Всего записей 3,329
Эр хүн амьдралдаа 3 эмэгтэйд ухаангүй дурладаг
Өнөөдөр 11 цаг 30 минут

Магадгүй эрчүүд биднээс хайртай эмэгтэйчүүд маань их зүйлийг хүсдэггүй байх. Магадгүй тэд бидний хайрыг л мэдрэхийг хүсдэг байх. Тиймээс хажуудаа байгаа хайртай ханьдаа, гэртээ таныг харуулдан суугаа ижийдээ, өвөрт чинь наадан тоглох энхрий бяцхан охиндоо ямар их хайртай гэдгээ хайнга зан гаргаж марталгүй харуулж байгаарай эрчүүдээ. Учир нь таны хайр бол тэднийг цэцэг адил дэлбээлүүлэх нар, агаар, ус нь юм шүү.

1. Энэ орчлонд хүн болон ирсэн тэрхэн мөчид тэр эхний эмэгтэйтэй танилцдаг ба танилцсан мөчөөсөө эхний эмэгтэйд ухаангүй дурладаг. Эхний эмэгтэйн хайр энэрэл, ачлал, нөмөр нөөлөг түүнд амьдралын хамгийн чухал зүйлийг зааж өгдөг. Энэ бол хайрлаж бас хайрлуулж сурах. Амьдралын хөлгүй их далайд алдаж онож явах бүх үеүдэд эхний эмэгтэй түүний хажууд үргэлж байх ба эхний эмэгтэйн хайранд хязгаар эсвэл нөхцөл үгүй. Энэ ганц олдох амьдралаа дуусан дуустлаа эр хүн эхний эмэгтэйг хайрласаар л байдаг.

2. Амьдралын их далайд сэлүүр залан өөрийн хөлгөө удирдаж эхлэх тэр үедээ тэр хоёрдах дахь эмэгтэйтэй учирдаг. Эхний эмэгтэйгээс ялгагдах зүйл нь хоёрдахь эмэгтэй эхнээсээ төгс төгөлдөр биш байж болно, түүнд шууд дурлаагүй ч байж болно бас тэр эмэгтэйн хайр нөхцөл шалгууртай ч байсан байж болно. Хэдий тийм боловч хайр гэдэг ямар аугаа хүчирхэг зүйл болохыг хоёрдахь эмэгтэй түүнд заадаг. Хэзээ ч төсөөлж байгаагүй, хэзээ ч хийж чадна гэж бодож байгаагүй тэр л зүйлсийг хийлгэж өөрийнхөө талаар мэддэг гэж боддог бүхнийг нь өөрчилж чадахуйц зарим тохиолдолд буруугаар ч өөрчилж чадах тэр л зүйлсийг эр хүн хоёрдахь эмэгтэйн төлөө хийдэг. Түүний хоёрдахь эмэгтэйд өгөх хайр нь харыг цагаан болгож харах, төгс бусыг төгс болгож харуулах хэмжээний хүчирхэг. Тэдний хайр цаг хугацааны уртад улам батжин бэхжиж амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл хамтдаа л байсан цагт төгс төгөлдөр амьдрал хэн хэндээ бэлэглэж чаддаг.

3. Харин гуравдагч эмэгтэй бол хамгаас онцгой. Энэ бол хоёрдагч эмэгтэй болон эр хүн хоёрын хайрын бүтээл өөрөөр хэлбэл амьд гайхамшиг. Эр хүний амьдралдаа уулзах бүх эмэгтэйчүүд гуравдагч эмэгтэйд эр хүний л адил ухаангүй дурладгаараа тэр хамгийн онцлог нь. Түүний төлөө эр хүн бүхнийг хийхэд бэлэн байх ба түүнийг энэ хорвоод ирсэн тэр мөчөөс эхлэн эр хүн түүнд ухаангүйгээр дурладаг. Амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл эр хүн эхний хоёр эмэгтэйн хамт гуравдагч эмэгтэйн сайн сайхан амьдралын төлөө амьдардаг ба түүнийг энэ хорвоогоос халих тэр мөчид гуравдагч эмэгтэй бол эр хүний хамгаас гайхамшигт бүтээл болон үлдэх учиртай.

Нэгэн цагт хайр таныг энэ дэлхий ертөнц дээрх хамгийн аз жаргалтай хүн болгож байсан байх эсвэл дахиад ч ганц ч хором амьдрахыг үл хүсэх шаналалд ч унагаж байсан байх. Гэхдээ магадгүй энэ сэтгэл хөдлөлийн 2 туйлыг бид мэдрэх ёстой тэгж байж л бид хайр гэдэг зүйлийн жинхэнэ амтыг мэдэрч чадна. Эдгээр гурван эмэгтэйг хайрлах хайр гурван том зүйлийг үргэлж араасаа дагуулж явдаг.

ХАЙРЛАХ, ХАМГААЛАХ БАС ХҮНДЭТГЭХ

Эр хүн таны хайр энэ гурван зүйлийг зайлшгүй авч явах ёстой учир нь эдгээр нь энэ гурван эмэгтэйн таниас хамгаас ихээр хүлээх ёстой тэр зүйлс юм.

List of Articles
No. Заголовок Дата Просмотры
» Эр хүн амьдралдаа 3 эмэгтэйд ухаангүй дурладаг 2014-11-16 2388
2388 Хамгийн алдартай хуйвалдаанууд 2014-11-16 2095
2387 Рондо гайхалтай байсан ч Клевленд Кавалерст хожигдлоо 2014-11-16 2243
2386 Алдартнуудын ховор зурагнууд 2014-11-14 2474
2385 Хүүхэд яагаад хөлөрдөг вэ? 2014-11-14 2720
2384 Гудамжны зар сурталчилгааны сонирхолтой шийдлүүд 2014-11-12 2142
2383 Санкт-Петрбургийн шивээсчин бүсгүйн гайхалтай шивээснүүд 2014-11-12 2193
2382 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2026
2381 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2070
2380 харь гаригийн довтолгооноос сэргийлэх зорилготой байгууламж байдгийг та мэдэх үү 2014-11-11 2249
2379 Хятадад замын ажилчид 700 жилийн настай хүний булш олжээ 2014-11-11 2070
2378 Гурван толгойтой мэлхий, амьтан шиг хөлтэй могой байна 2014-11-11 3050
2377 Саятан эр 11 жил гудамж шүүрджээ 2014-11-10 2538
2376 Нэг цагт 50 үг цээжлэх арга 2014-11-10 2323
2375 Гэрээ тохижуулах бүтээлч санаанууд 2014-11-08 3368
2374 Арьсны завсраас нь 20 гаруй амьд өтийг гаргажээ 2014-11-08 2418
2373 Орон сууцны үнэ нэг сарын хугацаанд 0.45 хувиар буурч, борлуулалт нэмэгджээ 2014-11-08 2040
2372 Хойд солонгосчууд наран дээр очжээ 2014-11-07 2166
2371 Чингисийн онгоныг Хэнтийгээс олсон гэв 2014-11-07 2065
2370 180 сая төгрөг хулгайлан газарт булсныг илрүүлжээ 2014-11-07 2246
배너신청
자생병원

배너신청