
Нэгэн англи бүсгүй бааранд орсон биш балрах дөхжээ. Гэби Скэнлон гэгч бүсгүй 2012 онд нэгэн уушийн газар 18 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Тэрбээр хоёр хундага коктэйль уусан аж. Үүний дараа төрсөн өдрийн эзэн ходоод нь гэнэтхэн хүчтэй өвдөхийг мэдэрчээ. Эмнэлэгт хүргэгдэж томограф зургаа авахуулсны эцэст уусан шингэн ходоодыг нь түлснийг мэджээ.
Мэс засалчид түүний ходоодыг тайрч, бүдүүн, шулуун гэдсийг хооронд нь залгасан байна. Үлдсэн амьдралынхаа туршид Гэби тун хатуу хоолны дэглэм барьж, аминдэм бүхий тариа хийлгэх шаардлагатай болсон гэнэ. Үүнээс гадна тэрбээр амьдралынхаа туршид тусгайлан бэлтгэсэн шингэн хоолыг маш бага хэмжээтэй хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрсэн байна.
Сүүлийн үед ихэд моодонд орж байгаа "утаат" коктейлийг хийхэд хэдэн дусал шингэн азот хийдэг агаад чухам түүнээс л болж ийнхүү ходоодгүй болоход хүрчээ. Эх сурвалж
www.wikimon.mn