Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистанд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн очжээ. Тэрээр тус улсын Ерөнхийлөгч Ислам Каримовтой хэлэлцээр хийх явцдаа узбекийн хөдөө аж ахуйн  бүтээгдхүүнүүдийг Орост нийлүүлэх явдлыг нэмэгдүүлэх хэтийн төлөвлөгөөний талаар ярилцах аж.

“АНУ болон ЕХ-ны зүгээс тавьсан хориг арга хэмжээтэй холбоотойгоор Узбекистанаас хөдөө аж ахуйн бүтээгдхүүн нийлүүлэлтийг өргөжүүлэх асуудал яригдах нь мэдээж” хэмээн Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.  

Энэ талын асуудал сүүлийн хэдэн сарын турш яригдаж байгаа бөгөөд өнгөрөгч есдүгээр сард хоёр улсын компаниудын түвшинд хэлцэл явагдан, 11-р сарын сүүлчээр Узбекистанд жимс ногоо боловсруулах үйлдвэр байгуулах хамтарсан төслийг хэрэгжүүлэх, бүтээгдхүүнийг нь Орост нийлүүлэх талаар шийдвэр гаргасан билээ.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Узбекистаны 890 сая ам.долларын өрийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. “11-р сарын байдлаар өрийн нийт хэмжээ 890 орчим сая ам.доллар болсон бөгөөд үүний 500 сая нь үндсэн өр, 388 сая нь өрийн хүүд бодогдож байгаа” гэж Ушаков тайлбарлажээ. Түүний өгүүлснээр, өөрсдийн ерөнхийлөгчдийн даалгавраар хоёр орны сангийн яамд зөвлөлдөх уулзалт хийсэн бөгөөд өрийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой хэлэлцээрийн төслийг бэлтгэсэн аж.

“Айлчлалын явцад хоёр орны хоорондох санхүүгийн асуудал сайнаар шийдэгдвэл худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд саад болж байсан нөхцөл байдал алга болох юм” хэмээн Ушаков онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслахын хийсэн мэдээллээс харахад, айлчлалын явцад дөрвөн чухал баримтад гарын үсэг зурагдах юм байна. Үүнд: Санхүүгийн шаардлага, хариуцлагыг харилцан зохицуулах тухай улс хоорондын хэлцэл, 2015-2019 онд Орос-Узбекистаны хоорондох эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийн тухай хэлэлцээр, Хууль бус замаар хураагдсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис бэлдмэлүүдийн судалгааны үр дүнг харилцан солилцох тухай протокол, мөн Орос, Узбекистаны Гадаад хэргийн яамд 2015 онд хамтран ажиллах хөтөлбөр зэрэг баримт бичгүүд багтаж байгаа аж. 

List of Articles
No. Subject Date Views
2449 Гиннесийн номд орсон сонин сонин дээд амжилтууд Dec 18, 2014 2334
2448 Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор боллоо Dec 18, 2014 2129
2447 Хайртай хүнтэй нь цуг суулгасангүй гэж онгоцны үйлчлэгч рүү буцалсан ус цацаж нүүрийг нь түлжээ Dec 18, 2014 2286
2446 Манай гаригийн сүүлчийн амьд биетэн тэр байх Dec 17, 2014 2205
2445 Аймшигтай даргын аргыг хэрхэн олох вэ? Dec 16, 2014 2128
2444 Янз бүрийн зүйлсийн хөгжилтэй хоршил Dec 16, 2014 2079
2443 Дүнжингарав шинийн наймны дотор болно Dec 16, 2014 2108
2442 Ой тогтоолтын ДАШТ-д Монголчууд тэргүүлэв [1] Dec 15, 2014 2312
2441 Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе Dec 14, 2014 2022
2440 Өглөөний цайнаасаа өмнө амжуулах АРВАН зүйл Dec 14, 2014 2374
2439 Хэт идэхээс сэргийлэх 10 зальтай арга Dec 13, 2014 2522
2438 Т. Батцэцэгийн Дэлхийн мисст оролцож байгаа үеийн зургууд [1] Dec 13, 2014 2052
2437 Охидыг дарамталж бэлгийн харьцаанд ордог этгээд “16 настай” хүүхэд байжээ Dec 12, 2014 2320
2436 Ц.Алдармаа батлан даалтад гарчээ Dec 12, 2014 2252
2435 Супер баатар болтлоо булчингаа хөгжүүлсэн тамирчин Dec 12, 2014 2203
2434 Леонардо ДиКаприо шөнийн клубээс 20 бүсгүй авч явж наргижээ Dec 10, 2014 2215
» Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ Dec 10, 2014 2022
2432 Хүмүүс, бүр тосгоноороо сураггүй алга болсон хачин тохиолдлууд Dec 09, 2014 2320
2431 Боксын холбоо ОУХМ М.Нандинцэцэг. О.Сувд-Эрдэнэ, Э.Уянга нарыг шигшээ багаас хөөжээ Dec 09, 2014 2310
2430 Ханхүү Уильям болон гэргий Кейт Миддлтон нар Лебронтой уулзжэ Dec 09, 2014 2245
배너신청
자생병원

배너신청