Аятайхан  хараад  инээчихээр 
                    аалигүй  гэх  юм

Амрагаа  бодоод  татгалзахаар  
                      ааштай  гэх  юм

Хэл  мэдэхгүй  ганцаардахдаа 
 
Хэн  нэгнээр  хань  татах  юм

Утсаар  ч  болсон  ярьж

Уйтгараа  сэргээхсэн  гэж  хүсэх  юм

Хүний  нутагт  яваа  гэхээрээ
  
Хүнд  итгэхээ  боличихдог  юмуу

Хүсэл  сэтгэлдээ  боолчлогдохоороо

Хүн  чанараа  гээчихдэг  юмуу  
                    энэ  чинь......
profile

Аясаар  болдоггүй  хорвоог  сэтгэлийн  сайxнаар  сүлж
Аргадаж  болдоггүй  амьдралыг  урмын галаар  тэтгэж  яваарай