Бичлэгийн тоо 3,329

Оны онцлох 9 сайн үйлсийн аян

“Хямралын” хэмээгдэж буй санхүүгийн бэрхшээлтэй нэгэн жил улирч байгаа ч "Олны хүч оломгүй далай" хэмээх үгийн үнэ цэнийг сануулсан “Сайн үйлсийн аян”-ууд цөөнгүй байна. 

1.    Б.Билгүүдэй хүү

Орцны жижүүрийн байранд халуун тогоо буудсанаас гал гарч, угаарын утаанаас хоёр хүүгээ дагуулан зугатаж байсан Ц.Булган шатаар буухдаа хөл алдаж хоёр настай Б.Билгүүдэй хүүгээ шатны уруу унагажээ. Шатны төмөр бариул дагасан цахилгааны утсанд масс үүсэж, бяцхан хүү цээж, гуя, шилбэ гээд нэлэнхүйдээ түлэгдсэнийг Монголд хөлийг нь тайрахаас өөрөөр тусламж үзүүлэх боломжгүй учир Хятадыг зорьцгоосон. Харийн орны эмчилгээний зардал 70-80 сая төгрөг хэрэгтэй болсны дийлэнхийг Өвөрмонголчууд, түүн дотроо манай улсад нэвтрэх эрхээ хасуулаад байсан Ө.Оюунчимэг санаачлан цуглуулсан билээ. 

2.    “Дулма лин” халамжийн төв

Орон гэргүй 70-80 хүнийг нэг өдөрт халуун шөлөөр хооллодог тус төвийн талаар манай сайт сурвалжлан хүргэж байсан. Сайхан сэтгэлт олон хүн, “Монголын буддист залуучуудын холбоо” хамтран энэ сарын 23-ний өдөр тус төвийн шинэ жилийн баярыг тэмдэглэлээ. Энэ үеэр дулаан хувцас, өвлийн гутал зэргийг тараан өгчээ. 

3.    Завханы Ц.Гантулга

Аймгийн төв орох замдаа ангийн андтайгаа дайралдсанаар умгар овоохойдоо ганцаараа амь зуудаг, хоёр хөлөө хөлдөөсний улмаас тайруулсан Ц.Гантулга олны анхаарлын төвд өртсөн. Түүнд нутгийн зөвлөл, ангийн найзууд нь хоол хүнс, хувцас хэрэглэл, аймгийн төвд таван ханатай гэр, хашаа бэлдэн саяхан төвхнүүлсэн билээ. 

4.    Хорлоо эмээ

Цай чанаж, Бөмбөгөр худалдааны төвд борлуулан өргөмөл хүүтэйгээ хамт  амьдралаа залгуулдаг 90 настай Хорлоо эмээд туслах аян эрчимтэй өрнөлөө. Аяныг санаачлагч “Монгол тусгал” ТББ-ын залуус сайхан сэтгэлт ард түмэндээ хандан хандив цуглуулснаар Хорлоо эмээг сувилалд эмчлүүлэн, хувцас хэрэглэл, гэрийн тавилга, шинэ байшингаар тусалж чадсан юм. 

5.    Улаанчулуут дахь  сургалтын төв

“Зүрх бүхний төлөө” төслийн ялагч жүжигчин И.Одончимэг Мобиком корпорацийн ивээн тэтгэсэн 80 сая төгрөгөөр Улаанчулуутын хогийн цэг дэх хүүхдүүдэд боловсрол олгох сургалтын төв байгуулсан. 16-аас дээш насныхан суралцаж байгаа гэх шүүмжлэл дагуулаад байгаа ч сургалт албан ёсоор 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх ажээ. 

6.    Жүжигчин Асигийн эмчилгээний зардал


“Шинэ үе” продакшны жүжигчин Р.Алтансүх цус харваснаас бие нь тааруудаж, Солонгос улсад эмчилгээ хийлгэх зайлгүй шаардлагатай болсон. Тиймээс хамтлагийнхан нь  болоод МУГЖ Т.Ариунаа, С.Жавхлан нар хамтран хандивын тоглолт зохион байгуулж 45 сая төгрөг цуглуулан хандивлажээ. 

7.    Хоёр настай хүүгээ дагуулсан Д.Эрдэнэцэцэг бүсгүй

“Түр хамгаалах байр”-наас хоёр ой гарантай хүүгээ дагуулан .Эрдэнэцэцэг бүсгүй манай сайтын байранд ирсэн билээ. Тэд орон гэр, хүүхдийн цэцэрлэг, ажил олж өгөхийг хүсэн NTV телевизийн “Үндэсний мэдээ” мэдээллийн хөтөлбөрт хандсаны дагуу 120 гаруй хүн ямар нэгэн байдлаар туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Т.Даваасүрэн эгч гэртээ амьдруулан, эрхэлдэг ажилдаа туслалцуулан цалинжуулахаар боллоо. 

8.    Торт хийн зарж эмчилгээний зардал цуглуулж буй бүсгүй


Шөрмөс таталт, булчин сулрал өвчнөөр өвдөн АНУ-д эмчлүүлж буй Э.Алигэрмаа охиныхоо эмчилгээний зардалд нэмэр болохоор напелон торт хийж, зарж буй ээжид сайхан сэтгэлтэй олон хүн тусалж байна. Зардал мөнгөний асуудлаар бяцхан охиноо ганцааранг нь АНУ-ын буяны CCM /Children"s Circle Mission/ байгууллага руу явуулаад хоёр жилийн дараа эрүүл саруул болоод эргээд ирэхийг нь хүлээн сууна. 

9.    Хүүхдүүдийг ортой болгох аян


Хүйтний улирал эхэлснээр дүүргийн эмнэлгүүдийн ачаалал ихэст, хүүхдүүд шалан дээр хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс “Тумбааш далайд дусал” ТББ-ын залуус “Ор” сайн үйлсийн аяныг эхлүүлжээ. Есөн дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд 99 эвхдэг ор бэлэглэхээр төлөвлөсөн бөгөөд 35000 төгрөгийн үнэтэй оронд нийт 3.4 сая төгрөг шаардлагатай байгаа юм байна. 

Ц.Анхзул
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8426297/e74/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2489 Анчелотти Мессиг магтав 2015-01-11 2079
2488 Үхэр ачаад явсан БНАСАУ-ын онгоц Монголд төдийгүй дэлхийд шуугиан тарьж байна 2015-01-09 2453
2487 Катчер, Мила Кунис нарын охины зураг олонд ил болжээ 2015-01-09 2203
2486 24 жил ажилдаа ирээгүй этгээдийг халжээ 2015-01-09 2280
2485 Гэрийн аргаар хүүхдийн дархлааг сайжруулах 2015-01-08 2153
2484 Дорнод аймагт Хойд Солонгосын онгоц 2015-01-08 2305
2483 Оюутнууд 70 мянгаасаа татгалзаж ээжүүдэд боломж олголоо 2015-01-08 2165
2482 kim shar hewleliin hatan haanaar 2015-01-06 2414
2481 А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл 2015-01-06 2030
2480 2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2015-01-06 1992
2479 Г.Алтанхүүг найз охиноо зодож амь насыг нь хохироогүй гэж шүүх үзжээ 2015-01-05 2489
2478 Осолдсон онгоцноос амьд үлдсэн охин 2015-01-05 2436
2477 Хакухо Японы оны шилдэг тамирчны шалгаруулалтад аман хүзүүдэв 2015-01-04 2167
2476 Ерөнхийлөгчийн цалин анх удаагаа 200 сая вон давлаа 2015-01-04 2319
2475 А.Түмэн-Өлзий 23 сая, Ш.Энхбат, Т.Үүрийнтуяа нар 17 саяыг олжээ 2015-01-04 2213
2474 Умард Солонгосын эсрэг шинэ хориг тавилаа 2015-01-03 2138
2473 iim l er hun baigaach 2015-01-03 2023
2472 Английг битүү манан бүрхсэн түүх 2015-01-03 2120
2471 Жимсээр сорвийг арилгаж болно 2015-01-02 2218
» Оны онцлох 9 сайн үйлсийн аян 2015-01-02 2319
배너신청
자생병원

배너신청