
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгнээ халуун усаар шалзалж хөдөлмөрийн чадварыг нь алдагдуулсан хэрэгт шүүгчдэж байгаа “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүдийн хэргийг шүүх хурал өнөөдөр болж байгаа талаар бид мэдээлсэн.
Хэдийгээр нээлттэй зарлагдсан ч хувь хүний нууцтай холбоотой гэх энэхүү хэргийг өмгөөлөгчдийн хүсэлтээр хаалттай болсон билээ. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн 20 цагийн үед шийдвэрээ гаргасан байна. Шүүхээс шүүгдэгч Ц.Алдармаад долоон жил 10 хоног хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэрийг гаргажээ. Шүүхийн шийдвэрийн дараа Ц.Алдармааг хорих 461 дүгээр ангид хорихоор шууд ачсан байна. Тэрбээр өөрт ногдсон эрхийн дагуу давж заалдахаа мэдэгдсэн юм.
М.Нандин
Ene 2 irged uulzahgui yum snig muu l bna da snoron chi huseed bh yum bisn dee