Бичлэгийн тоо 3,329
9911-тэй дугаарын ”Гэмт хэрэгтэн”-ийг баривчиллаа
|

9911, 8811 зэрэг дугаар ашигладаг иргэдийн гар утсанд үл таних дугаараас биеэ үнэлэх утга бүхий “175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна. 

70 мянган төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн мессеж илгээж, бусдыг дарамталж мөнгө авдаг сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тэгвэл сэжигтэнийг олж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа эхлээд байгаа гэнэ.

Хэргийг 25 настай эмэгтэй Б нь 8880.... 8841...., 9144...., 9989.... дугааруудын утсыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг байжээ. Тэрбээр өмнө нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн улмаас удаа дараа шалгагдан эрүүлжүүлэгдэж байсан байна.

Түүнчлэн 9963.... дугаарын утаснаас айлган сүрдүүлсэн гэх асуудалд шалгагдаж торгуулийн арга хэмжээ авч, бусдын биед хөнгөн гэмтэл учруулж, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан нэгэн гэнэ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр иргэн Н-ийн 8811”’”’” дугаарын утсанд 8880 дугаарын утаснаас мессеж илгээж, харилцан мессеж бичиж, утсаар ярилцжээ.

Улмаар “Надад мөнгө хэрэгтэй байна, хэрэв өгөхгүй бол надтай харилцан бичсэн мессежүүдийг чиний Фейсбүүк хаягны бүх найзуудад чинь тараах болно” гэж хохирогчийг сүрдүүлж аргагүй байдалд оруулж, улмаар 400 мянган төгрөг авсан аж.

Мөн иргэн “Н”-ийн эхнэрт дарамталсан утгатай мессежүүдийг удаа дараа илгээн, хохирогч “Н”-ээс дахин мөнгө нэхэж, бэлгийн харьцаанд орохыг ч тулган шаардсан аж.

Энэ мэт 9911,8811 эсхүл азын дугааруудыг таамгаар цуглуулж биеэ үнэлэх утга бүхий мессежийг илгээн хохирогчийн хувийн мэдээллийг өөртөө цуглуулан, эргүүлж дарамтлах байдлаар гэмт хэргийн санаа зорилгоо хэрэгжүүлж байжээ.

Тиймээс иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8444962/6ce/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2509 Хөрш нарны аймгаас дэлхийн "ихрүүд" илэрчээ 2015-01-19 2678
2508 Селфинээс болж дайн дэгдэх шахав 2015-01-19 2050
2507 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2023
2506 Уучилж сурах уужуу ухаан 2015-01-18 2193
2505 Ихэмсэг, эгц суу 2015-01-18 2153
2504 Хадам ээжтэйгээ дотносоход туслах ярианы сэдвүүд 2015-01-18 2184
2503 Шинжлэх ухааны гэх хамгийн харгис 10 туршилт 2015-01-18 2241
2502 Царайлаг хүмүүст үнэгүй үйлчилдэг Хятад ресторан 2015-01-16 2289
2501 Манай улсын хоёр сая дахь иргэн Дундговь аймагт мэндэлжээ 2015-01-16 2109
2500 Гоо сайхны хагалгаа нь амжилттай болсон одод 2015-01-16 2264
» 9911-тэй дугаарын ”Гэмт хэрэгтэн”-ийг баривчиллаа 2015-01-15 2633
2498 Гэртээ удаан хадгалж болохгүй эд зүйл 2015-01-15 2289
2497 Хятад иргэдийг хөнөөн 210 сая төгрөгийг нь дээрэмдсэн Монгол залуус баригджээ 2015-01-13 2379
2496 Чингис хааныг казах хүн байсан гэв 2015-01-13 2095
2495 Нэг жил комд байсан залууг мөнгө сэрээв 2015-01-13 2160
2494 Эксийнхээ талаар хайртдаа хэлж болохгүй үгс 2015-01-12 2229
2493 Ким Кардашиан хилийн шалгалтанд бэлэн ирэв 2015-01-12 2655
2492 Ким Жон Ун Шотландад зоогийн газар нээнэ 2015-01-12 2087
2491 Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга 2015-01-11 2187
2490 Жастин Биберийн фэнүүд модель Лара Стоуныг сүрдүүллээ 2015-01-11 2124
배너신청
자생병원

배너신청