Бичлэгийн тоо 3,329
Оюутнууд 70 мянгаасаа татгалзаж ээжүүдэд боломж олголоо

"Оюутнуудад сар бүр олгодог 70200 мянган төгрөгийг 3.0-аас дээш голч дүнтэй оюутнуудад олгохоор болсон. Сүүлийн гурван жилд нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон байна. Тэгвэл 20114-2015 оны хичээлийн жилийн байдлаар нийт 121224 оюутанд 91.3 тэрбум төгрөгийн үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор тооцоолсон аж. Улсын төсөвт ихээхэн дарамт хүндрэл учруулаад байгаа дээрх их мөнгийг бага ч гэсэн хэмнэхийн тулд Монголын оюутны холбооноос нэгэн санал санаачлага гаргажээ. 

МОХ-ноос дараах саналыг хүргүүлж байна. Үүнд:

1. Сурлагын голчыг 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмын шаардлагыг өөрчлөн 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцаж буй оюутан суралцагчдад үндэсний тэтгэлэг олгох. Ингэснээр нийт 62780 оюутанд 48.8 тэрбум төгрөг олгогдох ба 32 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой.

2. Магистр болон докторын шатлалын сургалтад суралцаж буй суралцагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгож байгааг зогсоох. Ингэснээр 4.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.

3. Сургалтын байгууллагын чанарын түвшинг харгалзах, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх чиглэлээр журмыг шинэчлэн найруулах.

4. Үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохдоо голч үнэлгээнээс гадна тухайн оюутны амьжиргааны төвшин, хагас болон бүтэн өнчин байдал, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, орон нутагт суралцагчид, нийгмийн идэвх оролцоо буюу олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан олгохоор журамд өөрчлөлт оруулах зэрэг саналыг гаргаад байгаа юм байна. 

Энэ талаар МОХ-ны ерөнхийлөгч Д.БАТБАЯР "Оюутнууд 70.200-даа хайртай. Тэд 70 мянган төгрөгөө аваад үнэтэй брэнд авч гангардаггүй. Өөрт хэрэгцээтэй юмандаа л зарцуулсан байдаг. Энэ тэтгэмж олон өрх гэрт томоос том дэмжлэг болсоор ирсэн нь үнэн.

Гэвч хямралтай өнөө үед энэ мөнгө төрд нэлээд дарамт болж байна. Тиймээс оюутнууд өөрсдөө санаачлага гаргаж сайн дураараа 70.200 төгрөгийн тэтгэлгээсээ татгалзахыг хүсч буй юм. Одоогоор 2.0 голчоос дээш оюутнууд тэтгэмж авч байгаа. Харин үүнийг 3.0 дээш болгосноор олон тэрбум төгрөг хэмнэнэ. Ингэснээр зайлшгүй төрөөс тэтгэмж хүртэх хэрэгтэй хүмүүс, одон авч байгаа ээжүүдэд боломж олгохыг хүссэн юм" гэлээ. 

Б.Золбоо

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8435380/c15/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2489 Анчелотти Мессиг магтав 2015-01-11 2079
2488 Үхэр ачаад явсан БНАСАУ-ын онгоц Монголд төдийгүй дэлхийд шуугиан тарьж байна 2015-01-09 2453
2487 Катчер, Мила Кунис нарын охины зураг олонд ил болжээ 2015-01-09 2203
2486 24 жил ажилдаа ирээгүй этгээдийг халжээ 2015-01-09 2280
2485 Гэрийн аргаар хүүхдийн дархлааг сайжруулах 2015-01-08 2153
2484 Дорнод аймагт Хойд Солонгосын онгоц 2015-01-08 2305
» Оюутнууд 70 мянгаасаа татгалзаж ээжүүдэд боломж олголоо 2015-01-08 2165
2482 kim shar hewleliin hatan haanaar 2015-01-06 2414
2481 А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл 2015-01-06 2030
2480 2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2015-01-06 1992
2479 Г.Алтанхүүг найз охиноо зодож амь насыг нь хохироогүй гэж шүүх үзжээ 2015-01-05 2489
2478 Осолдсон онгоцноос амьд үлдсэн охин 2015-01-05 2436
2477 Хакухо Японы оны шилдэг тамирчны шалгаруулалтад аман хүзүүдэв 2015-01-04 2167
2476 Ерөнхийлөгчийн цалин анх удаагаа 200 сая вон давлаа 2015-01-04 2319
2475 А.Түмэн-Өлзий 23 сая, Ш.Энхбат, Т.Үүрийнтуяа нар 17 саяыг олжээ 2015-01-04 2213
2474 Умард Солонгосын эсрэг шинэ хориг тавилаа 2015-01-03 2138
2473 iim l er hun baigaach 2015-01-03 2023
2472 Английг битүү манан бүрхсэн түүх 2015-01-03 2120
2471 Жимсээр сорвийг арилгаж болно 2015-01-02 2218
2470 Оны онцлох 9 сайн үйлсийн аян 2015-01-02 2319
배너신청
자생병원

배너신청