Бичлэгийн тоо 3,329
Эр нөхрөө яаж хайрлавал гэр бүл аз жаргалаар дүүрэн байх вэ?
Энэ тухай ярихын тулд нөхрүүд юу хүсдэг вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгвэл тэд гэрийн ажил, амьдралаа сайн авч явдаг эхнэр, бэлгийн ханамж өгдөг эхнэр, магтаж урамшуулдаг эхнэр, хайр халамжтай эхнэр, хүндлэл өгдөг, эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрдөг эхнэрийг хүсдэг. Гэвч ийм байж чадах үүрэг хариуцлага, сэтгэл хандлагын цаана өдөр тутмын үйлдэл, дадал тээгдэж байдаг.
 Бүсгүйчүүд бидэнд нийтлэг нэг алдаа байдаг нь нөхрийнхөө юу хүсч байгаагаар хайрладаггүй, харин өөрийн арга замаар хайрлаж халамжлахыг хүсдэг. “Хайраа халуунаар нь авч үлдэж, гэр бүлээ аз жаргалтай байлгая гэвээс хайрын савыг дүүрэн байлгах явдал” гэж судлаачид онцолсон нь бий. 
 
Үүний тулд юу хийх ёстой вэ? 
-Нөхрөө магтан урамшуулж бай. Шүүмжлэл, үглэл хэзээ ч талархал, бахархал дагуулдаггүй. Юухныг нь ч үнэлж хэлсэн чин сэтгэлийн магтаал нөхөрт тань жигүүр ургуулах болно. 
-Нөхөртэйгээ тэврэлдэж, мөрийг нь түшин эрхэлж, гараас нь атгаж бай. Бие биедээ хүрэлцэх нь хайр дотнослын сайхан мэдрэмж төрүүлж, нөхрийг тань аз жаргалтай болгоно.
-Авах тухай биш, өгөх тухай бодож бай. Нөхөртөө үйл ажлаар төдийгүй үг, сэтгэлээр ч үргэлж туслаж байгаарай.  
-Аль болох цагийг хамтдаа өнгөрөөж байгаарай. Ямар нэг байдлаар цаг товлон хамтдаа аялах, үзвэр үзэх, гэр бүлээрээ тоглож наадах боломж гаргаж байваас гэр бүлдээ та жинхэнэ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж чадна.
-Нөхрөө үнэн голоосоо хүндэлж бай. Түүний нэр төр, ажил албыг, үзэл бодол, хүсэл сонирхлыг, алдаа оноо дүүрэн хувь хүн гэдгийг нь ч хүлээн зөвшөөрч харьцваас гэр бүл ойлголцол-хүндлэлийн халуун дулаан “диваажин” байж чадна.
-Нөхрөө залхаахгүй байх “заль мэх”-нд суралц. Алив асуудлыг уурлаж, үглэж, зэмлэж, буруутгаж биш учирлаж ухааруулж, уудлан хэлэлцэж ярилцваас үр дүн нь илүү ойрхон байх болно. 
-Хардалтаар боомилолгүй, зарим үед эрх чөлөө олгож бай. Энэ нь тэгэхдээ үнэн итгэл дээр суурилж гэмээнэ таны атгаггүй санаа, сэвгүй хайр, гэр бүлийн үнэ цэнг хөсөр орхих увайгүй эр хүн тийм ч олон биш ээ.
 
 /ГЭГЭЭ/
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8461854/d44/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2549 ”Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлгийн оролцогч Л.Бямбасүрэн суллагдлаа 2015-02-10 2347
2548 Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд баригджээ 2015-02-09 2020
2547 Үрчлээ арилгах аргууд 2015-02-09 2188
2546 Хүний ой санамжийн тухай таны мэдэхгүй зүйлс 2015-02-07 2193
2545 Н.Номтойбаяр тариаланчдын “учрыг олно” 2015-02-05 2105
2544 Бүртгүүлсэн иргэд Багануур, Багахангай дүүрэгт газар өмчлөх магадлал өндөр байна 2015-02-05 2190
2543 Ч.Сайханбилэг Монголыг хямралаас гаргах “мэргэн” санаа олжээ 2015-02-05 2271
2542 iPhone 6-гийн чанарыг сансарт туршжээ 2015-02-04 2866
2541 Эмний тоо юуг анхааруулдаг вэ? 2015-02-04 2066
2540 30 гаруй хүнийг одоог хүртэл аварч чадахгүй байна 2015-02-04 2021
2539 Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ой тохиож байна 2015-02-02 2140
2538 Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе! 2015-02-02 2002
2537 Бүх оддын шилдгүүд 2015-02-02 2033
2536 Дэлхийн шатрын их мастер Монголд ирнэ 2015-02-01 2022
2535 Норвегийн гэгээнтэн буяны хөрөнгийг биеэ үнэгчдэд зарцуулжээ 2015-02-01 2083
2534 Түүхийн хар толбо:“1932 оны бослого” 2015-02-01 2033
2533 Эрчүүд сайхан бүсгүйгээс айдаг шалтгаан 2015-01-31 3065
2532 БНСУ-ын иргэн Монгол Улсын иргэнд ХДХВ-ын халдвар дамжуулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ 2015-01-31 2210
2531 Хулгайг барих шидэт тарни 2015-01-29 2397
» Эр нөхрөө яаж хайрлавал гэр бүл аз жаргалаар дүүрэн байх вэ? 2015-01-29 2422
배너신청
자생병원

배너신청