Бичлэгийн тоо 3,329
А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл
Өнөөдөр 10 цаг 2 минут
52s8p8ru3stgudevjf86hnamqc          Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнгөрсөн наадмын өмнө А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт дархан аварга цол хүртээсэн. Тэр үеэс эхлэн нэг өдөр адилхан цол авсан хоёр аваргыг хэрхэн эрэмбэлэх талаар бөх сонирхогчдын дунд маргаан дэгдэж эхэлсэн юм. Учир нь дархан аварга А.Сүхбат нь аварга болон далай, даян цолуудыг Г.Өсөхбаяраасаа түрүүлж хүртсэн байдаг. Тиймээс жижиг хэмээх А.Сүхбат аваргыг зүүний магнайд гарах ёстой хэмээн үзэж байсан. Харин МҮБХ үүнээс өөрөөр буюу "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн дагуу улсын наадамд хэн олон давсан бөхийг нь урд нь эрэмбэлжээ. Тиймээс дархан аварга Г.Өсөхбаяр нь А.Сүхбатын өмнө гарч байгаа аж.
     Ингээд МҮБХ олон сар маргаан тарьсан энэ асуудлыг хэрхэн шийдсэн талаарх мэдэгдэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

      Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ нэг өдөр дархан аварга цолыг зарлигаар авсан. Энэ хоёр бехийг эрэмбэлэхдээ Монгол улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь ... эрэмбэлнэ” гэсэн заалтыг баримталсан. Энэ заалт нь бөхийг эрэмбэлэхдээ түрүүлж цолны болзол хангаснаар нь биш, харин хэн нь илүү амжилт гаргасныг нь өмнө нь эрэмбэлэхээр журамласан заалт юм.

              Дээрх хоёр бөхийн тухайд ижилхэн даян аварга цолтой байхдаа нэг өдөр, нэг цаг хугацаанд дархан аварга цолыг зэрэг авч байгаа учраас өмнөх амжилтыг нь харгалзан эрэмбэлэх нь туйлын ойлгомжтой юм. Өмнө нь хоёр бөх хоёулаа ижилхэн даян аварга цолтой, тэгэхдээ Г.Өсөхбаяр улсын наадамд 3 удаа 8 давсан, 4 удаа долоо давсан, А.Сүхбат улсын наадамд 8 даваагүй, 3 удаа долоо давсан амжилттай байсан учраас Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь хэн ч эргэлзэх зүйл биш билээ.

           Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.9-д “Энэ хуулийн 7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заасан байдаг. Энэ заалт дархан аварга цол хүртсэний дараа барилдаж үзүүлсэн амжилтаар бөхчүүдийг дахин эрэмбэлэхгүй, хуучин эрэмбийг хадгална гэсэн утгатай зохицуулалт юм. Ийнхүү бид дээрх хоёр бөхийн эрэмбийг тогтоохдоо одсю хүчин төгөлдер мөрдөж буй хууль, дүрмийн заалтыг баримталснаа дахин албан ёсоор нотолж байна.

             Дашрамд тэмдэглэхэд улсын наадамд түрүүлсэн амжилтыг тооцохдоо нэг удаа 10 давж аварга болсныг нэг удаа ес давж арслан болоод дахин ес давж аварга болсонтой адилтган үздэг бөгөөд дээрх байдлаар тооцсон амжилтаараа улсын аварга Д.Сумъяабазар О.Балжиннямын өмнө, О.Балжинням С.Мөнхбатын өмнө, С.Мөнхбат Г.Эрхэмбаярын өмнө эрэмбэтэй байгаа болно. Энэхүү тайлбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдер хүргүүлсэн болно.

МҮБХ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8432211/c98/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2489 Анчелотти Мессиг магтав 2015-01-11 2079
2488 Үхэр ачаад явсан БНАСАУ-ын онгоц Монголд төдийгүй дэлхийд шуугиан тарьж байна 2015-01-09 2453
2487 Катчер, Мила Кунис нарын охины зураг олонд ил болжээ 2015-01-09 2203
2486 24 жил ажилдаа ирээгүй этгээдийг халжээ 2015-01-09 2280
2485 Гэрийн аргаар хүүхдийн дархлааг сайжруулах 2015-01-08 2153
2484 Дорнод аймагт Хойд Солонгосын онгоц 2015-01-08 2305
2483 Оюутнууд 70 мянгаасаа татгалзаж ээжүүдэд боломж олголоо 2015-01-08 2165
2482 kim shar hewleliin hatan haanaar 2015-01-06 2414
» А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл 2015-01-06 2030
2480 2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2015-01-06 1992
2479 Г.Алтанхүүг найз охиноо зодож амь насыг нь хохироогүй гэж шүүх үзжээ 2015-01-05 2489
2478 Осолдсон онгоцноос амьд үлдсэн охин 2015-01-05 2436
2477 Хакухо Японы оны шилдэг тамирчны шалгаруулалтад аман хүзүүдэв 2015-01-04 2167
2476 Ерөнхийлөгчийн цалин анх удаагаа 200 сая вон давлаа 2015-01-04 2319
2475 А.Түмэн-Өлзий 23 сая, Ш.Энхбат, Т.Үүрийнтуяа нар 17 саяыг олжээ 2015-01-04 2213
2474 Умард Солонгосын эсрэг шинэ хориг тавилаа 2015-01-03 2138
2473 iim l er hun baigaach 2015-01-03 2023
2472 Английг битүү манан бүрхсэн түүх 2015-01-03 2120
2471 Жимсээр сорвийг арилгаж болно 2015-01-02 2218
2470 Оны онцлох 9 сайн үйлсийн аян 2015-01-02 2319
배너신청
자생병원

배너신청