С.Жавхлангийн “Шинэ жилээс татгалз”-сан уриалгыг иргэд дэмжиж байна
Уншсан 2287 vote 0 2014.12.08 23:30:58Шинэ жилийн баяр хаяанд ирж, хаа сайгүй баярын уур амьсгал оржээ. Ямар нэгэн баяр наадам дөхөөд ирэхээр урлаг соёлынхон “халтуур” хийхдээ бэлтгэж үнэ ханшаа тодорхойлж эхлэх нь дамжиггүй. Харин энэхүү баяр цэнгэлийн үеэр МУГЖ С.Жавхлан нэгэн уриалга гаргав. Тэрээр эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ хэцүү цаг үед “Шинэ жилээс татгалзаж” нэгэндээ дэм болохыг уриаллаа. Дуучид маань амьдралын боломж муутай иргэд, настан буурлууд, бяцхан хүүхдүүдэд зориулж “Монгол өлсөх учиргүй″ халуун сэтгэлийн хандивын тоглолт хийх гэж буй юм.
<iframe src="http://www.youtube.com/embed/79uJcUoGubk" width="640" height="360" frameborder="0" allowfullscreen="allowfullscreen" style="box-sizing: border-box;"></iframe>
Манай улс эдийн засгийн хямралд орж олон айл өрх, настан буурлууд, бяцхан хүүхдүүд өлсөж зовж байгаа нь нууц биш. Гэвч төр засгаас ард иргэдийнхээ төлөө олигтой хийсэн зүйлгүй энд тэндэхийн баяр цэнгэл зохион байгуулж өөрсдийн том ходоодоо баярлуулж явсаар өдийг хүрлээ. Зөвхөн Увс аймгийн хэмжээнд 392 өрх ядуу байна гэсэн судалгаа гарсан. Тэгвэл ганц аймагт гэхэд хэдэн зуун өрх ядуу байхад улсын хэмжээнд наад зах нь 2280 өрх өлсгөлөнд нэрвэгдэж байгаа юм.
<iframe src="http://www.youtube.com/embed/Ue4BIQNiryY" width="640" height="360" frameborder="0" allowfullscreen="allowfullscreen" style="box-sizing: border-box;"></iframe>
<iframe src="http://www.youtube.com/embed/rReGKQExfNo" width="640" height="360" frameborder="0" allowfullscreen="allowfullscreen" style="box-sizing: border-box;"></iframe>