Нас бараад гурав хоносон хүний дор 10 сартай хүүхэд нь байжээ
Уншсан 2352 vote 0 2014.10.16 21:52:52
АНУ-ын Лузиана мужийн иргэн Жасон Фиелд 10 сартай охиноо асардаг байжээ. Гэвч тэрбээр орон дээрээ сууж байгаад арагшаа унан нас барж гурав хоносон байна. Тэрбээр ийнхүү унахдаа 10 сартай охиныхоо цээжин дээр унасан бөгөөд азаар түүний охин амьд байжээ. Жасоны таван настай хүү нь тэдэнтэй хамт амьдардаг бөгөөд тэрбээр хөршүүддээ аавыгаа "Нас барсан юм шиг байна" хэмээн хэлснээр тэд олж мэдсэн гэнэ. Гэхдээ яагаад гурав хоногийн дараа аавынхаа талаар хөршүүддээ хэлсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
10 сартай охиныг эмнэлэгт хүргэхэд хүчилтөрөгчийн дутагдалд орсон, нүүр нь цэврүүтсэн хэмээн эмч нар оношлосон байна. Мэргэжилтнүүд түүнийг “Ямар ч байсан амьсгалах чадвартай байсан байна” гэж байгаа ч хэрхэн амьд үлдсэнийг нь сайн ойлгохгүй байгаа аж.