан гэж та бичиж. Тэгвэл эргээд ирж болох л байсан. Та хvсээгvй шvv дээ. Эмээ нэг єдєр “аав чинь ирэхгvй нь дээ. Ээждээ ингэж хэлж чадаж байгаа хvн vр хvvхдээ мартахаас сийхгvй. Хєєрхий миний муу охин” гээд духан дээр зєєлєн vнсэж билээ. Тэгэхэд л та очихгvй гэдгээ мэдэж байсан хэрэг боллоо. Тэгэхэд би арван настай, та яваад долоон жил єнгєрсєн байж.
Та хуруугvй болсон гэлээ. Та хуруутай хуруугvй ч миний аав. Хэзээ нэгэн цагт та бид хоёр уулзаж л таараа. Тэр цагт та надад юу гэж хэлэх бол. Хэдэн настай байх бол. Эсвэл бvр хэзээ ч уулзахгvй юм уу. Ийм аав байдаг гэж vv. Би єрєвдєх, vзэн ядахаа мэдэхгvй байна. Дvv, ээж, бид гуравт элэг бvтэн амьдрал, халуун дулаан гэр бvл л хэрэгтэй. Бас эрvvл саруул аав хэрэгтэй. Дvv бид хоёрын ирээдvйг бодсон гэж та хэллээ. Тэгвэл аавтайгаа цуг байж vзээгvй дvv маань яах вэ. Тvvний ирээдvй хатуу биш vv. Та надад хатуу байхыг сургаж байна гэж vv.
Харь оронд очоод удсан ч гэсэн vр хvvхдээ мартаж чадлаа гэж vv. Шувуу хvртэл намар нисчихээд хавар ирэхдээ vр хvvхдээ дагуулсаар явдаг шvv дээ. Тэгээд бидэнтэй уулзахаас айсан гэнэ. Гэтэл дvv бид хоёр таныг л хvлээж суугаа шvv дээ. Хvйтэн хєндий гэр бvл байдаг л байх. Гэхдээ бид хоёр хэзээ ч ааваасаа бишvvрхэж гадуурхахгvй байсан болов уу. Нэгэнт та биднийг орхиж байгаа бол бид ч бас таныг хvлээхгvй ээ.
Arai l gui ym shig.