Ухсан, олсон, олборлосондоо цадсан хятадууд том дуугарч хэгжүүрхдэг болсны учир юунд байна-
Яаж чадаж байна аа, монголчууд аа. Энэ үг өөрийн эрхгүй л аманд орж ирээд байх болов. Цөөхөн 2.7-хон сая хүн амтай Монгол Улс маань өргөн уудам дэлгэр нутагтаа шигээ ёстой л яндаж барагдашгүй далай шиг их баялагтаа орон. Харин энэ их баялгийг маань болж өгвөл газрын нь хөрстэй, болохгүй бол нүхэлж, ухаж төнхөөд зөөвөрлөж дуусгах гэсэн харийнханы шунал хязгааргүй.
Гэтэл тэр их шуналыг арай ядан дааж яваа байтал тэдэнтэй нийлсэн монголчууд хошуу холбон довтлоод байгааг юу гэхэв. Ийн хэлэх болсон учир нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хорооноос хамтарсан газрын тосны хайгуул, олборлолтын компаниуд бүтээгдэхүүн хуваах зарчмын дагуу хэрхэн ажиллаж байгаатай танилцах ажлын хэсгийнхэний дүгнэлтээс тэр.
Урлшгдархан гарсан нэгэн өдөр тутмын сонинд нийтлэгдсэн тус сурвалжлагаас үзвэл Дорноговь аймгийн Сайншанд
сумын V баг, Зүүнбаянгийн Цагаан элс гэдэг газар нефть олборлож байгаа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий Доншин ХХК гэгч үйлдвэрлэлийн хэмжээний биш хайгуулын хэмжээний л олборлолт явуулдаг юм байх. Мөн тус компани нь Зүүнбаянд үйл ажиллагаа явуулах болсон цагаасаа манай улсын төсөвт 10 тэрбум төгрөгийн орлого оруулсан мундаг компанти гэнэ. Түүнчлэн тус газар олборлолт явуулах хугацаандаа эрсдлээ бүрэн хариуцаж байгаа…
Энэ хэдхэн мөр үг үнэхээр дургүй хүргэж байна. Учир нь тус ажлын хэсгийнхэнийг Зүүнбаянд очихоос өмнө манай сонины сурвалжлах хэсэг тэнд очиж газар дээрээс нь сурвалжлага бэлтгэж байсан. Тэгэхэд миний бие ч түүхэнд мөрөө үлдээж, түмэнд алдраа түгээсэн тэрхүү эрхэм нутагт очиж нутгийн иргэд, мөн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэх Доншин компанийн хятадуудтай цөөн хором уулзаж байсан. Мөн Зүүнбаянгаас урагш 40 орчим километрт орших Цагаан элс, багийн төвөөс зүүн зүгт гуравхан километрт орших орос ах нарт нөөц багатай хэмээн гологдон хаягдсан хар тостой хонхорт очиж байсан.
Хараад байх тусам улам ихээр оргилоод л байдаг түүнийг яг малталт хийхээр нөөц багатай юм гэнэ лээ хэмээн өгүүлсэн нутгийн иргэн, газарчин ах, энэ тосноос шүүж аваад тракторт хийхэд ажрахгүй яваад л байдаг юм шүү дээ хэмээн бидэнд сонирхуулж байсныг. Оргилох булаг шиг пур пур хийн хөөсрөн гарч ирэх тус хар тос орчны газрыг багагүй хамарч, яг оргилж байгаа хэсэгтээ арай өндөр болж тогтсныг. Мөн тэрхүү хар тос оргилж байгаа газрын эргэн тойрны хөрс нь бамбалзсан эгээ л нялх хүүхдийн зулай шиг байсан бөгөөд энэ талаар, газарч ахын, гүндээ нефтьтэй газрын хөрс ингэж бамбалздаг юм гэнэлээ хэмээн өгүүлж байсныг өчигдөрхөн юм шиг л санаж байна…
Гэтэл УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хорооноос хамтарсан газрын тосны хайгуул, олборлолтын компаниуд бүтээгдэхүүн хуваах зарчмын дагуу хэрхэн ажиллаж байгаатай танилцах , ажлын хэсгийнхэн тус газар хэрэг болгон зочлохдоо энэ бүхний хаагуур нь зөрсөн байхав. Аймгийн дарга аснаар газарчлуулсан тус ажлын хэсгийнхэн ахлагчийн хамтаар очсон байж, эх нутгийн маань хөрсийг өөрийн дураар онгичиж, газрын гүнд байгаа үнэтэй баялгийг нь “сорж” байгаагаа нэг бүрчлэн тайлбарладаггүй юм гэхэд “ийм мэдээлэл бидэнд байхгүй” хэмээн томорч байгааг юу гэхэв.
Бидний өвөг дээдэс урд хөршийн даварсан ямаан омгийн урдаас “Ирээд уурга минийх уургаа аваад адуу минийх” хэмээн зүгээр нэг хэлээгүй юм. Тэд хоосон ирээд хоёр хоноод гэрийг нь эзэлдэг нохой зальтай дотор иргэдийн чин сэтгэлийг хоёр үгний зөрүүд ийнхүү онож нэрлэсэн. Энэ нь өмнө нь ч мөн өнөөдөр ч батлагдсаар байгаа. Байгаагийн нэг жишээ нь ч энэ болоод байна. Хараад байхад сүүлийн үед монголчууд маань дарга цэрэггүй нэг их алсын зүйлс ярьдаг болчихож. Уг нь бидний ихэс дээдэс айлаас эрэхээр авдраа уудал хэмээж сургадаг байсан. Харин энэ үгийн үнэ цэнийг цагийн салхинд мартсан өнөөгийн монголчууд авдраа уудлахаасаа өмнө айлаас эрэхийг санаархах болсон. Үүний нэг жишээ нь алс тэртээ 40 жилийн өмнө байгуулсан нефтийн үйлдвэрээ үл тоож хаа холын японы хөрөнгө оруулалтыг татан оруулах болсон нь. Тэгээд зогсохгүй өөрсдөө газрын тосны нөөцтэй орон байж кувейт, казахстанаас түүхий нефтээ татахаар болж байгааг юу гэхэв.
Анх 50 жилийн тэртээгээс эхэлсэн орос ах нараас улбаалсан монголын газрын тосыг эзэмшигчдийн хүрээ эдүгээ хятадуудаар сүүл мушгих болсон. Тийм дээ ч өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын V баг буюу Зүүнбаянд хятадууд эгээ л төрсөн гэртээ байгаа аятай тарвалзах болж. Нутгийн аль л байршил сайтай газрыг сонгон байрласан хятадууд монголын газрын тосыг олборлож нутгийн зүг зөөгөөд амрах чөлөөгүй… Цоо шинэхэн УАЗ Пургон, УАЗ 469 машин хөлөглөсөн тэд Зүүнбаянд ёстой л хөндлөн гулд давхих юм билээ. Эрхэм уншигчиддаа зарим нэгэн зүйлийг сануулахын үүднээс энд нэгэн бяцхан түүхийг өгүүлэх гэсэн юм.
Эдүгээ хятадууд өөрийн дураар тарвалзаад байгаа Зүүнбаянгийн төвөөс 40-өөд километрт Цагаан элс гэдэг газарт нефть байгааг 1961 онд тогтоожээ. 1961-1965 онд тус газарт нийт 10 цооногт өрөмдлөг хийсэн ч 15, 25, 31 дүгээр цооногт л 1402-1500 метрийн гүнээс нефть илэрсэн байна. Түүнчлэн 14 дүгэр цооногт эхний үед хоногт 40 мЗ хүртэл нефть оргилж байсан ч тэгсгээд 10-14 мЗ хүртлээбуурч байсан аж. Харин уг хэргээс гурван сарын дараа гүний шахуурга тавин ажиллахад хоногт 3-6 тонн нефть гарч байсан гэдэг.
Харин эдүгээ тус Цагаан элсэнд хятадын Доншин компани нефть хадгалах 30 гаруй ган агуулах суурилуулан нефть олборлож байгаа. Тэдгээр агуулахын хоорондын зай нь ойролцоогоор дөрөв орчим километр гэхээр тэрхүү хятадын компани манай нутгийн хэчнээн га газрын “Засгийн газрын хоорондын гэрээ” гэгч нэрийн доор эзэгнэж байгааг та нар маань ойлгож байгаа байх. Даварсан хятадуудын туйлшрал ингээд дуусаагүй. Учир нь тэд монгол нутгийг маань эзлээд зогсохгүй газрын хөрсөн доорх баялгийг нь өдөр шөнөгүй хятад руу ямар ч харуул, хамгаалалтгүйгээр зөөвөрлөж байгаа.
Түүнчлэн энэ ташрамд эдүгээ японы тусламжаар байгуулагдах гээд байгаа нефтийн үйлдвэр маань Монгол Улсад 1950 оны арванхоёрдугаар сард анх ашиглалтад орж байсан юм. Үүнийг өгүүлэхийн ялдамд түүхийн шарласан хуудсыг уншигчиддаа зориулан эргүүлмээр байна. 1950 онд эдүгээ БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий Доншин компанийн олборлолт явуулж байгаа Цагаан элс гэдэг газраас 209 мянган тонн газрын тос олборлож байж. 1951 оны нэгдүгээр cap гэхэд нийт 10 цооног ашиглаж байсан боловч үйлдвэр бүрэн ашиглалтад ороогүйгээс дөрвөн сарын турш олборлолтыг түр зогсоож байжээ. 1951 онд ГТБҮ-ийн энгийн нэрлэгийг байгууламж, 1952 онд дулааны крекинг байгууламж, мөн оны сүүлээр, коксын байгууламжийг тус тус ашиглалтад оруулсан байна. Ингэснээр Зүүнбаянд газрын тосны иж бүрэн цогцолборыг байгуулж байсан түүхтэй. Эдгээр онд олборлосон газрын тосныхоо 25 хувийг шатахуун, 12.9 хувийг дизель түлш, 4.4 хувийг кокс, 48 хувийг мазут болгож. Тухайн үеийн улсынхаа хэрэгцээг бараг хангаж байсан байх юм.
Ингээд 1957 оны тавдугаар сард Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монгол нефть трестийн Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн цогцолборыг манай улсад үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн байна. Энэ үед тус үйлдвэр нь хоногт 100-125 тонн нефть олборлодог 197 цооногтой. Жилдээ 55 мянган тонн нефть боловсруулах хүчин чадалтай үндсэн гурван байгууламжтай. Цагт 14.5 тонн 13.5 кг/смЗ даралттай, 270 2 С-тай уур гаргах ШБА-7 маркийн гурван зуухтай, уурын цех, 600 м.х-тай зургаан дизель бүхий цахилгаан станц, Цэвэр усны найман цооног бүхий 1250 мЗ-ын хоёр резервуар, шахуурга, ус дамжуулах гурван километр шугам бүхий усны хангамжийн цек, болон хоногт 50 баллон хүчилтөрөгч үйлдвэрлэдэг хүчилтөрөгчийн станц зэрэг 11 төрлийн үйлдвэртэй байж. Харин одоо уг үйлдвэр хятадуудын мэдэлд 100 хувь шилжиж, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ гэсэн ам цагаан цаасанд боогдсон иргэд нь амьжиргааны доод түвшнийхэн хэмээн нэрлэгдэх болсон байх юм.
Эдүгээ хятадын “Доншин” компанийн гол олборлолтоо явуулж байгаа. /хамгийн эмгэнэлтэй нь тус компани ажлынхан хэсгийнхэнд одоо болтол хэдийн ажиллагаанд ороогүй байгаа хэмээсэн байдаг/ Цагаан элсний нефтийн талаар 1966 онд олборлох үйлдвэр байгуулах нь ашиггүй гэсэн дүгнэлтийг гаргасан байх юм. Дөчин жилийн өмнө гаргасан тэрхүү алдаатай /алдаатай гэсэн учир нь эдүгээ олборлолт хийж байгаа Доншин компани тэндээс долоо хоногт 200-250 тонн нефть олборлож байгаа билээ.сурв/ дүгнэлтийг улмаас 1966 онд Цагаан элсний хайгуулын ажлыг зогсоож, байгуулах гэж байсан үйлдвэрийг зогсоожээ.
Гэтэл Газрын тосны мэргэжилтэн Ц.Багмид тус үйлдвэрийн техник, эдийн засгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай танилцуулга бэлтгэж Аж үйлдвэрийн яам, Улсын төлөвлөгөөний комисст хүргэж байж. Тэрхүү танилцуулгад бичигдсэн хэд хэдэн сонирходтой зүйлсээс дурдвал, Цагаан элсээс нефтийг туршилтын журмаар олборлох, Нефть боловсруулах үйлдвэрийн крекингийн даралтат аппаратын ашиглалтын хугацаа дууссанаас цаашид ашиглах боломжгүй болсон. Коксын байгууламжийг ашиглах боломжгүй болж, нэрлэгийн болон суурин зуухны яндан эвдэрч, зэвэрч тасарч, зургадугаар дизель станцын ашиглалтын хугацаа дууссан… зэрэг олон зүйл байсан… Олон жилийн дараа энэ бүхнийг сөхсөн нь хэрэг хуучирдаггүй юм. Мөн улсын эрх ашиг хөндөгдсөн томоохон асуудал яригдаж байгаа энэ үед магадгүй хэрэг болохуйц зарим зүйлийг цаг тухайд нь эргэн сануулж байх үүргийг хэвлэлийнхэн үүрч байдаг учраас тэр билээ…

36 сэтгэгдэл үлджээ »

  1. Одоо наад хужаа нараа хөөгөөд өөрсдөө олборлоочУхсан, олсон, олборлосондоо цадсан хятадууд том дуугарч хэгжүүрхдэг болсны учир юунд байна-

List of Articles
編號 標題 作者 日期 點閱
公告 ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
公告 богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
公告 Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
276 Mongol zoogiIn gazar zarna [2] jgaa 2008-11-03 1203
275 Одоо бол жинхэнэ дамын наймаа явж байгаа Munkh-munkh 2008-11-03 1620
274 Хөх Тэнгэрийн Агуу Их Эзэн Монголын ард түмэнд [1] Tsetsegekh 2008-11-02 1430
273 Solongos ruu yavah humuust!!! [1] R.Agii 2008-11-01 6262
272 ПУМ, САПУД энэ хямралын үер хямдарвал та бүхэн дотроо бодоорой. [3] Munkh-munkh 2008-10-30 2582
271 Монгол Улс 2008 онд 6 сая Ам.долл зарцуулсан байна. Munkh-munkh 2008-10-30 1294
270 Монголын арилжааны банкууд 500-600 сая ам. долларын алдагдал хүлээнэ [2] jooyo 2008-10-30 1671
269 мянган монголчууддаа хүргэх үг [1] jooyo 2008-10-30 1593
268 er em ajil bna [1] nu 2008-10-30 1443
267 Ази, Европ, Америк бүхэлдээ хямарлаа [2] Munkh-munkh 2008-10-29 2221
266 Эх оронч эдийн засагч нартаа [3] Munkh-munkh 2008-10-29 1409
265 3 сая төгрөгөөр ажлын байр бий болгое. [4] aaznag 2008-10-29 1180
264 Орон сууцны ам метрийг 400-500 ам.доллар болгон Munkh-munkh 2008-10-29 1430
263 Мөнгөний төлөө хүнтэй унтах нь [1] ....Badr Hari..... 2008-10-29 1919
262 Меламин өндгөнд илэрчээ [1] jooyo 2008-10-28 1039
261 Bolgoomjil humuusee!!!!!!!!!!!! [1] R.Agii 2008-10-28 988
260 АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ Munkh-munkh 2008-10-28 1474
259 SOLONGOSIIN IH DEED SURGUULIUDAD DARAAHI MERGEJLUUDEER ZUUCHILNA [1] surguuli_d 2008-10-28 922
258 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2] Munkh-munkh 2008-10-27 1475
257 "IVEEL"MAXNII DELGUUR [2] GER BUL 2008-10-26 951
256 3 SAR UNEGUI INTERNET ...skylife tv suuriluulna.... BATALGAATAI COMPYUTER....CAMERA [1] MGL гишүүн**** 2008-10-26 1667
» Монголчуудыг бөхөлзүүлж, хятадуудыг давруулсан монголын нефть oron_zai 2008-10-26 1876
254 hyatad hunii sanaa, shunal hoyor [2] jooyo 2008-10-25 2028
253 TANIIG MONGOL HUN GEDGIIG UL ZOWSHOORNO. [1] sungirl 2008-10-25 1024
252 Ерөнхий сайд С.Баярын бичсэн "Та нар маань", "Та нар маань"гэсэн ил захидлыг уншаад харьд суугаа би бараг л уйллаа. [4] Munkh-munkh 2008-10-25 2384
251 Энхсайхан үнэхээр Хятад хүн юм болов уу? гэж бодлоо. [3] Munkh-munkh 2008-10-24 2124
250 Компьютерээс хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ? [1] jooyo 2008-10-24 1905
249 БИ ЭХ OРOНДOO БАЙНА. 11 [1] Munkh-munkh 2008-10-24 2267
248 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА . 10 [2] Munkh-munkh 2008-10-24 2694
247 medej bval helj ogoorei [2] stimorol 2008-10-23 1345
246 meddeg hvn baival helj ogooch [1] oyunaa03 2008-10-23 1074
245 tsenbeger tsagan acsent zarna! [1] msp 2008-10-23 1484
244 huh mongoliin ur sad [1] sarmisxan555 2008-10-22 1373
243 nadad tuslaachee emegteichuudee [1] sainbileg_88 2008-10-21 1449
242 Сайн хүн санаж мэдэж, муу хүн үзэж мэдэхийн учир Мичидмаа 2008-10-20 2600
241 ХУВАНЦАР САВ ҮЙЛДВЭРЛЭДЭГ МАШИН БАЙНА.. KORSCO 2008-10-20 1979
240 Солонгосчуудад найр тавьсан Ерөнхий сайд буруутай юу- Levi`s 2008-10-20 2322
239 mongol hun bilee bi [2] oneboy 2008-10-20 1603
238 !!! eh orondoo TAX tulj oroh gej uu?!!!! [2] hjoe 2008-10-19 1338
237 2008 Гадаад ажилчдын “Эв нэгдлийн өдөрлөг”2008 이주&#48 2008-10-18 1417
236 ajil bna [2] selii 2008-10-16 1408
235 Газрын тосны үнэ хоёр ам.доллараар нэмэгдлээ [2] ....Badr Hari..... 2008-10-15 1898
234 Нобелийн эдийн засгийн шагналтан тодорлоо [1] ....Badr Hari..... 2008-10-15 2418
233 HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!! TeckTonik 2008-10-15 1475
232 Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ Munkh-munkh 2008-10-14 1496
배너신청
자생병원

배너신청