Бичлэгийн тоо 3,329
Дорнод аймагт Хойд Солонгосын онгоц

Хойд Солонгосчууд Дорнодод онгоцоор ирж үхэр аваад буцсан тухай мэдээлэл цахим ертөнцөд тархаад байна.

Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны аравдугаар сард Хойд Солонгост айлчлахдаа хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэд, хэдэн гэрээ хэлэлцээрийг хийсэн. Энэ үеэр Хойд Солонгосчууд Монголоос малын мах болон бусад түүхий эд авах саналтай байгаагаа хэлж, манайхаас үхэр, мал авч нутагшуулах талаар ярилцсан. Манай тал ч уг саналыг хүлээн авсан билээ.
Энэ дагуу тэд ирж өөрийн нутагт нутагшуулах малаа аваад буцсан гэх мэдээлэл цахим ертөнцөд байгаа юм. Энэ талаар Дорнодын нисэх онгоцны буудлын ажилтанаас тодруулахад “Онгоц оны өмнөхөн ирээд буцсан. Дорнодод буусан Хойд Солонгосын “Ilyushin Il-76” онгоц нь тусгай тээвэрлэгч онгоц бөгөөд 40 тоннын даацтай” гэх мэдээллийг өглөө. Мөн аймгийн удирдлагууд “Өнгөрөгч сарын 29-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод Хойд солонгосын ачаа тээврийн онгоц газардаж 90 гаруй тооны үхэр ачаад хөөрсөн” гэж мэдээлж байна. Тус онгоц 29-ны өдөр газардах талаар нутгийн удирдлагуудад урьдчилж огт мэдээлэл өгөөгүй гэж байна. Энэхүү үйл явдал болсоны дараа нутгийн удирдлагууд Тагнуул, Цагдаа гээд тодруулж болох бүх газрууд руу утас цохисон боловч “Дээрээс ийм зааварчилгаа өгсөн” гэсэн хариултаас өөр мэдээлэл авч чадаагүй байна. Харин ачиж явсан үхэрийн тооны хувьд орон нутгийн удирдлагууд 90 гаруй тооны нас бие гүйцсэн эр, эм  үхэр ачсан гэж байгаа бол, нутгийн иргэд 200 гаруй эр эм нийлсэн бяруу (1 настай) ачиж явсан гэж байгаа юм байна.

Б.Золбоо

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8435392/537/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2489 Анчелотти Мессиг магтав 2015-01-11 2079
2488 Үхэр ачаад явсан БНАСАУ-ын онгоц Монголд төдийгүй дэлхийд шуугиан тарьж байна 2015-01-09 2453
2487 Катчер, Мила Кунис нарын охины зураг олонд ил болжээ 2015-01-09 2203
2486 24 жил ажилдаа ирээгүй этгээдийг халжээ 2015-01-09 2280
2485 Гэрийн аргаар хүүхдийн дархлааг сайжруулах 2015-01-08 2153
» Дорнод аймагт Хойд Солонгосын онгоц 2015-01-08 2305
2483 Оюутнууд 70 мянгаасаа татгалзаж ээжүүдэд боломж олголоо 2015-01-08 2165
2482 kim shar hewleliin hatan haanaar 2015-01-06 2414
2481 А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл 2015-01-06 2030
2480 2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2015-01-06 1992
2479 Г.Алтанхүүг найз охиноо зодож амь насыг нь хохироогүй гэж шүүх үзжээ 2015-01-05 2489
2478 Осолдсон онгоцноос амьд үлдсэн охин 2015-01-05 2436
2477 Хакухо Японы оны шилдэг тамирчны шалгаруулалтад аман хүзүүдэв 2015-01-04 2167
2476 Ерөнхийлөгчийн цалин анх удаагаа 200 сая вон давлаа 2015-01-04 2319
2475 А.Түмэн-Өлзий 23 сая, Ш.Энхбат, Т.Үүрийнтуяа нар 17 саяыг олжээ 2015-01-04 2213
2474 Умард Солонгосын эсрэг шинэ хориг тавилаа 2015-01-03 2138
2473 iim l er hun baigaach 2015-01-03 2023
2472 Английг битүү манан бүрхсэн түүх 2015-01-03 2120
2471 Жимсээр сорвийг арилгаж болно 2015-01-02 2218
2470 Оны онцлох 9 сайн үйлсийн аян 2015-01-02 2319
배너신청
자생병원

배너신청