Бичлэгийн тоо 3,329

Ким Кардашиан "шар хэвлэлийн хатан хаан"-аар өргөмжлөгдөв
Нийтэлсэн: 7 цагийн өмнө

Реалити шоуны од Ким Кардашианы хувьд өнгөрсөн жил маш амжилттай байлаа. Ким 2014 онд өөрийн охины эцэг, дурлалт залуу Каньетэйгээ албан ёсоор гэрлэсэн.
Алдартай гяланцаг сэтгүүлүүдийн редакторууд уралдан түүнд санал тавьж, бас өнгөрсөн жилийн турш Кимийн нэр нь сонин хэвлэлийн хуудсаас огт салсангүй. Ер нь Ким маш эрэлт хэрэгцээтэй байлаа.
Ким Кардашиан ганцхан жилийн дотор нөлөө бүхий 34 сэтгүүлийн нүүрэн дээр заларсан тул ийнхүү “Шар хэвлэлийн хатан хаан" болжээ.
Дуулах, бүжиглэх зэрэг ямар нэг авьяасгүй хэрнээ яаж ийм олон шүтэн бишрэгчтэй болж, улмаар том бөгсөө улам алдаршуулж чадсан юм бол? Үнэхээр гайхалтай.
Кимийн дараа энэ жагсаалтад жүжигчин Женнифер Энистон, ханхүү Уильямын гэргий Кейт Миддлтон нар бичигджээ.