Бичлэгийн тоо 3,329

Уучилж сурах уужуу ухаан


Та бусдыг уучилж чаддаг уу? гэж асуувал хүн бүр “Тийм” гэж хариулна. Тэгэх нь ч мэдээж. Учир нь бид өөрсдийгөө бүхнийг уучилдаг л гэж боддог.

Уучилж сурах уужуу ухаан

Хэрэв нэг өдөр аз жаргалтай нь аргагүй инээмсэглээд алхаж байтал чинь, арван жилийн сургуульд таныг олон хүүхдүүдийн доог тохуу болгож орхисон өөдгүй охин замд чинь тааралдвал та яах вэ? Эртний танилынхаа өөдөөс үнэн сэтгэлээсээ, өмнөх явдлын талаар зурвас ч бодолгүйгээр инээмсэглэж чадах уу? Магадгүй та өмнөөс нь эелдэгхэнээр мэндлэх байх. Гэсэн ч явсных нь дараа, араас нь харж, муухан хувцас гуталтай байгааг нь хараад “Миний өмнө буруу үйлдэл хийсэн хүн ингэж дор явах нь аргагүй шүү дээ” гэж бодож мэднэ.

Энэ бол уучилж сураагүй хүний шинж. Бид өөртөө муу юм хийсэн хүний тухай өдөр шөнөгүй бодохоо больж эхлэхийгээ л түүнийг уучилж байна гэж боддог аж. Үнэндээ бид мартдаг л болохоос бүхнийг чин сэтгэлийнхээ гүнээс уучлаагүй байх нь элбэг.

Уучилна гэж яахыг хэлдэг вэ?
Уучилна гэдэг бол тэр хүний хийсэн үйлдлийг хүндээр тусгахаа больж, тоохоо болихыг хэлдэггүй. Харин бусдыг таны өмнө алдаа гаргасных нь дараа ч, тэдний дотор сайн хүн оршиж байгаа гэдэгт итгэхийн нэр юм. Жишээ татвал: Таны анхны хайрын эзэн таньтай үерхдэг байхдаа өөр бүсгүйтэй ч бас зэрэг болздог байсныг нь та мэдсэн гэж төсөөлье. Энэ явдлаас хойш олон жил өнгөрч, та өөр нэг эртэй учран гэрлэж, түүний талаар бодохоо болих нь мэдээж. Харин дараа нь түүнийг өнөөх бүсгүйтэйгээ хуримаа хийсэн гэдгийг нь танилаас нь дуулахдаа “Тэр эмэгтэйг ч гэсэн над шиг л хуурна даа” гэх маягийн бодол танд өчүүхэн ч болов төрөхгүй байж чадвал уучилжээ гэсэн үг. “Хүн болгон байж чадах хамгийн сайнаараа л байдаг”. Таны өмнө буруу зүйл хийсэн нэгэнд “муу хүн” гэсэн тодотголыг сэтгэлдээ зүүхгүй байх хэрэгтэй. Тэд төрөлхийн өөдгүй зантайдаа биш, яахаа мэдэхгүй төөрөлдөж яваа болоод л таныг гомдоосон гэдгийг гүнээсээ ухамсарлаж, өөрийгөө тэдний нөхцөл байдлын оронд тавьж, эерэгээр харж эхэлвэл та уучлахуйн мөн чанарт хүрч байгаа нь тэр.

Бид яагаад бусдыг уучилж чаддаггүй вэ?
Нэн түрүүнд бид бусдаас “уучлаарай” гэдэг үг хүлээдэг. Гэвч өөрөө ч буруу хэрэг хийсэн гэдгээ ухамсарлаагүй байгаа өнөөх тал нь тэгж хэлээгүйгээс болоод улам бүр өшөөрхөх сэтгэл төрдөг. Мөн бид далдын далд ухамсартаа тэр хүнийг гэм буруугийнхаа төлөө шаналаасай, зовоосой гэж хүсдэг. Тэгээд өнөөх хүн нь ямар нэг байдлаар муу явж байгаа тухай мэдвэл, өөрсдийн мэдэлгүй сэтгэл ханадаг. Мөн уучилчихвал тэр хүнд авах ёсгүй зүйлийг нь өгчих гээд байгаа юм шиг харам мэдрэмж биднийг эзэмддэг юм. Уучилчих л юм бол тэр хүнд өөрийнхөө хүч чадлыг харуулж чадахгүй, өчүүхэн бочих вий гэсэн айдас.

Бодит амьдрал дээр бид өшөө хорсол тээх тусмаа харин ч сул дорой гэдгээ баталдаг. Харин уучилж өөрийгөө бас нөгөө хүнийг дотроосоо чөлөөлж чадсанаараа ямар дийлдэшгүй болохоо харуулдаг юм. Уучилна гэдэг амьдралтай, бас өөртэйгөө хийх тулааны хамгийн том ялалт. Энэ тухай өгүүлсэн яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлгээр нийтлэлээ өндөрлье:Ялалт
Энэ бол миний ялалт
Эцсийн эцэст би
Бүхнийг давж чадлаа
Итгэл найдвараа
Зүрхтэйгээ авч гарлаа
Энэрч амьдрахын учир
Уучилж өршөөж чадлаа

Уучилж өршөөж чадлаа, би
Сэтгэлийг минь урсан гарыг
Удаанаар атгаж чадлаа
Мартаж чадлаа.

Хатуу амьдрахын учир
Зөөлөн байж чадлаа
Хайраа хэнээс ч
харамлахгүй ээ би
Хайраар минь тоглосон
хүнээс ч...

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8448229/b9e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2509 Хөрш нарны аймгаас дэлхийн "ихрүүд" илэрчээ 2015-01-19 2677
2508 Селфинээс болж дайн дэгдэх шахав 2015-01-19 2049
2507 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2021
» Уучилж сурах уужуу ухаан 2015-01-18 2192
2505 Ихэмсэг, эгц суу 2015-01-18 2152
2504 Хадам ээжтэйгээ дотносоход туслах ярианы сэдвүүд 2015-01-18 2179
2503 Шинжлэх ухааны гэх хамгийн харгис 10 туршилт 2015-01-18 2240
2502 Царайлаг хүмүүст үнэгүй үйлчилдэг Хятад ресторан 2015-01-16 2288
2501 Манай улсын хоёр сая дахь иргэн Дундговь аймагт мэндэлжээ 2015-01-16 2107
2500 Гоо сайхны хагалгаа нь амжилттай болсон одод 2015-01-16 2263
2499 9911-тэй дугаарын ”Гэмт хэрэгтэн”-ийг баривчиллаа 2015-01-15 2632
2498 Гэртээ удаан хадгалж болохгүй эд зүйл 2015-01-15 2288
2497 Хятад иргэдийг хөнөөн 210 сая төгрөгийг нь дээрэмдсэн Монгол залуус баригджээ 2015-01-13 2378
2496 Чингис хааныг казах хүн байсан гэв 2015-01-13 2093
2495 Нэг жил комд байсан залууг мөнгө сэрээв 2015-01-13 2159
2494 Эксийнхээ талаар хайртдаа хэлж болохгүй үгс 2015-01-12 2228
2493 Ким Кардашиан хилийн шалгалтанд бэлэн ирэв 2015-01-12 2654
2492 Ким Жон Ун Шотландад зоогийн газар нээнэ 2015-01-12 2086
2491 Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга 2015-01-11 2186
2490 Жастин Биберийн фэнүүд модель Лара Стоуныг сүрдүүллээ 2015-01-11 2123
배너신청
자생병원

배너신청