Бичлэгийн тоо 3,329
Испанийн эзэн хааны "Реал Мадрид" клуб Ла Лигийн 19 дүгээр тойргийн хүрээнд "Кордоба" клубын талбайд зочлон тоглож, 2-1 харьцаатай буулгаж авсанаар хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Тоглолтын хоёр дахь минутад "Реал Мадрид"-ын хамгаалан тоглогч Серхио Рамос өөрийн 16 метрийн торгуулийн талбайд бөмбөгөнд гар хүрсэнээр эсрэг багтаа торгуулийн цохилт бэлэглэсэн. Ингэснээр тоглолтын гурв дахь минутад эсрэг багийн довтлогч Гилас 11 метрийн торгуулийн цохилтоос гоолдон, тооны харьцааг 1-0 болгосон юм. Гэвч тоглолтын 27 дахь минутад Франц довтлогч Карим Бензема тооны харьцааг тэнцүүлсэн.


Эзэн багийн хувьд тоглолтын дундуур хэд хэдэн аюултай довтолгоо зохион байгуулж тооны харьцааг холдуулах боломжтой байсан ч үүнийгээ ашиглаж чадаагүйн гор гарч тоглолтын 88 дахь минутад эсрэг багтаа торгуулийн цохилт бэлэглэсэн юм. Үүнийг нь Уэльс залуу Гарет Бэйл алдалгүй ашиглаж тооны харьцааг 2-1 болгосноор багтаа хожил авчирсан.

Мөн тоглолтын 82 дахь минутад "Реал Мадрид" клубын супер од Кристиано Роналдо эсрэг багийн хамгаалагч дээр алдаа гаргасныхаа улмаас улаан хуудас авч талбайг чөлөөлсөн юм. Харин түүний үйлдэлд Испанийн хөлбөмбөгийн холбооноос нэг тоглолтоор бус гурван тоглолтоор ч торгож магадгүй байдалд ороод байна.


Одоогийн байдлаар "Реал Мадрид" клубын хувьд 19 тойргийн дараах байдлаар 48 оноотой болж хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдсэн. Мөн тэдний хувьд бусад багуудаас нэг тойргийн тоглолт дутуу яваа учир тэрхүү тоглолтдоо хэрэв ялалт байгуулж чадвал тэдний ардаас нэхэж буй "Барселона" клубээс даруй дөрвөн онооны зөрүүтэй хүснэгтийг тэргүүлэх боломжтой байгаа юм. Харин өнөөдөр тэдэнд хожигдсон "Кордабо" клубын хувьд 20 тойргийн дараах байдлаар 18 оноотой хүснэгтийн 14 дүгээр байрт бичигдсэн хэвээр үлдлээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8456858/126/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2529 “Apple” борлуулалтаараа түүхэн амжилт тогтоожээ 2015-01-28 2121
2528 Жирэмсэн эмэгтэй хэт таргалахгүй байх бүрэн боломжтой 2015-01-28 2124
2527 Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ 2015-01-28 2026
2526 Жолооч та камерын бичлэг шүүлгэхдээ 2015-01-27 2226
2525 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2026
2524 Солонгос иргэдтэй гэрлэсэн, иргэншилээ солиулаагүй Монгол улсын 2,351 иргэн байна 2015-01-27 2130
2523 Хамгийн ашиггүй гэмээр мартагдсан бүтээлүүд 2015-01-26 2190
2522 Хятад эмэгтэй 39 хүүхэд өргөж авсныхаа төлөө шийтгүүлэв 2015-01-26 2208
2521 Таны арьсыг хөгшрүүлдэг 7-н зүйл 2015-01-26 2092
2520 Ер бусын 9 үйлчилгээ 2015-01-25 2110
» Роналдо гурван тоглолтоор бандуулж магадгүй боллоо 2015-01-25 2107
2518 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2019
2517 Оддын мэдээлэл: Өнгөрөгч долоо хоногийн сонин сайхан 2015-01-24 2094
2516 Т.Билгүүн амьдралдаа “буруу эргэлт” хийсэн удаа үгүй 2015-01-24 2300
2515 69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов 2015-01-24 2153
2514 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2025
2513 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2021
2512 Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1 2015-01-22 2153
2511 Гэр бүлийн явган хэрүүлгүй амьдрах 10 зарчим 2015-01-20 2693
2510 Сураггүй болсон хүүхдүүдийг фэйсбүүкээр хайна 2015-01-20 2231
배너신청
자생병원

배너신청