Монгол хэдэн төгрөгийн өртэй вэ?

Монголын өрийн тухай мэдээлэл байнга зөрүүтэй байдаг. Сангийн сайд нь нэг өөр, Ерөнхий сайд нь ч гэсэн өөр баримт түшиглэж ярьдаг. Тэгвэл 2015 оны Төсвийн тухай хуулийн төсөлд өрийн тухай бичжээ. Тухайлбал, Засгийн газрын нийт баталгаа буюу болзошгүй өр төлбөр 2014 оны байдлаар  дараах үзүүлэлттэй байна.

•1,164.0 сая ам.долларын

•16.4 тэрбум төгрөгийн

•300.0 тэрбум иенийн баталгаа байна.

Ингэхдээ Засгийн газрын баталгааг зориулалтаар нь авч үзвэл харилцан адилгүй.

1. Засгийн газрын 2011 оны 85 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банканд Евро өрийн бичигт зориулан 600 сая ам.долларын Зас­гийн газрын баталгааг гар­гасан. Үүнээс 20 сая ам.долларыг төлсөн бөгөөд 580 сая ам.дол­ларыг 2017 онд төлөх хуваарьтай ба хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байна.

2. “Багануур” ХК-д тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулан Хөгжлийн банкнаас авах зээлд Засгийн газрын 2013 оны 10 дугаар тогтоолыг үндэслэн 16,374.0 сая төгрөгийн дэд баталгааг гаргасан.

3. “Чингис Хаан” Боинг 767 онгоцны худалдан авалтыг санхүүжүүлэх зорилгоор “МИАТ” ТӨХК-д 122.0 сая ам.долларын хэмжээтэйгээр Засгийн газрын баталгааг гаргаад байна.

4. Ерөнхий сайдын  өнгөрсөн оны есдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Япон Улсад хийсэн албан айлчлалын үеэр 2013-2017 онуудад хэрэгжих Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөл­бөрийг хоёр улсын Засгийн газрын тэр­гүүнүүд баталж, гарын үсэг зурсан. Тус хөтөл­бөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2013 оны 417 дугаар тогтоолын дагуу 30 тэрбум иенийн баталгааг “Самурай” бондод зориулж Засгийн газраас Хөгжлийн банканд гаргаад байна.

5. Засгийн газрын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 116 дугаар тогтоолоор авто зам, орон сууц барих болон хоёр талын тохиролцсон бусад төслийг санхүүжүүлэх зориулалтаар БНХАУ-ын Хөгжлийн банканд 162.0 сая ам.долларын Засгийн газрын баталгааг өнгөрсөн наймдугаар сард гаргасан.

6. Засгийн газрын 117 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банкинд хямд эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор олон улсын Кредит Свисс банкнаас авах зээлд  зориулж 300.0 сая ам.долларын Засгийн газрын баталгааг өнгөрсөн наймдугаар сард мөн гаргасан байна.


Д.Болор

zaluu.сом

baagii09

2014.10.28 22:52:45
*.102.226.234

Yu vee, sda yumaa

List of Articles
번호 제목 날짜 조회 수
2369 Төрсний дараа хэрхэн жингээ хасах вэ? 2014-11-06 2392
2368 Алдармаа хэргээ аргалуулахын тулд хэн нэгэнд 10 сая төгрөг өгсөн гэнэ үү 2014-11-06 2184
2367 Арьс ширний зургаан үйлдвэр Туул гол руу бохироо шууд цутгаж байна 2014-11-05 3034
2366 Духан дээрх мэнгийг нь арилгахын тулд эвэр ургуулжээ 2014-11-05 2093
2365 Орон сууцны 8%-ийн зээл хүсэгчийн мэдвэл зохих зүйлүүд 2014-11-04 2542
2364 18 настай Б.Очирбат 40000 Солонгосчуудын өмнө ая дуугаа өргөн Монгол Улсаа сурталчиллаа 2014-11-04 2533
2363 Умард Солонгосын тухай сонин баримтууд 2014-11-04 2593
2362 Би холливуудын хамгийн сайхан бүсгүй 2014-11-03 2608
2361 Хужаа нарын инээмсэглэл, Монгол охидын гашуун нулимс 2014-11-03 2293
2360 Сумочдын цалин хэд байдаг вэ? 2014-11-03 2348
2359 Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв 2014-11-02 2050
2358 Үнсэлтийн тухай мэдэж байх шаардлагатай 14 зүйл 2014-11-02 2237
2357 Нярай хүүхдээ гудамжинд хаясан 19 настай Б-д эрүүгийн хэрэг үүсгэлээ 2014-11-02 2221
2356 Дэлхийг аврах цорын ганц найдвар 2014-10-31 2529
2355 Өөдрөг явах 25 зарчим 2014-10-31 2545
2354 32 жил нууцлаг хонгил ухсан эрийн түүх 2014-10-31 2431
2353 Хэрхэн өглөө эрт босохыг үзэн ядахаа болих вэ? 2014-10-28 2535
» Монгол хэдэн төгрөгийн өртэй вэ? [1] 2014-10-28 2314
2351 хөлийн судас өргөсөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? 2014-10-27 2977
2350 Ким Чен Ун Өмнөдийг заналхийлэв 2014-10-27 2535
배너신청
자생병원

배너신청