Бичлэгийн тоо 3,329
Охидыг дарамталж бэлгийн харьцаанд ордог этгээд “16 настай” хүүхэд байжээ

Фэйсбүүк хуудсаар дотно танилцаж, улмаар зургаар нь сүрдүүлж охид, бүсгүйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог, зарим нэг иргэнээс мөнгө авдаг байсан этгээдийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулсан талаар манай сайт мэдээлж байсан. Тодруулбал, орон нутагт амьдардаг өөрийнхөө нэрийг нууцалсан, зураггүй, мэдээллээ нуусан хаяг нээсэн этгээд бусадтай харьцаж, итгэлийг нь олж аван 1075 зургийг хууль бусаар цуглуулж нийтэд дэлгэнэ гэж айлгаж бэлгийн болон санхүүгийн дарамт үзүүлдэг байсан юм. Тэгвэл уг этгээдийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 /садар самууныг сурталчилах/, 149 /бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх/ дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Уг этгээд “16 настай” хүүхэд байсан талаар ЦЕГ-аас мэдээлж байна. 

Манай улсын 7000 гаруй фээсбүүк хэрэглэгчийн олонх нь өсвөр насны хүүхдүүд, залуучууд байдаг тухай судалгаа бий. Өсвөр насны охидыг модель болгоно, клипэнд тоглуулна гэж хууран хувийн мэдээллийг авч, бэлгийн дарамтад оруулсан хэрэг ч бүртгэгджээ. Гэмт хэргийн хохирогчдын дунд охид, эмэгтэйчүүдээс гадна хөвгүүд хүртэл байгаа аж. Фэйсбүүк ашиглан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хоёр нь Монгол Улсын иргэн байгаа бол бусад нь гадаад улсын иргэн байгаа гэнэ. Иймд фэйсбүүкийн хэрэглэгчид үл таних этгээд, ялангуяа гадаад иргэний найзын хүсэлтийг хүлээн авч, танилцан хувийн мэдээллээ солилцохгүй байх хэрэгтэй юм. Цахим гэмт хэрэг үйлдэгчид өөрийн нэр, зургийг худал мэдээлдэг. Тэгэхээр танихгүй эзэнтэй фэйсбүүкийн цаана ямар зорилготой, хэн байгааг мэдэх боломжгүй юм.

Б.Золбоо

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8404076/1d0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2449 Гиннесийн номд орсон сонин сонин дээд амжилтууд 2014-12-18 2334
2448 Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор боллоо 2014-12-18 2129
2447 Хайртай хүнтэй нь цуг суулгасангүй гэж онгоцны үйлчлэгч рүү буцалсан ус цацаж нүүрийг нь түлжээ 2014-12-18 2286
2446 Манай гаригийн сүүлчийн амьд биетэн тэр байх 2014-12-17 2205
2445 Аймшигтай даргын аргыг хэрхэн олох вэ? 2014-12-16 2128
2444 Янз бүрийн зүйлсийн хөгжилтэй хоршил 2014-12-16 2079
2443 Дүнжингарав шинийн наймны дотор болно 2014-12-16 2108
2442 Ой тогтоолтын ДАШТ-д Монголчууд тэргүүлэв [1] 2014-12-15 2312
2441 Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе 2014-12-14 2022
2440 Өглөөний цайнаасаа өмнө амжуулах АРВАН зүйл 2014-12-14 2374
2439 Хэт идэхээс сэргийлэх 10 зальтай арга 2014-12-13 2522
2438 Т. Батцэцэгийн Дэлхийн мисст оролцож байгаа үеийн зургууд [1] 2014-12-13 2052
» Охидыг дарамталж бэлгийн харьцаанд ордог этгээд “16 настай” хүүхэд байжээ 2014-12-12 2320
2436 Ц.Алдармаа батлан даалтад гарчээ 2014-12-12 2252
2435 Супер баатар болтлоо булчингаа хөгжүүлсэн тамирчин 2014-12-12 2203
2434 Леонардо ДиКаприо шөнийн клубээс 20 бүсгүй авч явж наргижээ 2014-12-10 2215
2433 Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ 2014-12-10 2022
2432 Хүмүүс, бүр тосгоноороо сураггүй алга болсон хачин тохиолдлууд 2014-12-09 2320
2431 Боксын холбоо ОУХМ М.Нандинцэцэг. О.Сувд-Эрдэнэ, Э.Уянга нарыг шигшээ багаас хөөжээ 2014-12-09 2310
2430 Ханхүү Уильям болон гэргий Кейт Миддлтон нар Лебронтой уулзжэ 2014-12-09 2245
배너신청
자생병원

배너신청