Бичлэгийн тоо 3,329

Мадагаскарын оцон шувуунууд: 5 хувийн боломжийг олж хар!

Энтертаймэнт  | 2014 / 12 / 26

Хэрвээ яг одоо танд амьд үлдэх 5 хувийн боломж байна гэвэл та яах вэ? Амьд үлдэх 5 хувийн боломжид анхаарах уу, эсвэл үхэж болох 95 хувьд илүү төвлөрөх үү?

Мадагаскарын оцон шувуунууд: 5 хувийн боломжийг олж хар!

4 хөөрхөн оцон шувууг өхөөрдөж суухаас илүү миний тархийг бүрэн ажиллагаанд оруулсан нэг асуулт энэ байлаа. Хүүхэлдэйн киног хүүхдүүд л үздэг гэж боддог хүмүүст хандан хэлэхэд бид бүгд л хүүхэд байсан өөрсдийгөө л том болсон гэж боддог болохоос биш ээж аавдаа эмээ өвөөдөө бяцхан дүрсгүй хүү охин нь хэвээрээ л байдаг. Гэхдээ бид ухаан сууж том болох тусам л нарийн тооцоо төлөвлөгөөнд баригдаж таван хувийн боломжийг юман чинээ тоодоггүй дэндүү гутранга үзэлтэн болцгоогоод байх шиг... 95 хувийн боломжгүй гэсэн хариултанд л хамаг анхаарлаа хандуулж бүх л зүйлийг маш том асуултын тэмдэг болгож хардаг бололтой.

Би өөрийгөө уйгагүй тэмцэгч, үргэлжийн өөдрөг үзэлтэн гэж боддог байсан ч бүр дэндсэн өөдрөг үзэлтэн бас байдгийг үзээд өөрийгөө тун хангалтгүйгээр мэдэрлээ. Учир нь би хэчнээн өөдрөг байхыг хичээдэг ч таван хувийн боломжид хэзээ ч найдвар тавихгүй. Бурхан минь, 95 хувийн найдлагагүй гэсэн дүгнэлт байсаар байтал би юунд итгэх болж байна вэ? Гэхдээ таван хувийн боломжид найдаж чаддаг болсон цагт л жинхэнэ адал явдал, амжилт, аз жаргал ирдэг байж болох... Би үүнийг баталж чадна гэж хэлэхгүй ч амжилтанд хүрсэн хүмүүс бүгд л боломжгүй зүйлийг боломжтой болгосон байдаг шүү дээ!

Мэдээж кино адал явдал, нөхөрлөл, хөгжилтэй үйл явдлаар дүүрэн байсан. Бүр өнгө өнгийн төрөл бүрийн өхөөрдөм амьтдын хошигнолоос авахуулаад олон зүйл нь эгдүү ч хүргэлээ, эрүү чилтэл ч инээлгэлээ. Тэд өрсөлдөнө, хамтарна, нэгдэнэ бас тэмцэлдэнэ. Мэдээж хэнд ч уйдах зав гарахгүй. Үүнээс гадна“Мадагаскарын оцон шувуунууд” хүүхэлдэйн киноны нэг сургамжтай зүйл нь:
Чамд таван хувийн боломж байгаа бол өөр бусдыг нь 95 хувиас олж ав!

Өөдрөг үзлээс гадна дөрвөн оцон шувуу юунд найдсан гээч! Өөртөө биш хувь тавиланд биш өөрийнхөө багт найдсан юм. Бүр ямар ч эргэлзээгүй итгэсэн. Хажууд минь суусан арван жилийн охид хөвгүүд нэгнээ нударч “Чамтай яг адилхан юм байна” гэж бие биенийгээ шоолно. Гэхдээ царай зүсээр нь бус ааш зангаар нь л тэгж хэлээд байгаа бололтой. Би ч гэсэн өөрийгөө хүүхэлдэйн киноны баатрууд дундаас олж харсан шүү! Хэрвээ болдог бол баатар нэг бүрийнх нь онцлогийг бичмээр байгаа ч гол зүйлээ хэлж чадалгүй чамайг уйдаачих байх.

Тиймээс бүхнийг нуршилгүй нэг л зүйлийг хэлэхэд хүн бүр л өөр өөрийн гэсэн онцлогтой. Өөр хэн ч түүний орон зайг нөхөж үл чадна. Та өөрийнхөө гэр бүлийн талаар бодоод үзээрэй! Гэр бүлийн гишүүн бүр өөр өөрийн гэсэн онцлог, үүрэг хариуцлага бас хамгийн сайн чаддаг зүйлтэй байдаг шүү дээ. Аав бүх зүйлийг толгойлж бас чиглүүлж байдаг бол ээж бүгдийг нарийн тооцоолж, хүн бүрт анхаарал хандуулдаг. Харин ах бүгдийг хамгаалж, дүү буюу гэр бүлийн хамгийн бяцхан гишүүн үргэлж тэднийг нэг баг болгодог. Тиймээс л хамгийн сайн баг яг л нэг гэр бүл шиг байдаг. Нэг гэр бүл хамгийн сайн баг байдаг ч гэж хэлж болно.

Бяцхан дөрвөн оцон шувууны түүхийг бүтээсэн кино багийнхан ч мөн адил энэ зүйлийг л хэлэх гэж оролдсон байх гэж найдаж байна. Бусад багаас үлгэр жишээ авах хэрэгтэй гэдгийг ч бас энэ кинон дээр харуулсан байна билээ. Тиймээс л амралтын өдрөөр өөрийнхөө багийг дагуулаад энэ хүүхэлдэйн киног нэг сонирхоод үзэхэд буруутахгүй л болов уу?

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8419997/15a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2469 Дэлхийн улсууд шинэ оноо ингэж угтав 2015-01-02 2214
2468 Сүйрсэн онгоцноос хоцорсон азтай гэр бүл 2014-12-31 2698
2467 Тэрбумтан болох 10 шинж 2014-12-30 2403
2466 Айл тонох гэсэн Санта террорист халдлагаас сэргийлжээ 2014-12-30 2295
2465 Т.Ариунаа шинэ жилээр халтуур хийхгүй, дуугаараа бэлэг барив 2014-12-29 2200
2464 Шинэ жилийг өвөрмөц тэмдэглэдэг улс орнууд 2014-12-29 2048
2463 Өчигдөр алга болсон зорчигч тээврийн онгоцыг хайж байна 2014-12-29 2282
2462 Хавцалд "өлгөөстэй" зоогийн газар 2014-12-28 2021
2461 Хөгшрөхийг үл хүсэгчдийн баримтлах 10 зарчим 2014-12-28 2253
2460 Баярын ширээг чинь чимэх жор: Гүзээлзгэний хавчуургатай амтат бялуу 2014-12-26 2243
2459 Шинэ жилсэг санаа №54 2014-12-26 2137
» Мадагаскарын оцон шувуунууд: 5 хувийн боломжийг олж хар! 2014-12-26 2056
2457 Г.Болдбаатар, С.Цэрэнчимэд, Б.Мөнгөнтуул, Д.Ням-Очир МУГТ боллоо 2014-12-24 3132
2456 Уураа барих аргуудаас 2014-12-24 2078
2455 Гурван сая дахь иргэнд 958 сая төгрөг төсөвлөжээ 2014-12-24 2122
2454 Эм уухгүйгээр ханиад дарах аргууд 2014-12-23 2320
2453 Өмнөд Солонгос АНУ-ын шувууны гаралтай бүтээгдэхүүнд хориг тавилаа 2014-12-23 2121
2452 Нострадам 2015 оныг юу гэж зөгнөсөн бэ? 2014-12-19 2876
2451 Баардсан биш гай болов 2014-12-19 2677
2450 Эмэгтэй хүний заавал мэдэх алтан дүрмүүд 2014-12-19 2500
배너신청
자생병원

배너신청