Бичлэгийн тоо 3,329
Орон сууцны үнэ нэг сарын хугацаанд 0.45 хувиар буурч, борлуулалт нэмэгджээ
|

Монголбанкны захиалгаар орон сууцны үнийн индексийг үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан пропертис” компаниудын консорциум, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран сар тутам гаргадаг болсон билээ.

Тэд өнгөрсөн сарын байдлаарх дүн мэдээг танилцуулах хурал өнөөдөр Монголбанкны байранд боллоо. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач З.Манлайбаатар, “Тэнхлэг зууч” компанийн захирал Б.Батзориг нар оролцлоо.

Амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмжих ерөнхий үзүүлэлтийг орон сууцны үнийн индекс гэж тодотгоно. Энэ нь тухайн сард зарагдсан орон сууцны үнийн дундаж үзүүлэлтээс ялгаатай юм байна. Орон сууц бүр чанар, байршлын хувьд өөр байдаг учир эдгээр чанарын ялгааг нь хасч, цэвэр үнийн өсөлтийг авч үздэгийг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач З.Манлайбаатар тайлбарласан юм.

Орон сууцны үнийн индекст 44 мянган айлын шинэ, хуучин орон сууцны үнийг хамруулсан бөгөөд тус судалгаагаар есдүгээр сарын байдлаар өмнөх сарынхаас орон сууцны үнэ 0.45 хувиар буурсан бол оны эхнээс 4.3 хувь, жилийн өмнөхөөс 11.17 хувиар өссөн байна. Борлуулалтын хувьд, өнгөрөгч есдүгээр сарыг өмнөх сарынхтай харьцуулахад хуучин орон сууцных 15 хувь, шинэ орон сууцных 40 хувь, хашаа байшингийн борлуулалт 100 хувиар нэмэгдсэн талаар албаныхан мэдээлэв. 

Орон сууцны үнэ цаашдаа тогтворжих хандлагатай гэв

1970-аад оноос хойш хөгжингүй орнуудад тохиолдсон санхүүгийн зах зээлийн хамгийн том хямралууд бүгд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гажуудал буюу үнийн хөөсрөлөөс үүдэлтэй байжээ. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн үнийн өөрчлөлтийг цаг алдалгүй, үнэн зөв хэмжих асуудалд бодлого боловсруулагчид, санхүү, бизнесийн байгууллагынхан онцгой анхаарлаа хандуулах болсон байна.

Мөн хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн тооцоонд орон сууцны үнийн өсөлтийг оруулж тооцдоггүй учраас үүнийг заавал тусад нь тооцох хэрэгтэй ажээ. Орон сууцны үнийн индекс ямар байх нь эдийн засгийн бүхий л салбаруудад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Тэгвэл сүүлийн үед орон сууцны индексээр илэрхийлэгдэх үнэ бага багаар буурч байгаа бөгөөд цаашдаа тогтворжих хандлагатайг Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн захирал Б.Батзориг хэлж байсан юм. Ингэж орон сууцны үнэ тогтворжвол дээр  хэлсэнчлэн эдийн засгийн байдал ч түүнтэй шууд хамаарлаар тогтворжих боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8361796/535/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2389 Эр хүн амьдралдаа 3 эмэгтэйд ухаангүй дурладаг 2014-11-16 2387
2388 Хамгийн алдартай хуйвалдаанууд 2014-11-16 2093
2387 Рондо гайхалтай байсан ч Клевленд Кавалерст хожигдлоо 2014-11-16 2242
2386 Алдартнуудын ховор зурагнууд 2014-11-14 2473
2385 Хүүхэд яагаад хөлөрдөг вэ? 2014-11-14 2719
2384 Гудамжны зар сурталчилгааны сонирхолтой шийдлүүд 2014-11-12 2141
2383 Санкт-Петрбургийн шивээсчин бүсгүйн гайхалтай шивээснүүд 2014-11-12 2192
2382 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2023
2381 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2069
2380 харь гаригийн довтолгооноос сэргийлэх зорилготой байгууламж байдгийг та мэдэх үү 2014-11-11 2248
2379 Хятадад замын ажилчид 700 жилийн настай хүний булш олжээ 2014-11-11 2069
2378 Гурван толгойтой мэлхий, амьтан шиг хөлтэй могой байна 2014-11-11 3049
2377 Саятан эр 11 жил гудамж шүүрджээ 2014-11-10 2537
2376 Нэг цагт 50 үг цээжлэх арга 2014-11-10 2323
2375 Гэрээ тохижуулах бүтээлч санаанууд 2014-11-08 3367
2374 Арьсны завсраас нь 20 гаруй амьд өтийг гаргажээ 2014-11-08 2417
» Орон сууцны үнэ нэг сарын хугацаанд 0.45 хувиар буурч, борлуулалт нэмэгджээ 2014-11-08 2039
2372 Хойд солонгосчууд наран дээр очжээ 2014-11-07 2165
2371 Чингисийн онгоныг Хэнтийгээс олсон гэв 2014-11-07 2064
2370 180 сая төгрөг хулгайлан газарт булсныг илрүүлжээ 2014-11-07 2245
배너신청
자생병원

배너신청