Зэврvvн тэнгэрийг зvсэн газардах бороон дусал

Зэгээн цай шиг сэтгэлд бус хацар дээр уйлна

Хяхтнах утас шиг eнгeрсeн хааяа vгvйлэгдэх нь

Хeрeeний ир шиг амьдрал хоромынх гэдгийг сануулна    

 


Энгийн сэтгэж эхэлвэл миний тeгсгeл ирнэ

Ирээдvй анирдаж чадахгvй бол миний vхэл ирнэ

Eчигдeр шиг холдож eнeeдeр шиг дэргэд чинь байж чадахгvй бол

Eeрeeн би шаналал болон хаашаа ч юм ниснэ 


 

Салхин аятай шvлгийг амьдралын eнгeнд уусгахгvй бол

Санаа бодлынхоо ертeнцeд eeрийгeeн би оршуулна

Шаналан урсгаж ухаарал тeрvvлэн чадахгvй бол

Шал арчин хумхийн тоос болж агаарт дэгдэнэ


 

Хэн ч биш хэнч биш байхгvйн тeлee

Хэн нэгэнд хэрэгтэй амьдралыг хvснэ

ЭНЭ Л МИНИЙ ШАНАЛАН 

 
 

profile
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болхоор
Алтан нар бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болхоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж бодном.