Бичлэгийн тоо 3,329
Өглөөний цайнаасаа өмнө амжуулах АРВАН зүйл

Амжилттай яваа хүмүүс, шинийг санаачлагч, бүтээгчид дөнгөж сэрснийхээ дараа буюу өглөөний цайгаа уухаас өмнө юу амжуулдаг гэдгийг сонирхоцгооё.


Эрт бос

Амжилттай хүмүүсийн хувьд цагийг маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг мэддэг. Тиймдээ ч тэд өглөөний цагийг хяналтандаа байлгадаг бөгөөд нар мандахаас өмнө олон зүйлийг амжуулж байдаг.

Томоохон компаниудын 20 гаруй гүйцэтгэх захирлуудаас авсан судалгаагаар тэдний 90 хувь нь өглөөний 6 цагаас эрт босдог гэжээ. Жишээ нь Пепсигийн CEO Индра Ноёи өглөөний 4 цагт босдог бөгөөд ажилдаа 7 цагаас өмнө очдог байна.

Мөн Диснейн CEO Боб Айгер өглөөний 4.30-д ном уншихын тулд босдог бол Скуэрийн CEО Жэк Дорси 5.30-д босож спорт алхаагаар хичээллэдэг гэнэ.

Дасгал хий

Өглөө хийх зүйлсээс хамгийн үр дүнтэй бөгөөд эрч хүч өгөх зүйл бол дасгал хийх юм. Мөн л судалгаагаар Зероксын CEO Стев Мюрпи өглөөний цагаа йогоор хичээллэхэд ашигладаг бол Старвүүд Зочид буудлын сүлжээний CEO Фриц ван Пашен өглөө бүрийн 5.30 цагт босож гүйдэг гэжээ.

Судалгаа хийсэн Вандеркам “Тэд бол үнэхээр завгүй хүмүүс. Хэрвээ тэд гүйхэд цаг зарцуулж байгаа л бол гүйх нь үнэхээр чухал байгаа л гэсэн үг” гэдгийг онцолжээ. 

Өглөөний цагаар дасгал хийх нь стрессийг бууруулж, биеийн жинг хэвийн барихад тусалж, нойрыг дэмждэг байна. 

Чухал төсөл дээрээ ажилла

Өглөөгүүр ихэвчлэн нам гүм байдаг бөгөөд шинэ санаа төрж, чухал төслүүд дээрээ төвлөрч ажиллахад хамгийн таатай юм.

Мэдээж гэртээ байгаа болохоор эрт босоод ажлаа хийх нь хүүхдүүд, гэр бүлийнхэн, хамт ажиллагсад, дарга гээд бүхнээс ангид өөрийнхөөрөө бодож сэтгэж, ажиллах тохиромжтой үе билээ. 

Хувийн төлөвлөгөөгөө гүйцэлдүүл

Бүх л өдрийн турш уулзалттай байж, өлсөж, ядарсан үед оройдоо бид хувийнхаа зүйлийг хойш тавих нь элбэг байдаг. Тэгвэл амжилттай хүмүүс өөрийгөө хөгжүүлэх ажлууд, сонирхолтой зүйлсээ ихэвчлэн өглөөний цагаар хийхийг зорьдог ажээ.

Түүхийн багш Шарлотте Уолкер өглөөний 6-9 цагийн хооронд Баруун Африкийн улс төр, шашны тухай уншдаг гэжээ. Ингэхдээ тэрээр сэтгүүлийн нийтлэл уншиж, Чикагогийн их сургуульд хичээл заахаасаа өмнө энэ бүхнийг амжуулдаг гэж дурдсан байна. 

Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүл

Зарим ажил хэрэгч эрхмүүд өглөөний цагийг гэр бүлийн цаг болгодог гэжээ. Ингэхдээ тэд гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаж, хүүхдүүддээ сонирхолтой үлгэр ярьж, хамтдаа өглөөний цайгаа бэлддэг байна.

Нью-Йоркын санхүүгийн мэргэжилтэн Жюпи Розентал өглөөний цагийг охинтойгоо өнгөрүүлдэгбайна. Тэд хамтдаа ороо засаж, өглөөний цайгаа бэлдэж, элдвийг ярилцдаг ба энэ 45 минут бол өдрийн хамгийн үнэ цэнэтэй цаг байдаг гэдгийг онцолсон байна. 

Ханьтайгаа ярилц

Оройн цагаар ядарсан байдаг учраас хоолоо бэлдээд, зурагт үзэх нь илүү сайхан. Тиймээс гэр бүлийн чухал зүйлсээ өглөөний цагаар ярилцаж, асуудлаа шийдвэрлэх нь оновчтой арга зам юм. Харинөглөөний цагаар гэр бүлийн санхүүд тулгарч буй асуудал, гэрийн ажлын хуваарилалт болон долоо хоногийн төлөвлөгөөгөө гаргах нь зүйтэй. 

Кофе уунгаа бусадтай холбоо тогтоо

Оройн цагаар гэртээ хооллох нь илүү тохиромжтой байдаг бол өглөөний цайг бусадтай танилцах, ярилцах, санал бодлоо солилцох маягаар өнгөрөөх нь бас нэгэн гайхалтай хувилбар юм.

Өглөөний цагаар тогтоосон харилцаа өдөр юм уу оройн цагаар тогтоосон харилцаанаас илүү бат бөх үргэлжилдэг бөгөөд хамтын ажиллагааг илүү амжилттай болгодог гэжээ.

Нью-Йоркын хуульч, энтерпренер Кристофер Колвин өглөө бүрийн 5.30 цагт босож нохойгоо салхилуулж, ном уншдаг ба Лхагва гараг бүр “АйвуЛайф” нэртэй бүлгийнхээ өглөөний цайны уулзалтанд явдаг гэжээ. Ингэж эхлүүлсэн өглөө бүр илүү бүтээлч байдаг гэдгийг тэрээр онцолсон байна. 

Талархлын тэмдэглэл хөтлө

Талархаж буй хүмүүс, газар орон, боломжуудаа тэмдэглэх нь хэдхэн минутын ажил ч гэлээ өглөөний цагаар танд асар эрч хүч өгч, харах өнцгийг чинь өөрчилж чадна. 

Эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Вэнди Кей өглөөгүүр талархал илэрхийлж, зөвлөгөө авч, өөртөө урам зориг олж авах нь хамгийн сайхан цаг байдаг бөгөөд ингэсний дараа ажилдаа очиход хийх зүйлс болон удирдлагадаа ажиллаж байгаа хүмүүсийг зөвөөр ойлгоход тустай байдаг гэсэн байна.

 

И-мэйлээ шалга

Амжилттай яваа ихэнх хүмүүс өглөөг мэйлээ шалгаж, түүнд хариулж өнгөрөөдөг байна. Тэд мэйлээ хурдан шалгаад, шаардлагатай чухал мэйлд гол анхаарлаа хандуулж, сэргэг байхдаа асуудлаа шийдвэрлэхийг зорьдог байна.

Мөн өглөөний цагаар нийгмийн сүлжээгээр хэсэж, хэрэгтэй мэдээллүүдийг товчхон авах боломжтой байдаг. 

Сонин, сэтгүүл унш

Мэдээлэл авах өөр нэгэн арга бол өглөө эрт өдөр тутмын сонин, мэдээгээ идэвхтэй шинэчилдэг сайт, блогуудыг унших юм. 

Мөн дэлхий дээр юу болж байгаа, юу өөрчлөгдөж байгаа, бизнесийн орчин хэрхэх вэ гэдэг чухал мэдээллүүдийг өглөөний цагаар авах нь хамгийн ашигтай бөгөөд өдөр тутмын ажилд асар их нэмэр болдог байна.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8405814/b9d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2449 Гиннесийн номд орсон сонин сонин дээд амжилтууд 2014-12-18 2334
2448 Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор боллоо 2014-12-18 2129
2447 Хайртай хүнтэй нь цуг суулгасангүй гэж онгоцны үйлчлэгч рүү буцалсан ус цацаж нүүрийг нь түлжээ 2014-12-18 2286
2446 Манай гаригийн сүүлчийн амьд биетэн тэр байх 2014-12-17 2205
2445 Аймшигтай даргын аргыг хэрхэн олох вэ? 2014-12-16 2128
2444 Янз бүрийн зүйлсийн хөгжилтэй хоршил 2014-12-16 2079
2443 Дүнжингарав шинийн наймны дотор болно 2014-12-16 2108
2442 Ой тогтоолтын ДАШТ-д Монголчууд тэргүүлэв [1] 2014-12-15 2312
2441 Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе 2014-12-14 2022
» Өглөөний цайнаасаа өмнө амжуулах АРВАН зүйл 2014-12-14 2374
2439 Хэт идэхээс сэргийлэх 10 зальтай арга 2014-12-13 2522
2438 Т. Батцэцэгийн Дэлхийн мисст оролцож байгаа үеийн зургууд [1] 2014-12-13 2052
2437 Охидыг дарамталж бэлгийн харьцаанд ордог этгээд “16 настай” хүүхэд байжээ 2014-12-12 2320
2436 Ц.Алдармаа батлан даалтад гарчээ 2014-12-12 2252
2435 Супер баатар болтлоо булчингаа хөгжүүлсэн тамирчин 2014-12-12 2203
2434 Леонардо ДиКаприо шөнийн клубээс 20 бүсгүй авч явж наргижээ 2014-12-10 2215
2433 Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ 2014-12-10 2022
2432 Хүмүүс, бүр тосгоноороо сураггүй алга болсон хачин тохиолдлууд 2014-12-09 2320
2431 Боксын холбоо ОУХМ М.Нандинцэцэг. О.Сувд-Эрдэнэ, Э.Уянга нарыг шигшээ багаас хөөжээ 2014-12-09 2310
2430 Ханхүү Уильям болон гэргий Кейт Миддлтон нар Лебронтой уулзжэ 2014-12-09 2245
배너신청
자생병원

배너신청